Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин мөргөлдсөн осол гарчээ
Өнөөдөр өглөө 07:45 цагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэн ноцтой осол гарав.
Тодруулбал, Нарны гүүр өгсөж байх явцад нэгдүгээр машин техникийн саатлын улмаас унтарснаар араас нь хөдөлгөөнд оролцож байсан машин ирж мөргөсөн нь олон машин мөргөлдөх шалтгаан болжээ. Унтарсан машины араас нийтдээ долоон машин дараалан мөргөлдсөн аж.
Дээрх ослын ард дахин таван машин шүргэлцэж, эсрэг урсгалд мөн гурван машин мөргөлджээ. Мөн нарны гүүрний ослын ард дахин таван машин шүргэлцэн багагүй осол гарсан байна. Осол хэргийн газарт тус дүүргийн замын цагдаагийн албаны шуурхай алба хэмжилт хийж, 8:50 цагт замын хөдөлгөөнийг чөлөөлжээ.
Олон тооны машин хамарсан ослыг зохицуулахын тулд Нарны гүүрний хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаагийн алба түр хугацаагаар хаасан талаар албаныхан мэдээлэв. Одоогийн байдлаар тус хэсгийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна.
Уг ослын талаар албаныхан мэдээллэхдээ, Нарны гүүрэн дээр дөрвөн талд дөрвөн ослын улмаас нийтдээ 20 машин мөргөлдөж, шүргэлцсэн осол гарсан. Өнөө өглөө эрт замын хөдөлгөөн сийрэг байхад ийнхүү олон машин хамарсан осол гарсан. Одоо ослын хэмжилтэд үндэслээд замын хөдөлгөөний журмын дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байна гэв.
URL: