Амьсгалын замын халдварт өвчин өмнөх 7 хоногийнхоос бага зэрэг өсчээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст амьсгалын замын халдварт өвчин өмнөх долоо хоногийнхоос бага зэрэг өссөн байна. Тухайлбал, зарим аймаг, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хэмжээнд томуу, томуу төст гурван төрлийн вирусын халдвар зонхилж, хэвтэн эмчлүүлэгчийн тоо нэмэгджээ.
Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч н.Оюунгэрэл ярилаа.
Томуугийн вирусын халдвар одоогоор бүртгэгдээгүй байгаа юм. Гэхдээ 12 сар гараад улирлын дэгдэлт эхлэх хандлагатай байдаг учраас эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэйг санууллаа. Илчлэг, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, шингэн бүлээн юм сайн уулгах, гараа тогтмол угаах, дулаан хувцаслах зэргээр урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
URL: