ЛАС-ВЕГАС ХОТОД КАЗИНО ДЭЭРЭМДЖЭЭ
МОСКВА. /РИА Новости/. Америкийн Лас-Вегас хотын алдарт Беллажио хэмээх казиног үл таних этгээд дээрэмдэн, хэргийн газраас оргон зайлсныг тус хотын цагдаа нар олж илрүүлсэн талаар “Los Angeles Times” сонин мэдээлэв.
Лас-Вегас хотын цагдаагийн ахмад Жон Пеллетьегийн мэдэгдсэнээр, үл таних этгээд хиймэл үстэй, нүдний шилтэй байсан бөгөөд дээрэм хийх үедээ царайгаа байнга нууж байжээ. Мөн тэрбээр хэргийг ганцаараа үйлдсэн байна.
“Америкт нэг удаа”, “Сальвадор” кинонд тоглосноороо алдартай жүжигчин Жеймс Вудс хэрэг гарах үед уг казинод сууж байсан аж. “Бид тоглоомдоо орчихсон сууж байсан учир хэн ч энэ хэргийг анзаарах сөхөөгүй байсан. Нэг харахад үл таних этгээд кассын ажилтанд гар буу тулгачихсан байсан” гэж тэрбээр твиттер хуудастаа тэмдэглэсэн байна.
Э. Аянзаяа
MONTSAME
URL: