МОНГОЛ ВЬЕТНАМ УЛСЫН ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТИЙГ 70 САЯ АМ. ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Вьетнам улсын худалдааны бараа эргэлт 40 гаруй сая ам доллартай тэнцэж байна. Худалдааны эргэлтийг цаашид 50 сая ам.долларт хүргэх, хоёр жилийн дараа 70 сая ам.доллар болгох зорилтыг тавин ажиллаж байна.
Манай улсаас Вьетнам улсад экспортлох хонь, ямаа, үхэр, адууны гүн хөлдөөсөн махны эрүүл ахуйн гэрчилгээг тохирч, эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг Вьетнам Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнгд тавьжээ. Уг хүсэлтийг Элчин сайд дэмжин ойрын хугацаанд дээрх ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Улмаар ХХААХҮЯ-наас Монгол, Вьетнам улсын хооронд махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд шууд нислэгтэй болох асуудлыг судлахаар болжээ.
Б.Заяа
МОНЦАМЭ
URL: