Хэрээ /сургамжит өгүүллэг/
Эрт урьд цагт гурван аянчин хүн тавьдаг газрын дэргэдүүр явж байж гэнэ. Яг тэр үед тэдний толгой дээр нь хэрээ гуаглан нисээд өнгөрч. Энэ нутгийн уламжлалаар бол оршуулгын газар хэрээ гуаглахыг сонссон хүн их аз, хонжоотой болдог гэж үздэг байж. Тэгтэл гурван аянчны нэг нь энэ хэрээ надад аз хонжоо зөгнөлөө гэж. Нөгөө хоёр нь үүнтэй мэдээж санал нийлсэнгүй өөр өөрийн зүгт аз, ашиг хонжоог татах гээд бөөн хэрүүл дэгджээ. Ингээд гурвуул маргалдаад шийдэж чадаагүй болохоор тосгоныхоо шүүгчид очиж шийдүүлэхээр болов. Шүүгчид ирээд учраа хэлтэл шүүгч: -Та гурав долоо хоногийн дараа ирээрэй. Тэр хооронд чинь би эртний ном судар сөхөж, хууль дүрэм судлаад хэрээ хэнд аз, ашиг хонжоо ерөөсөн болохыг хэлж өгнө гэжээ. Ингээд гурван аянчин тус тусын гэртээ харьцгаажээ. Гэвч гурвуул тус бүртээ шүүгчид хахууль өгч авилгадахаар шийдсэн байв. Ингээд эхнийх нь гэртээ ирээд хоёр галуу шараад шүүгчийн гэрт хүргэж ирэв. Шүүгч шарсан галуунуудыг аваад: -Сайн байна. Их зөв шийдсэн байна гэж магтав. Хоёр дахь хүн нь гэртээ ирж хоёр нугас шараад мөн л шүүгчийн гэрт хүргэж ирэв. Шүүгч шарсан нугаснуудыг дуртайяа аваад: -Болж байна шүү. Зөв шийдсэн байна гэв. Энэ бүхнийг гурав дахь аянчин холоос сэм харж байсныг бүгд анзаарсангүй. Тэгээд шүүгч орой нь авилгалд авсан шарсан нугас, галуунуудаа аваад харьж явтал гурав дахь залуутай тараад: -Чи чинь яахаараа надтай ирж уулзахгүй энд хоосон зогсож байдаг билээ ? гэж асуув. Хариуд нь нөгөө аянчин: -Яах вэ дээ хэрээ хэнд аз, ашиг хонжоо ерөөж гуагласан болохыг би олоод мэдчихсэн гэв. -Тэгээд хэнд юм бэ дээ гэж шүүгч асуувал нөгөө эр: -Танд байхгүй юу даа эрхэм шүүгч минь ээ гэж хариулсан гэдэг.
URL: