МАН-ын байрнаас хүн унаж, гэмтжээ
Тусгаар тогтнолын ордон буюу МАН-ын шинэ байр галд автсан мэдээ намжаагүй байхад “гал дээр тос” гэгчээр байранд засвар хийж байсан барилгын ажилтан залуу унаж гэмтсэн гэх мэдээлэл гараад байна.
Тус залуу нь “Өндөр буянт” компанийн ажилтан гэнэ. Энэ талаар МАН-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан Д.Амарбаясгалангаас тодруулахад “МАН-ын барилгын дөрвөн давхарт хүн унаж гэмтсэн зүйл болоогүй. Тусгаар тогтнолын ордны барилгын ажил бараг дуусч байгаа.
Өнгөрсөн амралтын өдөр гал гарснаас бага хэмжээний хохирол учирсан бол зөвхөн гал гарсан давхаруудад засварын ажил хийж байснаас биш дөрвөн давхарт ямар нэгэн засварын ажил огт хийгээгүй. Тэгэхээр энэ бол худал зүйл” хэмээн хэллээ.
Гэтэл баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар үнэхээр Тусгаар тогтнолын ордны барилга дээр “Өндөр буянт” компани гэрээгээр ажиллаж байсан ба тэдний ажилчин дөрвөн давхраас унаж гэмтсэн нь үнэн гэх мэдээлэл байна.
Ч.Уянга
URL: