Энэ өдрийн зурхай /2017.11.30/

Solar_Dynamics_Observatory_Barra-low-resӨнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 12. Бархасвадь гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Хотол чуулган   
Шүтэн барилдлага
: Сансар        
Суудал: 
Шороо                  

Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өөрийгөө зөв тодорхойлох өдөр болно. Од эрхсийн байрлал танд амжилтад хүрэх цорын ганц зөв замаа олоход туслана. Өөртөө шинэ зорилго тавихдаа тэр нь маш нягт нямбай байх ёстойг сана. Гол нь зорилго чинь арга барилтай чинь уялдах ёстой.


ҮХЭР (4/20-5/20)

Чухал арга хэмжээ зохион байгуулах, ажил хэргийн гарын үсэг зурах, худалдаа хийх, томилолтоор явахад тааламжтай өдөр. Таны авьяас ур чадварыг удирдлага тань анзаарч мэднэ. Та албан тушаал дэвшинэ эсвэл цалин нэмэгдэнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр бүлийн ба хайр дурлалын харьцаанд туйлын тааламжтай өдөр болно. Байр суурь нь ганхаж байсан таны хайр сэтгэл бэхжинэ. Гэхдээ өөрийгөө хэт тулган идэвхтэй, шургуу байхаас татгалз. Үйл явдлыг бүү түргэтгэ. Тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Олон хүмүүст өнөөдөр бүгдийг эхнээс нь хийх ажил гарна. Сэтгэлгээний цар хүрээ хэлбэлзэлтэй, нь нэг бол сэргэнэ эсвэл унана. Ямар ч болзол тавих зав байхгүй. Цагийг дэмий өнгөрүүлэх хэрэггүй. Ханцуйгаа шамлан ажилдаа ор.


АРСЛАН (7/23-8/22)   

Та эртнээс төлөвлөсөн төслөө хэрэгжүүлж эхэлж болзошгүй. Бодол санаа тань биелж эхэлнэ. Урт хугацааны хамтын төслөө хэрэгжүүлэхэд санаа нэгтэн, найз нөхдөө нэгтгэхийн тул зохион байгуулах авьяасаа гаргах хэрэгтэй. Хайртай хүн тань танд төвөг удах ч энэ нь түр зуурынх байна.


ОХИН (8/23-9/22)

Танд том орлого орж ирнэ, та амьдралын эрч хүчтэй байна. Та гэр бүлтэйгээ баяр зохион байгуул. Дотоод ертөнцөө сонирхон санаашрах тул та гаднаасаа бодлогоширсон дүр төрхтэй харагдана. Ийм байдал таныг хүмүүстэй харьцах харьцаанд саад учруулахгүй. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа буулт хийх чадвараа сана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Шинэ ажил эхлэхэд таатай. Орон сууцны талбайгаа томсгох боломж гарна. Хүүхдүүдтэйгээ харьцахад тохиромжтой цаг. Орон сууцны нөхцлөө сайжруулах боломжийг бүү алд. Хамаатнуудтайгаа тасарсан харьцаагаа сэргээ. Хуучны андаа эрж олно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хэн нэгэнтэй муудсан бол эвлэрэх, огт санаанд ороогүй хүнээс гэнэтийн тусламж ирэх өдөр. Төлөвлөсөн уулзалтуудаа бүү хойшлуул. Боломжийн хүмүүсийн харилцаан дунд орж ирээдүйн шинэ төлөвлөгөө, гэрээнүүдээ хэрэгжүүлэх бололцоо олдоно.


НУМ (11/22-12/21)

Сэтгэл зүйн тулаант өдөр. Үдээс өмнө уран бүтээлийн үйл ажиллагаанаасаа та таашаал авч магадгүй байна. Харин сүүл рүү мэдрэл нилээд хурцтах үйл явдал болно. Хэрвээ та амласандаа хүрч, гэрээний үүргээ биелүүлбэл өрсөлдөгч нараа хүртэл өөртөө татаж чадна.


МАТАР (12/22-1/19)

Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг баримтлах хандлагатай бол биеийн тамирын дасгал хий. Зарим дасгалыг хэвтээ байрлалаас ч хийж болно. Стресст орохоос эайлсхий. Та хайр ба энхрийллээр гачигдаж, энэ шуналаар дүүрэн байхыг үгүйсгэхгүй. Ханийнхаа журамгүй байдалтай тулгарч зарим нь гуниглана. Эрүүл мэнд тогтворгүй, иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авах нь зүйтэй.


ХУМХ (1/20-2/18)

Өглөөгүүр та олон төрлийн ажлуудыг гүйцэтгэж чадна. Гэрээсээ гаралгүй ажил төрлөө явуулах боломж олдоно. Үл хөдлөх хөрөнгийн асуудал чухлаар тавигдах болно. Өдрийг мэдээлэл цуглуулж боловсруулах, тооцоо хийх, ашигтай хүмүүстэй холбоо тогтоох зэрэгт зориул. Хамтдаа үдийн зоог барих үедээ түнштэйгээ харьцаагаа сайжруулж чадна.


ЗАГАС (2/19-3/20)

Идэвхгүй өдөр. Таны төлөвлөгөөг нураах ганэтийн үйл явдлууд тохиолдож болзошгүй. Танд шуудхан ажиллаж эхлэх шаардлага гарна. Энэ өдрийн уриа бол долоо хэмжиж нэг огтол. Гэнэтийн шийдвэр бүү гарга.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих