Нүдний өнгөө өөрчлүүлж болно

e491d7086b045b29great

Хэрвээ хэн нэгэн бор нүдтэй боловч хэзээд цэнхэр нүдтэй болохыг мөрөөдөж байсан бол энэ хүсэл нь биелэх боломжтой болжээ. Америкийн Stroma Medical компани нүднийхээ өнгийг өөрчлүүлэх шинэ лазер технологийг санал болгож байна.

 

Одоогоор энэ аргачлалыг өөр дээрээ 37 хүн туршиж үзжээ. Үйлчлэл 20 орчим секунд үргэлжилдэг аж. Энэ хугацаанд лазер хүрэн меланиныг үгүй хийж амжина. Хүрэн меланин гэдэг нь нүд болон үсийг өнгөнд оруулдаг өнгө оруулагч бодис юм. Аажмаар цэнхэр өнгийг өнгө оруулагч тодорч эхэлдэг байна.

 

Лазер маш бага хүчин чадалтай учраас нүдийг гэмтээх аюул бараг байхгүй. Гэхдээ шинжээчид энэ ажилбарыг сайшаахгүй байгаа юм. Нүдний өнгийг лазераар өөрчлөх нь өнөөдөр албан ёсны сайшаалыг аваагүй байгаа билээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих