С.Зоригийг хөнөөсөн алуурчид гэж зарлагдаад буй хүмүүс нь үнэндээ жинхэнэ эзнийг нь олж гаргах бэлтгэл ажлын хуурамч хэсэг ч байж болзошгүй
Operation : Damiran
(Дамиран ажиллагааг эргэн санавал)
Одоогоос 14 жилийн өмнө буюу 2003 онд Францын Каен хотод нэгэн Монгол эрийн утас шөнө дунд дуугарлаа. Харилцуурын цаанаас эх орон нэгт хүүхний хоолой танимхайран дуудсанаас гадна хажууханд нь байх “Макдоналдс”-т уулзаж ярилцая хэмээн эвтэйхэн дууджээ. Утсаар ярьсан залуу зөвшөөрч гэнэхнээр гэрээсээ гараад Макдоналдс руу явлаа. Макдоналдсын хажууханд ирвэл болзоот хүүхэн нь үл таних дөрвөн залуустай явааг хараад гайхсан боловч өөдөөс нь яваад очжээ. Шинэхэн танилууд нь түүнтэй боловсноор мэндлэв. Мань эр ч хариу мэндэлснийхээ дараа ухаан нь балартан суун тусан уналаа. Каен хотын орон нутгийн цагдаагийнхан болон Францын сөрөх тагнуулын үндсэн байгууллага болох DST (Үгчилбэл : Нутаг Дэвсгэрийг Хянах Газар) , Дотоод явдлын яамны дэргэдэх RG буюу Ерөнхий Мэдээллийн газар ганцхан энэ шөнө л жаахан нүдний хороо гаргаж хоноцгоож ээ. Үйл явдал өрнөдгөөрөө өрнөөд Каен хотын сэдвийг маань (Сэдэв гэдэг маань Д.Энхбат агсан гуай шүү дээ) Монголын хилээр зөөвөрлөн оруулаад ирлээ. Хийх ажилгүй уйдаад сууж байсан Монголчуудад харин хэд хоног зурагтнаасаа салахгүй байх сэдвийг холын Францаас Монголын эрх мэдэлтнүүд маань тухайн үедээ бүтэн 500 саяаар эрүүгийн ком үзвэр дундаас олон улсыг дамнуулан улс төрийн үнэтэй үзвэр захиж авчирлаа. Сэдэвтэй болсон Монголын иргэд харин ч хэд хоног яриатай болоод авлаа. Үүнээс хойших болсон явдлыг бүгд мэдэх биз ээ.
Та бүхэн минь аядаж үзээрэй, гол нь үүн дээр нэгэнт болоод өнгөрсөн хуучны хэрүүлийг шинэчлэн сөхөх гэсэнгүй . Тагнуулын ертөнцийн жижиг бодлого бодох гэсэн төдий !
Хэрэв 2003 онд Монголын Тагнуулын Газар дээд удирдлагаасаа Франц , Герман , Белги , Их Британи зэрэг улсуудын хил , нутаг дэвсгэрийг зөрчин Д.Энхбат агсан гуайг ажиллагаа явуулах тушаал авсан гэж үзвэл тухайн обьектоо судлахаас гадна бэлтгэл ажлаа чамгүй бэлдэж мөн дайран өнгөрөх Европын дөрвөн орныхоо тусгай албадтай (сөрөх тагнуул , цагдаа , хил гаалийнхан гэх мэт ) тагнуулын тоглолт явуулах шаардлагатай болно. Үүнээс гадна Монгол улсад өөрийн эх орноо төлөөлж буй Франц , Герман , Белги , Их Британи зэрэг орны бүрэн эрхтэй элчин сайдын яамдад ажиллаж буй халдашгүй дипломат эрхээр халхавчилан ажиллаж буй тагнуулын ажилтан , офицеруудыг анхаарах хэрэгтэй болно. Дээрх нэр бүхий улсын дипломат эрхтэй тагнуулын ажилтан нь өөрийн орны гадаад тагнуулын газарт үндсэндээ харьяалагдаж нууц болон ил эх сурвалжтай үнэ цэнэтэй мэдээлэлүүдийг өөрийн орны тусгай алба , элчин сайддаа дипломат холбоогоор дамжуулж суугуул орны үнэ цэнэтэй мэдээлэлтэй харьцдаг өндөр албан тушаалтныг элсүүлэхээс гадна уугуул иргэдийг нэгтгэсэн мэдээллийн сүлжээ үүсгэн ажиллах нэгэн үүрэгтэй. Иймээс хэрэв Монголын Тагнуулын газар дээрх орнуудад тагнуулын ажиллагаа явуулахаар болсон бол хамгийн эхэнд дээрх Европын нэр бүхий элчин сайдын яамдад (үүнээс гадна соёлын , худалдааны гэхчилэн гадаад тагнуулын олон арга ажиллагаа бий) буй гадаад тагнуулын удирдах ажилтан нь нэн түрүүнд мэдэж Гадаад тагнуулын газартаа мэдээлэл явуулах ёстой. Харин одоо эсрэг талын гадаад тагнуулын хүч бололцоог товчоор тоймлоё.
Жич : Аливаа улс үндэстэн , ард түмэн урьд хожид үзээгүй цар хүрээтэй дайны сургамжаа хэзээ ч мартадгүйгээс үүдээд голлон тагнуулын салбар нь гойд цаг ямагт хүч нөлөөгөө идэвхжүүлсээр байхаа умартдаггүй.
Франц : Орчин үеийн дэлхийн тагнуулын албадаас Францын гадаад тагнуул буюу DGSE (Гадаад Аюулгүй байдлын Ерөнхий газар) нь эхний 5-д бичигддэгээс гадна тагнуулын арга ажиллагааны эртний их түүхтэй мөн арга туршлага арвин ихтэй. Уг улсын тусгай албанаас дэлхийд нэрээ дуурсгасан домогт тагнуулчид цөөнгүйгээс жишээ дурьдахад Жорж Ладу , Карл Шульмеистр , Марта Рише , Шарль Люсьето гэх мэтчилэн нэртэнгүүд нь дэлхийн 1 , 2 -р дайн мөн Хүйтэн дайны үе , Хоёр системийн дайсагналцалын оргил үеүүдэд ажиллаж байжээ. Одоогийн DGSE нь 1982 онд байгуулагдсан бөгөөд үндсэн чиг үүргүүдийн нэгд нь “Францын эсрэг хилийн чанадаас явуулж байгаа болон болзошгүй тагнуулын үйл ажиллагааг илрүүлэх , таслан зогсоох , үр дагаварыг нь саармагжуулах” гэж заасан нь одоог хүртэл өөрчлөгдөөгүй. 2003 оны байдлаар DGSE-ын төсөв нь 490 сая евро байснаас гадна уг газар нь 4800 ажилчидтай. Францын тагнуулчид нь оюун санаа , сэтгэл зүйн өвөрмөц бэлтгэлтэй. Ямарч нөхцөлд түргэн зохицох чадвартай хэдий ч үндсэрхэг байдал давамгай , зорилгодоо хүрэхийн тулд харгис бүдүүлэг шинж давамгайлсан хэмээн Оросын эх сурвалжийн тайлан мэдээлэлд дурьдсан нь бий.
Герман : Тагнуулын уламжлалт үндэс нь нацист арга технологитой үүн дээр нь түүхийн нөхцөл байдлаар хоёр гүрэнд хуваагдан Дэлхийн тэргүүний хүчирхэг гүрэн болох ЗХУ-ын УАХХ (КГБ) нь Зүүн Германы Штазыг санхүүжүүлж сурган Холбоотны эсрэг сөргүүлж байхад АНУ-ын ТТГ (CIA) Баруун Германы BND (Холбооны Тагнуулын Алба)-г өөрсдийн арга барилаар сургаж Зөвлөлтийн эсрэг сөргүүлж байлаа. Хоёр хүчирхэг гүрний бодлогоор санаанд үл ором үй олон арга ажиллагаа зохион байгуулдаг байсны эцэст Берлины хана нуран Хоёр Герман нэгдэх үед дагаад BND болон Штази нь нэгдэж Нацист үндсэн арга дээрээ нэмээд барууны болон зөвлөлтийн тагнуулын арга технологийг хослуулан өвөрмөц дүр төрхийг олсон Оросын архивын эх сурвалжаар BND нь 2000 онд нийт 6000 гаруй тагнуул , аюулгүй байдалын ажилтан ажилладгаас тагнуулын ажилтан 2000 техникийн ажилтан 2000 гаруй , Ил орон тооны ажилтан 1000 хүрэхгүй , Дүн шинжилгээний ажилтан 1000 гаруй жилийн нууц төсөв нь 230,7 сая денмаркаас гадна өөр бусад сувагаас санхүүгийн эх үүсвэрээ олдог хэмээн дурьдсан ! Дэлхийд нэрээ дуурсгасан Домогт тагнуулчидаас Канарис , Гелен , Гимллер , “Нүүр нь Үл Харагдах Тагнуулч” хочит Маркус Волф нь эндэхийн өвөг эцэг нь ! Дэлхийг айлгасан Гитлерийг сануулах нь илүүц биз.
Одоо үед чиг үүргийнхээ хүрээнд BND нь гадаад улсад суугаа элчин сайдынхаа яамаар дамжуулж мэдээлэл дамжуулах , удирдан зохион байгуулах үүрэгтэй ! Дэлхийн тагнуулын албадаас эхний 8-т жагсдаг газар !
Их Британи : Тусгай албад нь тагнуулын үйл ажиллагааны асар их уламжлал , барагдашгүй арвин үнэт баялагтай , тагнуулын арга технологийн эртний өв соёлтой. Төр засгийн нөлөөнд болон бусад өөрчлөлтөнд үл автахгүйгээр ажилладаг , мэргэжлийн өндөр ур чадвар , сахилга бат , чадварлаг боловсон хүчнээр ажилладаг , нууцлалын шаардлагыг чанд мөрдөн сахидаг дэлхийн хүчирхэг тусгай албадын эхний 4-т жагсдаг ! Энэ улсаас Дэлхийд нэрээ дуурсгасан Араб Лоуренс , Данеил Дефо , Френсис Уолсингем , Жонатан Свифт , Жорж Альфред , Дафна Парк бүр “Tагнуулчидын Хаан” хочит Сиднеи Релеи энэ улсаас төрж гарсан юм шүү дээ.
1994 оноос батлагдсан хууль нь одоог хүртэл сүртэй өөрчлөлт ороогүй бөгөөд үүнд зааснаар M.I-6 буюу (S.I.S – Secret Intelligence Service) нь Их Британыхаа Гадаад Хэргийн Яаманд хэлбэрийн төдий харьяалагдаж S.I.S-ын ерөнхий захирал нь Гадаад хэргийн Яамныхаа 1-р орлогч сайд хэмээн халхавчилдаг бөгөөд Ерөнхий сайдтайгаа шууд харилцаж гадаад улс орнуудаас олон тооны үнэ цэнэт мэдээлэл олохдоо төрөл бүрийн халхавч , суваг , сүлжээ ашиглаж зохион байгуулдаг бөгөөд үүний нэг нь дипломат уламжлалт ёсоор Гадаад улсад суугаа Элчин Сайдын Яамдаараа дамжуулан мэдээлэл олдог
Бельги : Тусгай албадын тогтолцоо нь мөн л эртний барууны арга барилтай. 1830 онд тус улсын SSS буюу State Security Service байгуулагдсанаар одоогийн үндэс сууриа бий болгосон нэгэн хэвийн чимээгүй ажилладаг энэ байгууллага нь дуулиан шуугианд холбогддогүйгээрээ онцлог ! Америкийн CIA-тэй хамтарч “Гладио” нууц операцийг Европын хэд , хэдэн оронд амжилттай идэвхийлэн зохион байгуулсан нь сүүлд олон нийтэд ил болгосноор шүүмжлэлд өртөж байсан удаатай. 1985 онд Бельгид болсон цуврал дэлбэрэлт , Алан Хядах ажиллагааны гашуун сургамжийг мартаагүйгээр үл барам тусгай албаны хатуу чанд сахилга баттай. Харамсалтай нь дээрх нэр бүхий 3 улсын тагнуулын байгууллагатай харьцуулахад хүч дутмаг.
Харин одоо маш энгийнээр иймэрхүү нэн аюултай нөхцөлд дэлхийн хүчирхэг тусгай албаны эсрэг ямархуу байдлаар ажилласан талаар хялбараар бичие !
Монголын Тагнуулын Албанаас (Одооноос Монголын GIA хэмээн нэрийднэ) дээрх нэр бүхий гадаад улс орнуудад тагнуулын ажиллагаа зохион байгуулахаар болвол дээрх улсуудад мөн өөрсдийн түшиц нөөцийг урьдчилан бэлдэх хэрэгтэй болно. Франц , Герман , Их Британи , Бельгид тус бүр суугаа Монголын элчин сайдын яамдад урьдчилсан арга хэмжээ авчихсан байх мэдээ явуулах хэрэгтэй болно гэсэн үг. Дээрх нэр бүхий Гадаадын 4 орон нь Манай улс дахь элчин сайдын яамд дотроо өөрсдийн шинжлэх ухаан , техникийн ололтоор бий болгосон крипто , шифр , код , кодлолыг тайлах үүрэн холбооны мэдээллийг олзворлон унших өндөр технологитой. Нууцлалын мэдээ солилцохын тулд чамгүй ухаан гаргана гэсэн үг ! Эсрэг тал нь хүчирхэг тусгай албад харин эсрэгцэн даалгавраа биелүүлэх гээд байгаа нь Монголын GIA ! Эхний ээлжинд хүчирхэг технологийг нь давж мэдээ солилцохын тулд ядуухан байдалдаа зохицон хосгүй ухаан гаргах хэрэгтэй болно. Үүний тулд Улсын Шифрийн албаныхан чамгүй үүрэг гүйцэтгэжээ. Учир нь тэд тайлагдашгүй шифр зохиож , нууцлалын аюулгүй байдал нь эвдэгдэхээргүй кодлол зохиож үүнийхээ дагуу шифрлэсэн мэдээгээ Монголын элчин сайдын яамдуудад илгээнэ. Уг нь Их Британи гэхэд л дэлхийн дайны түүхэнд Нацистын шифрийг тайлж Энигма төхөөрөөмжөөр тоолж барамгүй олон сая шифрийг уншсанаараа бахархдаг хэдий ч Монголын Улсын Шифрийн Албаныханы Дээрх Гадаад орнуудынхаа Элчин сайдын Яамдад илгээсэн шифрлэлтийг тайлж бараагүй л юм даа ! Европын хүчирхэг Дөрвөн орны Гадаад Тагнуулын Албадууд алмайрч шифртэйгээ ноцолдож байх хооронд Монголын GIA эсрэг талаа гол гаргах биш бүүр арал гаргачихаад Монголын хилээс Европын хилд нь тулахад хэдхэн цаг үлдэж байлаа. Удахгүй GIA-ын албаныхан эх нутагт нь тэдний хил гаалийхан , цагдаа хүчнийхэн , Сөрөх тагнуулынхантай нь ур чадвараа сорих болно. Эхний тоглолт Европт газардсанаар хилийн албаныхантай халз тулгарснаар эхлэнэ. Учир нь хил гаалийнханы (Сөрөх тагнуулын сүлжээ энд ажиллаж байна !) хяналт шалгалтыг давах хэрэгтэй болно. Хэрэв бэлдсэн ном нь ( Тагнуулын мэргэжлийн хэллэгт эсрэг талаа хуурч төөрөгдүүлэхэд ашиглах хуурамч бичиг баримт , пасспорт) сайн бол дараагийн зогсоол руу явна. Ингээд амжилттай даваад орж ирснийхээ дараа Элчин сайдын яамддаа байрлан бэлтгэл ажлаа зохих түвшинд базаана. (Обьектийн холбогдох мэдээлэл болон эсрэг талын тусгай албадын тухай мөн бэлтгэл ажилд шаардагдах хлоформ эсвэл нойрсуулах эм бэлдмэл гэх мэтчилэн) Харин дараагийн үйл явдлуудад Монголын GIA-ын албаныхан Европын дөрвөн улсын нутаг дэвсгэр дотор тойрохдоо Францын Сөрөх Тагнуулын үндсэн байгууллага болох DST (Үгчилбэл Нутаг Дэвсгэрийг Хянах Газар) , RG буюу Францын Дотоод Явдалын Яамны – Ерөнхий Мэдээлэлийн Газруудад нь баригдалгүй тойрогдож Германы Сөрөх Тагнуулын үндсэн байгууллага буюу Үндсэн Хуулийг Хамгаалах Байгууллага , Холбооны Эрүүгийн Цагдаагийн Газруудыг нь тойрогдож дараад нь Бельгийн SSS ( State Security Service : Улсыг Аюулаас Хамгаалах Яам) , Customs Service (Гаалийн Албаныхан) , Цагдаагийн Албаныханыг нь давж Их Британы Сөрөх тагнуулын үндсэн байгууллага болох M.I-5 , Scoтland Yardын тусгай хэлтсийг гэх мэтчилэн Европын дөрвөн улсын Сөрөх тагнуулыханыг нь мэргэжлийн ур чадвараар ялан дийлээд Монголын газар нутаг руу даалгавраа амжилттай биелүүлээд эргэн иржээ. Дөрвөн улсын Сөрөх тагнуулын хэлтэс , директор бүр нь утасны яриа чагнах , нутаг дэвсгэрт орж ирсэн гадаадын иргэдэд хяналт тавих гэх мэтчилэн олон тооны эрхэлж хариуцсан үүрэгтэйгээс гадна Европын Холбооны Тусгай албадын хоорондын мэдээлэл солилцох гэрээнийхээ хүрээнд Холбооны нэг л улс нь сэжиг авбал дахин нэг ч сөөм газар алхах аюултай нөхцөл байдалд ажилласан хосгүй ур чадвар гаргасан ажиллагаа билээ. Харин дипломат халдашгүй эрхгүйгээр улайм цайм ингэж явж байгаа тохиолдолд тэд баригдсан бол тэднийг Европын Тусгай Албадын аймшигтай яргалал тамлал , шоронгийн хүйтэн карьцар , дарамт шахалтан дунд тарчилгах байсан биз ээ !
Үүнээс өмнө Чингисээс хойш Монголын Тагнуулын түүхэнд нүүр тахалчихмаар Ажиллагаа болж байгаагүйгээр үл барам Зөвлөлтийн Оросууд хүртэл ихэнхдээ онигоо , онигодоо , амны зугаандаа сонин болгон яридаг сэдэв байсаныг Сталины Хамгаалалтын Албаны дарга генерал Власикийн жишээгээр тайлбарладаг. Тэрээр Сталины дураараа ханхүү Василийг хайж цөхөх Зөвлөлтийн тагнуулчидыг егөөдөхдөө “Та нарыг Монголын Тагнуулд л ажиллуулмаар юм байна даа. Эргэн тойрон цэлийсэн тал байдаг болохоор тагнуул хийх ямарч хэрэгцээгүй” хэмээн хөхөрдөг байсан гэдэг !
Ингээд үйл явдал өрнөдгөөрөө өрнөлөө. Дээрх нэр бүхий Европын дөрвөн орны тусгай албаны удирдагчид хэсэг хугацааны дараа эрх баригчидынхаа өмнө байдгаараа урвайчихсан авахуулж : “Монголын GIA-хэн ганц манайд биш Европын холбооны Дөрвийн дөрвөн улсын хилээр чөлөөтэй явж байхад та яг тэр өдөр юу хийж байсан бол ?” , ” Хэрэв Манайд Израйлын Моссад , Америкийн ТТГ (CIA) , Оросын СВР (Гадаад тагнуулын алба) , Хятадын УАХЯ-ны 2-р газар тагнуулын ажиллагаа явуулаад өнгөрсөн бол таны алдааг уучлах талаар бодож болохсонж ! Гэхдээ Монголын GIA !” “Тэдэнд одоо хүртэл Чингис нь туслаад байдаг юм уу эсвэл нөгөө Мөнх тэнгэр гэдэг нь харж үзээд байдаг юм уу ?” гээд л цамнаж эгээтэй л тэтгэвэрээ тогтоогоод гавьяаныхаа амралтанд хурдан гарч үз ! Та нэг л зөнөөд олигтой шиншиж , сайн сонордохоо больж гэх нь холгүй зүйл болов. Харин Европын Аюулгүй байдлын албаныхан нь хаа очиж Рыцарийн зүрхтэй юм болохоороо Монголын мэргэжил нэгт өрсөлдөгчдөө муу санасангүй харин ч бүр толгой сэгсрэн магтлаа. Төр засгийнх нь толгой эргэчихээгүй эрүүл улсад бол уг нь ийм хосгүй ажилтнуудынхаа гавьяаг үнэлж алтаар хөшөөг нь босгож алмазаар бүрэх нь холгүй хөл хөөрцөг болдог юм шүү дээ ! Тэгэхэд манайд бол нам дамжсан нэгнээ өндөр албанд томилоод яг гардсан тусгай ажилтан тус бүрийнхээ гавьяаг үнэлж нэг баавгайтай чихэр , хоёр пүлчикээр шагнангаа алдсан ичигвэртэй явдал ч бий ! Энэ нь ч дүүрч уг нь эрүүл сэтгэлгээтэй эх оронч ард түмэнтэй газар бол дээрх тусгай албаны ажилчидаа иргэд нь баатрын нүдээр харж гавьяаг нь ярилцаж , баатарлаг явдалыг нь хүүхэд багачууд хоорондоо бахархан ярьдаг юм шүү дээ (Банк дээрэмддэг гэмт хэрэгтнийг бахархахаас илүү шүү !). Харамсалтай нь Монголд юу ч мэдэхгүй хэрнээ ямарч зүйлээр ярих дуртай иргэдтэйгээс гадна тэднийгээ сонсдог ямар ч эргэцүүлэн бодох чадваргүйгээс гадна яаж ч мэдэх хүмүүс тэр дороо л эх оронч хөвгүүдээ үгийн муугаар идэж хараалын хурцаар хутгалж , хошигносон доромжлолыг нь литрт шилжүүлж болдог бол хүн нэг бүр жилд уудаг архиныхаа нийт хэмжээнээс илүү давах доромжлолыг шүлсээ үсчүүлэн хэлсэн гээд л бодчих !
Уг нь ч тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн маань хүслээр Улс төрийн захиалгат ҮЗВЭР маань ХӨТӨЛБӨРИЙН дагуу явагдсан бол өнөөдөр түүх өөрөөр эргэх байлаа. Сонин зүйл болсон нь юу хэмээвээс Олон улсын хилийг зөрчин авчирсан Каен хотын СЭДЭВ маань (Д.Энхбат агсан гуай шүү дээ) өөрт оногдсон үгээ цээжилдэггүй ээ ! Харамсалтай үйл явдал болсноос гадна гол сэдвээс хазайх шинжтэй тул энэ хэсгийг алгасая.
Харин үүнээс хэдэн жилийн дараа Тагнуулын Тоглолтонд Монголын GIA-д бүрэн ялагдсан Их Британы тусгай албад өнгөрсөн гутамшигт явдлыг зүгээр өнгөрүүлмээргүй байсан бололтой. Араараа сүнсгүй тавиулсан Европын Дөрвөн тусгай албаныхантайгаа тохирч даагаа нэхэхээр болж (Сонин сайт дахь ил эх сурвалжаас үзэхэд Европын албаныхан сайндаа ч алдаагаа өөрсдөө илрүүлээгүй. Монголын нэг эрх мэдэлтэн улс төрийн бохир наймаа хийхдээ нууц задалсан бололтой байсан) ингэхдээ голлох үндсэн ролийг Их Британийхан өөрсдөө эхлэж гардахаар болжээ.
Европт нэвтрэн баривчлах ажиллагаанд оролцсон одоогийн Б.Хурц генералыг тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байхад нь Лондонд ажил ярих нэрээр урьж авчирмагцаа л Их Британы Тусгай Албад Хийтроу дээр түүнийг шууд гэнэдүүлэн баривчиллаа. Их Британы Хийтроу ч тагнуулын алдарт хурандаа , генерал нар баривчлагддагаараа домог болсон газар даа. Б.Хурц гуайг Д.Энхбат агсаныг хэд , хэдэн улсын хил дамнуулсан шиг мөн адил аргаар нь дамнуулаад Германд хүлээлгэн өглөө. Алив улс орнууд өөрсдийн тагнуулчдаа солилцох нөр их ажил зохион байгуулдаг нь түүхийн үнэн ! Монголын төрийн албаныхан чамгүй ажил зохион байгуулсаны хүчинд өөрийн тагнуулчийг эх орондоо авчирлаа. Чамгүй шуурга дэлхийгээр нэг шуураад өнгөрсөн ч харамсалтай нь ихийг мэддэг хэрнээ юу ч үл чадах Монголын иргэд түүнийг угтаж аваад хэсэг зугаагаа гаргаж коммент бичиж ярьж хөөрснөөр эхний бүлэгт төгсгөл тавигдах шиг болсон……………….
Нууц албаны ажилтанаа байг гэхэд ердийн Тагнуулч гэдэг хүнд зүйлдээ ! Дайны цагт эсрэг дайсны гүнд нэвтрэн минут бүрийн аюул осолтой тэмцэлдэнэ. Энхийн цагт нөр их чимээгүй аюул дунд ажиллачихаад өөрийн иргэдийн суман үгэнд шүршүүлж , пуужингийн доог тохуунд нүдүүлчихээд маргааш нь яг тэр доромжилсон иргэдийг дуг нойрондоо дугжирч байхад нь амар амгаланг нь хамгаалах гэж шөнө дунд ажилдаа явахдаа ядаж жаахан санаа алдах эрх байдаг болов уу ? (Өөө тийм нээрээ санаа алдах бас хориотой юм байна лээ ! Тагнуулын ажилтны дотоод дүрмэнд хатуу хориотой зүйлсийн нэг юм билээ.)
Мартсанаас энэ дуусдаггүй С.Зориг гуайг хөнөөсөн хэрэг гэж нэг юм байна аа. Уг нь Монголын байтугай дэлхийн түүхэнд Улс Төрийн аллага хэзээ ч илэрдэггүй юм.
Гэхдээ АНУ-д Ерөнхийлөгч Трамп Кеннидигийн хэргийг илрүүлнэ гэж зарлаад байхад манайхан бас юугаараа дутахав цаг үеэ мэдрээд илрүүлмээр байгаа бололтой байна. Албаныханы үзэж байгаагаар С.Зориг гуайн хэргийг илрүүлэх операциуд бараг төлөвлөгдчихсөн байсан болов уу ? хэмээн зарим судлаачид таамагладаг ! Тагнуулын операци нь төгсгөл үр дүнг гаргах хүртлээ шаардлагатай гэвэл өөрсдийнхнийгөө ч хуурдаг техник зүйлс заримдаа ордог ! С.Зориг гуайн алуурчид гэж зарлагдаад буй хүмүүс нь үнэндээ жинхэнэ эзнийг нь олж гаргах бэлтгэл ажлын хуурамч хэсэг ч байж болзошгүй. Тэднийг сүүлд нь уучлалт хүсээд хохирлыг нь барагдуулаад явуулах нь бүх ажлын төгсгөл шатанд болох зүйл байсан ч байж магадгүй.
Юутайч Дэлхийн Дайны цагт Хятадад тагнуулын сүлжээ үүсгэн ажилласан эрэлхэг тагнуулч Рэнцэнхорлоо гуайгаас хойш , Эрүүгийн тагнуулын мастер-удирдагч Ц.Жамьяансэнгээ гуайгаас хойш , Хятадын тусгай албадтай оюун санааны ширүүн тоглолт явуулсан Домогт Ж.Баатар генералаас хойш Монголын тагнуулын түүхэнд мөн дэлхийн тусгай албадад өөрсдийгөө мэдрүүлж чадсан Б.Хурц генерал болон түүний ажлын хамт олон бол олон талаараа өөрсдийгөө харуулж чадсан шинэ түүхийн эхлэл үеийнхэн юм.
Эцэст нь гэхэд Б.Хурц генерал БНСУ-д элчингээр томилогдож байгаа гэнэ. Атаархагчид цөөнгүйгээс гадна муу хэлэгчид энэ тэндгүй ! Хойд Солонгос , Америктай дайн хийхээр бэлэн байдалд ! нэг л эвгүй хөдөлвөл пуужиндах шинэ загварын пуужингууд хил дээр нь бэлэн сойлттой хил орчмоор дүүрэн цэргийн сургуулилт дагаад Япон , Орос , Хятад нийлсэн олон улсын тагнуулчид Солонгосоор төвлөрөн хорт ажил зохион байгуулж буй ! Дэлхийн хагасынх нь байдал хурцадмал аюултай нөхцөлд Батзандан гуайн үгэнд үнэмших аваас Б.Хурц генерал Хан мөрөн лүү загасчилахаар явж жаргах гэж байгаа юм байх өө ! Урьд бол солиорол хүртэл дэс дараатай байдаг байсан бол одоо үед тэнэглэл бүүр төгөлдөршижээ. Үнэхээр Б.Хурц генерал хамаг муу муухайн эзэн бүхний зүрхэнд шар ус хуруулагч бүүр ээж нь сонсоод л уйлдаг (Батзандан гуайн өөрийнх нь үг) юм бол бушуу түргэн явуулвал олон хүнд тустай баймаарсанж ! Үүн дээр нэмэгдээд захиалгат сөрөг мэдээлэл , комментын үер цунами давалгаа шиг л хүч түрэн орж ирлээ. Дагаад юу ч мэдэхгүй хэрнээ тоогүй нь нэр хүндтэй их сургуулийн төгсөлтийн эмблемээр азаар шахуу гангарагсад Элчингээр томилогдохыг нь эсэргүүцэж байх юм. Олонхийн хариу тайлбар бүрийг нэгтгээд үзвэл утга авцалдаагүй гэмээр үр дүн нь “Тагнуулч хүн элчингээр томилогдох нь зохимжгүй” Юу гэсэн үг вэ ? байдаг л зүйл шүү дээ ! Олон жилийн өмнө Их Британы M.I-6 буюу S.I.S-д Дафна Парк гэх дэлхийн тагнуулын албадад домог мэт яригддаг “Тагнуулын Ертөнцийн Хатан Хаан” хочит нэрт тагнуулч эмэгтэй байв. Дэлхийн тусгай албадад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британы Домогт Тагнуулчаас гадна Их Британы Лордын танхимын гишүүн мөн Их Британы Хатан Хаанаас “Гүн Авхай” хэргэмээр шагнагдсан алдарт тагнуулч тэрээр 1972 онд Их Британы дээд удирдлагаас онц нууц даалгавар аван Азид ажиллахдаа Монголд үүрэг гүйцэтгэх Их Британы бүрэн эрхт элчин сайдын халхавчийг ашиглан Улаанбаатарт ажиллахдаа Иргэний Хөдөлгөөнийг судлах мөн бусад онц чухал ажилаар ажиллаж байсаныг Оросын КГБ(УАХХ) илрүүлж байсан удаатай билээ. Улс орноо боддог бол чаддаггүй зүйлсээсээ савраа татаж мэддэггүй зүйлдээ хошуу дүрэхгүй байх нь эх орондоо тустай баймаарсанж !
Жич : Сармагчин утас ашиглаж сурсан дипломныхоо баярыг костюмтой тэмдэглэж сурлаа гээд гаднаас хоолыг нь олж өгдөг хүрээлэнгийхээ ажилтны мэдээллийн доор сөрөг коммент бичдэггүй дээ.
Амаддай Чонос
URL: