Эрт үеийн сексийн тухай аймшигт хэрцгий баримтууд
Хүмүүс өвөг дээдсээ хүндлэн биширдэг билээ. Ард иргэд нь одоогийнхтой адилгүй ёс суртахуунтай, ах захаа мэддэг, бэлгийн харилцаа нь дэг жаягтай байсан гэж боддог. Гэвч харамсалтай нь хүний төрөлх чанар хэзээ ч хувирдаггүй ажээ. Эрт үед секс хичнээн ил тод, нууж хаах зүйлгүй байсныг та бидний бэлтгэсэн мэдээнээс уншаад гайхаж мэдэх юм.
1. Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг
Мэдээ алдуулагч бий болохоос өмнөх төрөлт аймшигтай, зовуурьтай, аюултай байсан билээ. Төрөлт эрт цагт амиа алдах эрсдлийг ихээхэн дагуулдаг байсан тул эртний Египетүүд МЭӨ 1800 онд жирэмслэлтээс сэргийлэхийн тулд матрын ялгадсыг хэрчиж, зөгийн бал давстай хольж, умайдаа цацдаг байжээ. Энэ нь жирэмслэлтээс сэргийлдэг байсан байж болох ч, уур амьсгалыг үгүй хийдэг байсан байж таарна. Тэгвэл Ром болон Грекчүүд сильфий гэгч ургамлыг ашигладаг байжээ. Тухайн үед сильфийг бараг бүх өвчний эмчилгээнд ашигладаг байсны зэрэгцээ үр дүнтэй байсан аж. Харамсалтай нь сильфийг тарьж ургуулж болдоггүй тул зэрлэг байгалиас түүх шаардлагатай байсан гэнэ. Хамгийн сүүлд Неро хааны үед сильфийг харсан байдаг билээ.
2.Амьтдын хүчирхийлэл
Ромчууд амфитеатр буюу тулааны талбарууд дээрх зэрлэг балмад үйлээрээ хамгийн соёлжсон нийгэм гэдгээ харуулдаг байсныг хэн хүнгүй мэднэ. Цусанд нэвчсэн элс, түмний нүдэн дээр үхэж буй боолуудыг та бүхэн ядах юмгүй төсөөлсөн биз. Гэвч үнэндээ түүнээс ч дор юм болдог байжээ. Ромчууд боолуудыг доромжлох дуртай байсны нэг илрэл нь тэднийг амьтдаар хүчирхийлүүлдэг байсан аж. Нэгэн яруу найрагч алдарт Колизейн тулааны үеэр золиос болсон ан амьтад болон гладиаторуудыг дүрсэлсэн байдаг. Грекийн домогт Пасифей буханд дурлаж, тэдний хайрын дүнд Минотавр бий болсон гэж гардаг бол яруу найрагч Пасифейг бид бодитоор харсан гэж бичсэн байдаг аж. Мөн Карпофор гэгч хүн эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг амьтдыг сургадаг байсан ба Колизейн тэмцээнүүдэд түүнийг оролцдог байсныг түүхийн эх сурвалжууд өгүүлдэг билээ.
3. Афины банди, шуумрын ёс
МЭӨ V зуунд Афинд эрэгтэй хүн залуу хөвгүүнд татагдах нь хэвийн үзэгдэл байжээ. Ийм явдал түгээмэл тархсан байсныг утга зохиол болон урлагийн бүтээлүүдээс хангалттай харж болох юм. Платон хүртэл Сократыг нүцгэн залуу хөвгүүдтэй байх дуртай, тэднийг тэвэрч, тэдэнтэй зэрэгцэн унтдаг байсан тухай бичиж үлдээсэн байдаг. Нас биед хүрсэн эрэгтэй залуу хөвгүүдэд анхлан бэлэг сэлт илгээн, санал тавих бөгөөд харилцаа нэгэнт тогтсон бол хэн хэндээ ашигтай байх ёстой байсан гэнэ. Эрэгтэйг нь “Erastes”, хөвгүүдийг “Eramenos” гэж нэрлэнэ. “Erastes” харилцаанаасаа сексийн таашаал олж авдаг байсан бол ”Eranemos” нь Афины хүчирхэг хүрээлэл дунд ордог байсан аж. Хөвгүүд тун балчир байдгийн зэрэгцээ нас биед хүрсэн хүн ч “Eranemos” байж болдог байжээ.
4.Эмсийн хүрээлэн
Одоо үед биеэ үнэлэх нь хууль бус, ичгүүртэй үйлд тооцогддог ч, Ромчуудын хувьд өөр байсан гэнэ. Помпей хотод эмсийн хүрээлэн далд нууц газар бус хэн бүхнийг урин залсан бизнесийн нэгэн салбар байжээ. Дотогш ормогц янз бүрийн эмэгтэйчүүдийг зурсан зураг үзүүлж үйлчлүүлэгчээр сонгуулдаг байв. Вавилон хотод энэ нь бүр ч ил тод болсон бөгөөд Грекийн түүхчдийн үздэгээр бол Вавилон эмэгтэй бүр дор хаяж нэг удаа Иштар сүмд очиж, ариун биеэ үнэлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан аж. Хэн мөнгө төлөхөөс үл хамааран бүсгүйчүүд үүргээ гүйцэтгэдэг байсан бөгөөд бурханд үйлчлэх нь мөнгөөр эрчүүдэд үйлчлэхтэй агаар нэг байсан ажээ.
5.Эртний секс тоглоом
Германы археологичид 2005 онд нэгэн хачирхалтай нээлт хийсэн юм. Тэд 20 см урттай чулуугаар хийсэн зүйл малтаж олсон бөгөөд хэлбэр дүрс нь тун гайхалтай байсан аж. 26000 жилийн настай тус эдийг эрдэмтэд хамгийн эртний хиймэл бэлэг эрхтэн гэж таамаглаж байгаагийн зэрэгцээ урьд нь бүх төрлийн материалаар, тэр тусмаа модоор хийсэн бэлэг эрхтэн хүртэл олдож байсан билээ. Эртний Грекийн шавар ваар, савны зураг дээр эмэгтэйчүүд хиймэл бэлэг эрхтэн барьсан байгааг олонтаа харуулдаг бөгөөд эмэгтэйчүүд үүнээсээ огтхон ч ичиж зовдоггүй байсан аж. Түүнээс гадна зохиолч Херодас арьсаар хийсэн хиймэл бэлэг эрхтэнтэй нэгнээсээ өөр нэгэн бүсгүй хаанаас авсныг нь шалгааж буй тухай хошин зохиол бичсэн байдаг билээ.
6. Фантомим жүжигчин
Грекийн жүжгүүд ихэвчлэн цуст тулаан дүрсэлдэг байжээ. Гэхдээ Афинчууд аймшигт жүжгээ инээд хөөрөөр төгсгөдөг байсан ба хамгийн түгээмэл дэлгэрсэн нь бэлэг эрхтний хошигнол юм. Тайзан дээр инээдмийн эрэгтэй жүжигчин аварга том бэлэг эрхтний дүрээр гарч ирдэг байсан ба гар хангалга, бэлгийн сулрал зэргийг хошин байдлаар үзүүлж байсан нь энэ байжээ.
7. Үтрээ
Эртний Грекийн анагаах ухаан хийрхэлийг бараг бүхий л зүйлтэй холбон тайлбарладаг байсны зэрэгцээ, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байгаагийн шинж гэж үздэг байсан аж. Тэгвэл хийрхэл юунаас болж үүсдэг хэрэг вэ? Эмэгтэй хүний үтрээ биеэрээ тархсанаас болж хийрхэл тусдаг гэж боддог байсан гэнэ. Ямар ч утгагүй мэт санагдаж болох ч, тухайн үед үүнд дээр дооргүй бат итгэдэг байжээ. Үтрээг тун их төвөг, асуудал дагуулсан эрхтэн гэж үздэг байсны зэрэгцээ агуу сэтгэгч Платон хүртэл үтрээг заль, хууран мэхлэлт дагуулдаг хэмээн боддог байсан аж.
8. Спарт эмэгтэй
Спарт эртний Грекүүдээс олон талаараа ялгардаг. Афин эмэгтэйчүүд тун ч тусгаарлагдмал байсан бол Спарт бүсгүйчүүд тун эрх чөлөөтэй байжээ. Нэг удаа Спартын хатан Горгогоос: “Танай Спарт хүүхнүүд яагаад эр хүнийг захирдаг юм бэ?” гэж асуухад: “Яагаад гэвэл эр хүнийг бид төрүүлдэг учраас” хэмээн хариулсан түүхтэй. Гэхдээ Спарт бүсгүйчүүд хуримын шөнө тун сонин уламжлал дагадаг байсан аж. Тэд үсээ хусаж, эрэгтэй хүний нөмрөг, сандаль өмсөж, нөхрөө ирж авахыг харанхуйд хүлээдэг байна. Зарим түүхчид хүйсээ сольдог эл жигтэй заншлыг эрчүүд нь ахан дүүстэйгээ бэлгийн харилцаанд ордог байснаас үүдэлтэй гэж үздэг ажээ.
9. Эр бэлэг эрхтэн
Эртний соёл иргэншлийн үед эр бэлэг эрхтэн хаа сайгүй тааралддаг байжээ. Афин, Ром хотуудад “Херм” нэртэй хөшөө газар сайгүй тааралддаг байсан юм. Хермес бурхны бэлгэддэг тус хөшөө нь мөн бэлэг эрхтний нэг төрлийн дүрслэл байв. Бэлэг эрхтэн ад чөтгөрийн хүчийг хөөн зайлуулах шидтэй гэж тэд итгэдэг байсан тул бэлэг эрхтнийг ханын зураг, хөшөө бүр дээр сийлж, хүрлээр цутгаж, хүн болгоныг аюулгүй байлгахыг зорьдог байсан аж. Заримдаа бэлэг эрхтнийг далавчтай хийж, голоос нь хонх унжуулдаг байсан бөгөөд энэ нь салхины хэмжүүр төдийгүй, ид шидийн хамгаалалт болдог байжээ.
10. Цус ойртсон бурхад
Хаадын удмынхан цусаа цэвэр байлгахын тулд хамаатан садантайгаа гэрлэдэг байсан билээ. Тэгвэл Египетийн хаад удам угсаагаа зөвхөн өөрсдийн байлгахын тулд төрсөн ах, эгчтэйгээ гэрлэдэг байжээ. Хэдийгээр зөв зүйл биш боловч фараонуудыг газар дээрх бурхан гэж үздэг байсан тул ойлгож болох бөгөөд бурхад нь төрсөн ах, дүүтэйгээ гэрлэдэг байсан билээ. Хамгийн алдартай жишээ гэвэл Осир болон Изис бурхад юм. Осир бурхан ахдаа алуулж, хэдэн хэсэг болон хуваагдах үед дүү болох Изис бүх биеийг нь хураан цуглуулжээ. Гэвч бэлэг эрхтнийг нь матар идчихсэн тул Изис ах-нөхөртөө шавраар бэлэг эрхтэн хийж, үлээн амилуулж өгсөн аж. Үүнийг бас хамгийн анхны аман сексийн илэрхийлэл гэж тооцож болох юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you2
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you3
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
יכל לעניין אותך בשיתוף פעולה לגבי מוצר בעליה
?