Н.Тулгыг баривчилсан нь МАН-д холбогдох Улс Төрийн захиалга гэж үзэж байна
Н.Энхбаярын туслах байсан Н.Тулгыг барьж хорисон явдлыг үндэслэлгүй хэмээн МАХН-ын гишүүд, дэмжигчид болоод, Иргэний хөдөлгөөнийхөн Эрх зүйн зөрчлөөс иргэдийг хамгаалах төвийнхөн өчигдөр жагсаал хийжээ. Тэд Улсын Мөрдөн байцаах газрын үүдэнд жагсаалаа өрнүүлж мөн Нийслэлийн прокурорын газрын гадаа суулт хийхээ мэдэгдсэн аж. Улсын Мөрдөн байцаах газрын Тамгын газрын дарга Дэд хурандаа Д.Батсуурь жагсагчдын төлөөлөлд мэдээлэл өгөхдөө “Б.Тулгыг онц ноцтой гэмт хэрэгт сэжигтэнээр татаж баривчилсан. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариуг хэлжээ. Энэ явдлыг МАХН-ын гишүүд, болоод жагсаалд оролцогчид Н.Энхбаярыг Улс Төрийн зорилгоор хэлмэгдүүлэх зорилготой МАН-ын захиалга идэвжиж байна гэж хэлжээ.Энэ явдлыг тэд Иргэний нийгмийн шударга дуу хоолойг боомилох гэсэн оролдлого болж буйг хэлээд УМБГ-ын ажилчдыг шударга ажиллахыг шаарджээ.
Г.Нэргүй.
URL: