Д.Бурмаа: Ардын дууг хойч үедээ өвлүүлж үлдэхийн тулд “Ардын дууч Бурмаа” гэж анх өөрийгөө зарлуулж байлаа
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд” хэмээн хэвлэгхэн дуулах түүнийг ардын дуучин гэдгээр нь уншигч та андахгүй биз ээ. Өөрийгөө ардын дуучин хэмээн тод зарлаж гарч ирсэн түүний нөхөр Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин Б.Насандэлгэр. Бөх, дуучин хоёр тоонот гэрт толгой холбоно гэдэг нь гайхалтай хувь заяа гэлтэй. Ардын дуучин Д.Бурмаагийн ертөнцөд уншигч та түр саатна уу.
-Юуны өмнө “Гэргий” булангийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таны бага насны талаар ярилцлагаа эхлүүлье. Та өнөр өтгөн айлын хүүхэд юм билээ. Багадаа ямар охин байв?
-“Үндэсний шуудан” сонинг шимтэн уншдаг уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Танай сонинг маш их хүндэтгэсэн. Учир нь “Өнгөрсөн зунаас хойш л ярилцлага авах санал тавьсан. Анх уран бүтээл хийж байхад ярилцлага зөндөө л өгч байсан. Одоо бол яах вэ, нөгөө ярьдаг
юмаа л ярих болохоор ярилцлага өгөхөөс татгалздаг. Би чинь сенсаацилаад байх амьдралтай хүн биш.
Хүний амьдралд тохиолддог бүх зүйл миний амьдралд тохиолддог. Монгол залуусын нэгэн адил хөдөлмөрлөж амьдарч байгаа эгэл жирийн эмэгтэй. Миний бага нас Увс аймгийн Тэс суманд өнгөрсөн. Харин ерөнхий боловсролын сургуулийн дундаас дээш үе маань Улаангом суманд өнгөрсөн байдаг. Би аймгийн төвийн биш бүр сумын хөдөөний охин шүү дээ. Олон ах нартай болохоор их л эршүүд охин байсан. Одоо ч энэ зан маань байж л байна.
Хөдөөний эгэл жирийн бор амьдралд бага нас маань өнгөрсөн, хөдөөний амьдрал, олуулаа байхын жаргал зовлонг сайн мэднэ. Олон ах нарын дунд өсөхөөр их эршүүд болдог юм байна лээ. Гэхдээ их сайхан шүү. Олон ах нарын хайр халамжид умбаж өснө гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан. Бид хоорондоо ганц хоёр насны зөрүүтэй болохоор их ойр дотно өссөн. Одоо ч гэсэн тэднийгээ байнга санаж, санагалзаж хайрладаг. Тэдний маань ихэнх нь сумандаа амьдардаг. Тэднийхээ амьдрал ахуйд нь санаа зовох, туслах чин хүсэл тээж явдаг.
-Эхээс 14-үүлээ гэхээр ач, зээ, гуч гээд зөндөө тоо гарах байх. Буурай нар нь байдаг уу?
-100 гаруй ач, зээ, гуч нарыг энэ орчлонд төрүүлж бидний үргэжлэлийг бий болгож аав, ээж хоёр маань бурхан болсон.
-Та нэлээн завгүй байдаг байх. Энэ их ажлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Өнгөрсөн намар олон сайхан хосууд хуримаа хийсэн. Маш их ачаалалтай байлаа. Хажуугаар нь хичээлдээ сурна, нэвтрүүлгээ хийнэ, ар гэрийн амьдрал гэх мэтчилэн ажлыг зохицуулж сурсан. Би оюутан байхаасаа л хувийн зохион байгуулалт сайтай, цаг завыг маш сайн зохицуулж чаддаг байсан. Хүнд “за” гэсэн бол “үгүй” гэж хэлж чаддаггүй. Хүний ажлыг баллаж болохгүй гэсэн зарчимтай ажиллахыг хичээдэг.
-Саяхан О.Гансувд, Б.Уранзаяа нартай хамтарч “Хорвоод ганцхан зэжлээ” дууг үзэгчдийн хүртээл болгосон. Таны ах нарын охидууд гэсэн үү. Танай удамд дуучин хүмүүс хэр олон байгаа вэ?
-Тийм ээ, миний ах нарын хүүхдүүд. Би тэдний хувьд авга эгч нь гэсэн үг. Миний хувьд 16 жил дуулсан. Харин дүү нар маань дөнгөж уран бүтээлээ эхлэж байгаа залуу уран бүтээлчид. Тэднийгээ дэмжих үүднээс хамтарсан уран бүтээл хийсэн. Уран бүтээл цацагдаж эхэлсэн цагаас үзэгчид нэлээн таатай хүлээн авч байна. Үүнийгээ дагаад магтаал, шүүмжлэл ч давхар авч байна. Миний хувьд олон жил уран бүтээл хийсэн болохоор магтаал шүүмжлэлд дассан. Харин дүү нар маань магтахад нь баярлаж, шүүмжлэхэд нь гутарч байна. Гэхдээ яах вэ уран бүтээлч хүн нэгэнт ийм замыг сонгосон болохоор дасах байх. Монголчууд шинэ зүйлийг хүлээж авахдаа таатай бус юм. Яагаад “Хорвоод ганцхан ээждээ” дууг дуулахаар уйлж унжиж, гуньж гутарч дуулах ёстой гэж. Инээлээ, хотойлоо, маяглаж байна гэх үгс цахим ертөнцөд маш их байна. Орчин үед хүмүүс зорилгогүй, ажилгүй, юмыг хар бараан талаас нь хардаг болжээ. Хар бараанаар бус гэгээлгээр харж болдоггүй юм уу. Бид байхгүй болсон ээжийг дуулаагүй шүү дээ. Монголынхоо бүх сайхан ээжүүдийг магтан дуулж ээжийнхээ ачийг хэрхэн хариулах вэ гэх утга агуулгатай. Мөн ээжийн тухай дуулж байгаа хэрнээ дээл өмссөнгүй гэх юм. Би сүүлдээ гутарсан. Монгол хүмүүс яагаад ийм болсныг гайхаж байна. Монгол дээл миний имиж, харин хаана хэзээ өмсөх вэ гэдгийг би өөрөө мэднэ. Дээлийг монгол хүн өмсөх ёстой, цаашдаа ч өмсөх нь зүйн хэрэг. Иймд хүмүүсийг зөв шүүмжлэл тавьж аливаа зүйлийг ялгаж салгаж байгаасай гэж хүсч байна. Яруу найрагч С.Оюун гуай, Д.Ганмягмар эгчтэй ярилцаж дуулах эрх, шүлгийг нь албан ёсоор авсан. Бид гурав дараагийн уран бүтээлдээ шамдан орсон. Цаашдаа хамтарсан уран бүтээл хийж тоглолт хийнэ. Би их сайхан удамтай. Нөгөө фэйсбүүкийн “од” булдруу миний ахын хүүхэд. Тийм учраас залуу уран бүтээлч дүү ндр маань ар, араасаа гарч байна. Дүү нартаа зөв үлгэрлэж зөв дуурайлал үзүүлэх ёстой гэж боддог. Манай аавын талынхан их дууч, хуурч, гарын ур дүйтэй, ажилсаг хөдөлмөрч хүмүүс байдаг.
Ах нар маань бугдээрээ алдарт уяачид. Ингэж бодохоор удам судраараа бахархахгүй байхын аргагүй. Нэг үгээр хэлбэл монгол ахуй талдаа их ойр хүмүүс.
МАНАЙ НУТАГ ЭРС ТЭС УУР АМЬСГАЛТАЙ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД ДААВАРТАЙ ХҮМҮҮС БАЙДАГ
-Увс аймгийн Тэс сумыг алдар цуутай, сайхан хүүхэнтэй хэмээн шагширдаг. Дээхнэ үедээ Тэсийн сайхан хүүхэнтэй сууна хэмээн эрчүүд зорьдог байсан гэдэг?
-Тэрхийн голын унага, Тэсийн голын хүүхнүүд гэж ярьдаг. Ер нь Тэс сум их алдар цуутай сайхан хүүхнүүдтэй. Энэ нь нутгийн уул устай холбоотой байх. Тэр сайхан голын уснаас ундаалдаг болохоор үс нь хар, шүд нь танан цагаан байдаг гэлцдэг Тас хар урт үстэй, өндөр бие хаатай хүүхнүүд олон. Дээрээс нь манай нутаг их эрс, тэс уур амьсгалтай. Эрүүл мэндийн хувьд ч тэр их даавартай хүмүүс гэлцдэг. Зундаа нэмэх 40, өвөлдөө хасах 45-50 хүрдэг болохоор тэр нутагт тэсэж чадсан тэнгэрлэг хүмүүс гэж бэлэгшээдэг. Миний ээж гэхэд их сайхан эмэгтэй байсан. Ээж маань 70 нас хүртлээ тахимаа шүргэсэн урт үстэй, сайхан цагаан шаргал царайтай, насан эцэс болтлоо бүх шүд нь хэвээрээ, яралзсан цагаан шүдтэй эмэгтэй байсан даа.
-Увсынхан амь нэгтэй, аливаа зүйлд махруу, амьсаг, бүлсэг хүмүүс. Энэ нь цусандаа байдаг юм уу. Эсвэл эцэг эх нь ийнхүү сургаж зөвлөдөг юм уу. Юундаа байдаг юм вэ?
-Амь нэгтэй энэ байдал сүүлийн үед давамгайлж байна гэх болсон. Увсынхан нутаг усаараа талцдаг, үндсэрхэг, жалга довны үзэлтэй хэмээн талцуулж байна гэж хүмүүс хардаг. Энэ нь нутгийн зан чанартай холбоотой юм болов уу. Нэгнийгээ гэсэн сэтгэлтэй. Увсынхан тоглолт хийлээ гэхэд зэрийтэл нь дан нутаг усныхан маань байх жишээтэй. Уран бүтээлч бид тэр болгонд ирж үз гэж билет тарааж, урилга явуулахгүй нь тодорхой. Гэтэл нутгаас шинэ уран бүтээлч гарсан байна энэ хүнийг дэмжих ёстой хэмээх үзэл бодол ясанд нь багаас нь суусан байдаг юм шиг байгаа юм. Энэ
нь амь нэгтэй жалга довны үзэл гаргаж байгаа юм шиг бусдад харагдаж магадгүй. Ер нь нутаг усны дэмжлэгтэй уран бүтээл маань өсч дэвждэг. Амь нэгтэй чан чанар нь ясанд нь байдаг онцлогтой. Түүнээс биш багаас нь зөвхөн нутгийнхаа хүмүүсийг дэмждэг юм шүү, жалга довны үзэл гаргах ёстой хэмээн аав, ээж сургахгүй нь тодорхой шүү дээ. Зөвхөн Увс гэлтгүй нутаг усныхаа хүмүүсийг дэмждэг нь монголчуудын нэг онцлог. Монгол хүний нийтлэг араншинтай холбоотой.
-Танд ардын дуучин гэх нэрийг хэн өгсөн юм бэ. Ардын дуу нь тухайн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг далд үгээр сургамжилдаг. Та одоогоор хэчнээн ардын дуутай вэ?
-Миний урын санд 40 гаруй ардын дуу бий. Ардын дууг этник төрөлтэй хослуулан өвөрмөц маягаар залуучуудыг дурлуулах, шинэ сэтгэгдэл төрүүлэх зорилготой ардын дууг дуулж эхэлсэн. Ардын дууг этник төрөлтэй хослуулан цомог гаргаж тоглолт хийсэн анхны уран бүтээлч бол би. Манай уран бүтээлчид ч дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Би өөрөө, өөрийгөө ардын дуучин гэж тод зарлаж гарч ирсэн. Ардын дууг дуулж чадаж байгаа, ардын дууг хойч үедээ өвлүүлэх зорилготой, шинэ имиж стилийг бүрдүүлсэн учраас ардын дуучин гэх нэрийг би өөртөө өгсөн. Тухайлбал, уртын дуучин хүн өөрийгөө уртын дуучин гэж зарлуулдаг шиг дан ардын ДУУГ дуулдаг хүн ардын дуучин гэж яагаад цоллуулж болохгүй гэж. Энэхүү тодотгол маань намайг өдий зэрэггэй уран бүтээлч байхад хүргэсэн. Одоогийн байдлаар хотод томоохон хэмжээний есөн тоглолт хийсэн. Эх орноо хоёр удаа бүтэн тойрч 21 аймгаар явж тоглосон. Алслагдсан сум орон нутгийн хүмүүст өөрийгөө таниулахаас гадна уран бүтээлээ хүргэхийг зорьдог. Нэг талаараа бидний ярьдаг шиг амьдаараа очиж уран бүтээлээ хүргэж өөрийгөө ямар бүсгүй байдаг юм гэдгийг харуулахыг зорьдог. Үзэгчид ч маш гоё хүлээн авдаг. Энэ жил миний арав дахь тайлан тоглолт ирэх гуравдугаар сард болно. Өнгөрсөн жилийн хувьд хоёр өдөр тоглосон. Сүүлдээ билет олдохгүй 100 мянга болж шаглагдсан. Эндээс харахад чанар чансаа, нэр хүнд маань унаагүй юм болов уу гэж найдаж байгаа. Миний уран бүтээлийг сонсдог, миний дууг эрэлхийлдэг хүмүүсийг уйдаахгүй сонсогчдыг цэнэглэе гэж боддог.
-Ийм олон удаагийн тоглолт хийнэ гэдэг амаргүй байх. Нөр их хөдөлмөрөөс гадна хөрөнгө санхүү чамгүй орно биз?
-Анхны тоглолтоо хийж байхад шантрахгүй ядрахгүй байдаг байж. Харин өнгөрсөн жилийн тоглолтын үеэр маш их ядарсан. Гэхдээ сүүлийн тоглолтуудыг дуучин А.Мөнхбат, Л.Банзрагч хоёртой хамтарч хийсэн. Багийн системд шилжиж бүх зүйлээ хуваан гурван тийшээ явсан болохоор ачаалал гайгүй байсан. Харин өнгөрсөн жил бие даасан тоглолтоо хийхэд ачаалалттай байсан. Хоёр найзтайгаа хамтарч урд нь дуулагдаж байсан сайхан дуунуудыг хит болгож чадсан. Одоо ч гэсэн багийн системдээ шилжсэн учраас хамтдаа хурим найранд уригдаж байна. Хөдөө орон нутагт давталттай 300 гаруй удаагийн тоглолт хийсэн. Нэг аймагт очиж өдөрт 2-3 тоглох жишээтэй. Ингээд бодохоор өдөрт 60-70 дуу дуулсан байдаг. Мөн таван цомог гаргасан. Энэхүү цомгийн маань гурав нь ардын дуунаас бүрддэг. Нэг цомог маань дангаараа Г.Түмэндэмбэрэл гуайн дуунаас бүрддэг. Миний хувьд энэ хүний уран бүтээлээр урлагийн ертөнцөд амьдарч байгаа гэж хэлнэ.
-Өнгөрсөн намраас 25 дугаар суваг телевизийн “Монгол аялгуу” нэвтрүүлгийг хөтлөх болсон. Нэвтрүүлэгч болох ямар байна вэ?
-“Монгол аялгуу” нэвтрүүлэг өнгөрсөн есдүгээр сараас эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн. Нэвтрүүлэг маань долоо хоногт нэг удаа гардаг. Одоогийн байдлаар арав орчим дугаар үзэгчдэд хүрсэн. Энэ нэвтрүүлэг урлагийн ертөнцөд болж буй сонин содон мэдээ, мэдээллийг цаг алдалгүй үзэгчдэд хүргэдэг. Олон булантай. Жишээлбэл, нэг дууг онцолж дуу төрсөн түүх үүсэл түүхийг нь ярих, цай уух зуур, цуглуулга буюу хобби, зураг түүх өгүүлнэ гэх булантай. Тухайлбал, цай уух зуур гэхээр тухайн уран бүтээлчийн гэрт нь очиж өглөөний цай уух зуур ярилцдаг. Ялангуяа эзэгтэй нар айл гэрийн гал тогоог сонирхож үлгэр дуурайлал авах дуртай байдаг. Энгийн ийм зүйлд хүмүүс их дуртай шүү дээ. Нийтдээ 60 минутын нэвтрүүлэг. Булангуудаа 15 минутад багтааж толилуулдаг. Миний хувьд мэргэжлийн биш учраас алдаа оноо зөндөө байгаа байх. Олон дугаар гарах тусам алдаан дээрээ суралцдаг юм байна. Дуулахаас огт өөр юм. Тухайлбал, ярилцлага хийж байгаа хүнээ хүндэтгэх, асуултын голыг нь олж асуух, тэр хүмүүсийг ярья гэсэн зүйлийг нь яриулах микрофонтой зөв харьцах гэх мэтчилэн олон зүйлд суралцаж байна. Телевиз гэдэг чинь бидний дураар байдаггүй юм байна. Бид нар телевизийн нэвтрүүлэгт орно гэж тохирчихоод зугтчихдаг. Нэвтрүүлэгт орье гэж тохирчихоод хэзээ ч “муриж” болохгүй юм байна гэдгийг маш сайн ухаарсан. Яагаад гэвэл нэвтрүүлэгг зориулж зураглаач, камер гэх мэтчилэн бүх зүйлийг зохицуулдаг юм байна. Нэлээн хүн гуйдаг ажил байна.
БИД ХОЁР ХУВЬ ЗАЯАГААРАА ХОЛБОГДСОН ХОСУУД
-Монгол үндэсний бөх, ардын дуу хоёр нэг зүйлийн хоёр тал мэт салшгүй холбоотой. Бөх, дуучин хоёр тоонот гэрт толгой холбоно гэдэг нь гайхалтай хувь заяа гэлтэй. Таныг багаасаа л бөх хүнтэй сууна гэж мөрөөддөг байсан гэдэг юм билээ?
-Үндэсний бөх, ардын дуу хоёр цаанаасаа холбоотой мэт санагддаг. Бид хоёрын хувьд цаанаасаа хувь заяагаараа холбогдсон хосууд. Намайг багаасаа бөх хүнтэй сууна гэсээр байгаад бөх хүнтэй суусан гэж хэвлэлүүд бичдэг юм. Энэ үнэн. Гэхдээ яг тэр бөхтэй сууна гэж тоочиглоогүй. Саяхан бид хоёрын хуримын 15 жилийн ой болсон. Хүмүүсийн ярдагаар чемодан савтайгаа л нийлсэн хоёр. Нийлснээс хойш авьяас, өөрсдийн хүч хөдөлмөр амтаар хүнээс дутахгүй, нээх илүү гарахгүй дундыг бариад сайхан л амьдарч байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө энэ амьдралыг бий болгосон. Миний нагац ах Улсын харцага цолтой хүн бий. Манай нөхөр ахын маань найз. Манай хүн надаас 3-4 насаар ах. Би багаасаа бөхийн барилдаан үзэх дуртай хүүхэд байсан. Бөхийн барилдааны цаана уртын дуу байнга эгшиглэдэг. Нэг үгээр хэлбэл уртын дуу сонсож бөхөд хорхойтой болсон. Зургаан заан ид барилддаг байсан үө л дээ. Энэ сайхан заануудын барилдааныг шимтэн үзэж, монгол эр хүн гэдэг ийм л биө хаатай, гүндүүгүй байдаг байх гэсэн сэтгэгдэл төрдөг байсан. Гэхдээ Насандэлгэр гэж тоочиглоогүй. Нэг л мэдэхэд нутгийн сайхан даруухан бөхтэй танилцаж тоонот гэрт толгой холбосон. Азаар даруухан, монгол гүндүүгүй сайхан эр хүн мадад оногдсон. Миний хань бөхчүүд дундаа нэр хүнд сайтай, жудагтай, элдвийн хов живэнд өртдөггүй, буурь суурьтай сайхан эр хүн. Хүн яг цагаа тулахаар нүд хөмсөг болсон хөөрхөн эалуу гэж хайдаггүй юм билээ. Ер нь эр хүн нүдэнд дулаахан байхад болдог юм биш үү.
-Бөх хүний гэргий байна гэдэг их хариуцлага. Баяр наадам дөхөхөөх нөхрөөсөө илүү стрөсст ордог байх. Наадмын өглөөг хэрхэн угтдаг вэ?
-Нэг л сонин болчихдог, маш их стрөссдэнэ. Нэг дурсамж ярихад цол авдаг жил нь бид хоёр Цамбагаравт байр түрээсэлдэг байсан. Тэр зуны халуун гэж жигтэйхэн. Дуучин хүн унтахгүй бол маргааш нь дуулна гэдэг амаргүй, дуу гарахгүй хэцүү байдаг. Яг л түүнтэй адил бөх хүн унтахгүй бол биө нь тавирахгүй барилдаж чадахгүй. Тэр орой энэ хүнийг унтуулчих юмсан гэж их зовсон. Манай хүн байрны гадна талын саравч руу гудас чирээд л гарсан. Тэнд арай жаахан амьсгалтай байсан байх. Цонхоор харсан чинь унтаж чадахгүй байгаа бололтой нэг суугаад, нэг босож яваад л байсан. Шөнөжин хүйтэн усанд ванны алчуур дүрж биөийг нь сэрүүцүүлж хэдэн цаг унтуулж байсан түүхтэй. Манай байр таван давхарт, лифтгүй байсныг хэлэх үү, шөнөжин алхсан. Ингэж үүр цайлгаж гэр рүүгээ орж билээ. Иймэрхүү маягаар стрөссдэнэ, өмнөөс нь санаа зовно. Мөн наадмын өглөө эртлэн босож уул усандаа цай сүүнийхээ дээжийг өргөж залбирч, арц хүжээ уугиулж гаргадаг. Өөр яах вэ дээ, тэр хүнд мэх заах биш, өмнөөс нь ямар барилдах биш. Мөн наадмын өмнө ганданд очдог. Наамдын өмнө бөхчүүдийн эхнэртэй ганданд их таардаг. (инээв)
-Танай нөхрийг ид барилдаж байхдаа сайн байсан гэдэг. 2005 онд улсын начин цол хүртсэн байх аа. Сүүлийн үөд заал танхимд барилдаж харагдахгүй байгаа. Гарын шавиа бэлдэж байна уу?
-Манай нөхөр 12 жилийн өмнө улсын цол хүртсэн. Одоогоор гарын шавиа бэлдэх зорилготой “Увс нуур” дэвжээнд туслах дасгалжуулагчаар ажиллаж байна. Одоогоор барилдах бодолгүй байгаа байх. Өөрөө бөх хүн учраас хүүгээ үндэсний бөхөөр барилдуулах зорилготой байдаг юм билээ. Миний хүү ч гэсэн монгол бөхөд сонирхолтой. Гэхдээ сүүлийн үөд сагсан бөмбөгийг илүү сонирхож байгаа. Хүү маань барилдахгүй бол дахиж нэг барилдах хүү төрүүлэх юмсан гэж боддог. Дуучин бол яах вэ. Миний удамд найман настнаас 80 настан хүртэлх хүмүүс дуулж байна. Эднээс маань дуучин төрөх нь тодорхой төрсөн ч байна. Тийм болохоор энэ тал дээр санаа зовохгүй байгаа.
•Орчин үад цахим өртвнц, гар утасны хэрэглээнд хүүхдийг хянахад төвөгтэй болсон. Таны хувьд хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?
-Яг наадхи чинь манайд том асуудал болоод байна. Сүүлийн үөд өөр өөрийн гэсэн өрөөтэй, өөр өөр өртөнцтэй хүүхэд байх болсон. Хүн өр нь үр хүүхдэдээ хатуу хандаж чадахгүй байна. Миний хүүгийн хувьд мундаг зарчимч цаг барьдаг, маш хүмүүжилтэй хүүхэд. Би хүүдээ ямагт итгэдэг. Багаасаа биө дааж сурсан хүүхэд. Харин охин маань нэгдүгээр анги, эрх танхи, дээрээс нь дураараа байна. Энэ хүнийг хэрхэн зөв хүн болгох вэ хэмээн хичээж байна. Нүүрээ угаах гэж крант нээсэн ч усаа бага хэрэглэ гэдэг. Том зүйл гэхээсээ илүү бидний амьдралд ойр байгаа зүйлсийг аль болох ойлгуулах нь чухал. Мөнгийг хүртэл хайрладаг, мөнгөтэй зөв харьцах ёстой. Үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хар бор амьдралыг ойлгуулах хэрэгтэй. Номын ухаанаас гадна амьдралын хар ухааныг ойлгуулах хэрэгтэй. Практик дээр хэрэгждэг зүйлээр хүм амьдардаг юм чинь энэ зүйлийг ойлгуулах хэрэгтэй. Хүний биш өөрийнхөөрөө хүмүүждэг болсон цагт ямар хүн болохыг таашгүй.
-Та эхээс 14-үүлээ. Өнер өтгөн гэр бүл байхын давуу тал нь юу вэ?
- Бидний өс нь эрэгтэй, тав нь охин. Аливаа зүйлд хүчтэй байж чаддаг. Жаргахын цагт сайхан. Зовохын цагт олуулаа байх их хэцүү санагдсан. Учир нь зэрэг өвдөж үхэл хагацал тохиолдсон үөд хүнд. Олуулаа бужигнаж өсөх гоё юм билээ. Хэн түрүүлж босно тэр хүн хувцастай. Түрүүлж боссон нь нэгнийхээ хувцасыг өмсөх жишээтэй. Миний дээд талын эгч бид хоёрын дунд дөрвөн эрэгтэй байдаг. Ийм учраас миний хувьд эгчийнхээ хувцсыг өмсөнө гэсэн ойлголт бараг байхгүй. Одоо бодоход бараг л шинэ хувцас өмсөж үзээгүй. Ээжийн дүүгийн охидын хувцас ирнэ. Тэр хувцас нь эгч нарт таарна, эгч нараас буцаад надад ирнэ. Надад багадхаар ахын хүүхдүүд болох Гансувд, Уранзаяад очих жишээтэй. Би багадаа их хөл томтой хүүхэд байсан. Намар хичээлд ороход гутал нэлээн асуудал болно. Ихэнхдээ өмсөх гутал олдохгүй. Гайгүй эдэлсэн ах нарынхаа бакалыг хүртэл өмсдөг байлаа. Хөгтэй, дурсамжтай үөэ эргэн санахад үнэхээр гоё, тэр үедээ очсон мэт л болдог юм. Бууз хийсэн орой буузаа тоолоод өглөө идэх гэж жаазмы араар нууна. Мөн ах нар сургуулиас бэлэг авахад орос мандарин, чихэр өгдөг байсан. Нэг мандираныг бараг cap хадгална. Хааяа гаргаж үнэрлээд буцааж хадгалах жишээтэй. Одоо бодоход ховор мөртлөө чанартай чамин зүйлд бага нас маань өнгөрчээ.
-Таны олон уран бүтээлийн клипэнд нөхөр тань тоглосон байдаг. Зөвшөөрүүлэхэд хэцүү байв уу?
-Тийм шүү, олон клипэнд нөхөр маань тоглосон. Тухайлбал, “Монгол бөхийн гэргийн дуу”, “Хүрэн торгон дээл”, О.Уранзаяагийн “Хувирашгүй” зэрэг дуунд тоглосон. Ер нь миний ихэнх дууны клипэнд тоглосон. Хөдөө орон нутагт клипны зураг авалтад миний жолоочийг хийгээд л явна. Гаднаас жүжигчин авахгүй, хажууд ойр байдгаар нь нөхрийгөө тоглуулдаг. Тэр тал дээр нээх цааргалахгүй дуртай зөвшөөрдөг.
-Өнөөдрийн амьдралыг босгоход нэлээн хөдөл мөрлөсөнөө та түрүүнд ярьсан даа. Анх түрээсийн байранд амьдардаг байснаа
ч сая дурслаа. Тухайн үөийнхээ амьдралыг эргэн харахад ямар санагддаг вэ?
-Хөдөлмөрлөсөн. Хөдөө орон нутгаар 400 орчим тоглолт хийсэн гэхээр хөдөлмөрлөсөн л байгаа биз дээ. Таван жил түрээсийн байраар амьдарсан. Түүнээс хойш гурав дөрвөн байр сольсон. Хүний хүсэл гэдэг хязгааргүй айдаг юм байна. Түрээсийн байрнаас 55 мөтр квадрат хоёр өрөө байранд орсон. Тэгэхэд л үүнээс том байраар өр нь яах юм бэ, гэдэг байсам бол өнөөдөр хэдэн 3-4 өрөө байранд амьдарч байх жишээтэй. Ер нь хүний хүсэл, шунал гэдэг хязгааргүй юм.
БИД ХОЁРТ ХӨРӨНГӨ ГЭВЭЛ ХЭДЭН МОНГОЛ ДЭЭЛНҮҮД МААНЬ БАЙНА
-Таны имиж монгол дээл, ардын дуучин гэх цол шүү дээ. Одоогоор хэчнээн дээлтэй вэ. Та хэр уран хүн вэ?
-Би тийм уран биш ээ. Гэхдээ яах вэ өөрийнхөө хэмжээнд оёно. Манай нөхөр арав гаруй дээлтэй, миний хувьд 40 гаруй дээлтэй. Бид хоёрын хөрөнгө гэвэл хэдэн дээл л байна. Миний хөлс хөдөлмөр, хүч, оюун ухаан шавхаж бүтээсэн зүйл гэвэл тоглолтын хэдэн дээлийг нэрлэнэ. Саяхан тусдаа дээлний шкафтай болсон. Зарим нь шкафанд багтахгүй хуучны дээлээ чөмоданд хийж хадгалсан. Яаж мэдэх вэ дээ охин маань дуулах ч юм билүү, дуулахгүй ч гэсэн ээжийн маань дээл гэж хадгалах байх. Миний ихэнх дээлийг Туул эгч маань урладаг. Харин загварын тухайд бол би өөрийнхөө санааг хэлж загвараа гаргадаг. Дизайн тал дээр нэлээн мэдрэмжтэй болдог юм байна. Сүүлдээ өнгийн сонголтгүй болсон. Бараг бүхий л өнгийн дээлтэй. Дээлээ хийж өмсөхгүй бол сэтгэл амрахгүй юм. Дуучин хүн тайзан дээр гоё байх ёстой. Нэг ёсондоо дуучин хүн үзэгчдэд өөрийгөө худалдаж байна гэсэн үг. Тийм болохоор дуугаа худалдахаас гадна биөэ авч байгаа байдлаараа давхар худалдагдах ёстой. Бүхий л зүйлээрээ гоё байж урлагийн гэж ялгардаг учраас гоё дээл өмсөх дуртай.
•Урлагийн хүн байнга л хүний нүдэнд ил байдаг. Та брэндээр хэр гангардаг вэ?
-Өөрийнхөө чадварын хэмжээнд аятайхан өөрт зохисон хувцас худалдаж авдаг. Учиргүй нээх брэнд хөөдөггүй. Брэнд хөөхөөс илүүтэй үндэсний урлагаа барьж авсан миний хувьд үндэсний брэндийг хөөвөл үлдэх үлдэц нь илүү юм болов уу. Ардын дуу гэдэг брэнд надад байгаа юм чинь үндэсний дээл гэх брэндээр насаараа гоёвол Бурмаа гэдэг хүний урлагийн өртөнцөд үлдээх өв тэр байх. Тэгээд ч тав, арван сая төгрөгөөр ганцхан брэндийн цүнх авсанаас хоёр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийвэл өлэийтэй.
-Таныг бас их ааширхуу гэдэг юм билээ. Дуучин Бурмаа амьдрал дээр ямар эмэгтэй вэ?
-Миний хувьд хүнтэй нөхөрлөсөн бол удаан хугацаанд үргэлжилдэг, их ханилгаа сайтай хүн гэж өөрийгөө хэлнэ. Бусад хүнийг ажиглаж байхад өөрт нь ашиггүй, өөртөө хэрэггүй бол ямар ч хүнийг золиослодог болсон. Би үүнээс маш их айдаг. Ер нь бол хүн чанартай байхыг илүүд үздэг. Хүмүүс намайг гаднаас хараад аманцар, догшин, ууртай ширүүн, хурдтай хөдөлгөөнтэй, нэг тийм барин тавин хүүхэн мэтээр ойлгодог юм билээ. Дотор хүн нь тийм биш ээ. Энэ тал дээр нэлээн зөрчилддөг. Хүн нас явахын хэрээр нэлээн өөрчлөгддөг юм байна. Нэг үгээр хэлбэл өөрийгөө хянадаг болсон. Би хурдан зантай. Иймд аливаа зүйлд түрүүлж дуугарахгүй юм шүү гэдэг тал дээр өөрийгөө хянадаг болсон. Амьдрал хүнийг ийм болгодог, тэр тусмаа урлагийн амьдрал маш хэрцгий. Ийм учраас урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Энэ утгаараа өөрийгөө зөв хүн байлгах гэж хичээдэг
-Таны бодлоор эмэгтэй хүн ямар байх ёстой юм вэ?
-Эмэгтэй хүн ямар байхаас эр хүний хийморь лундаа шалтгаалдаг гэдэг. Хүүхдийн хүмүүжил эх хүнтэй холбоотой. Аливаа зүйлийг зөв сайхнаар хардаг. Гэгээлэгээр бүхнийг бодвол эх хүний сэтгэлийг дагаж бүх зүйлийн ноён нуруу хамаардаг. Хүн дандаа сайн сайхан зүйл бодвол тэр бүхэн дагадаг гэсэн. Хэраээ чи зовлонг сонгосон бол зовлон чамайг сонгодог, жаргалыг сонговол тэр жаргал тухайн хүнийг дагадаг гэж сонссон юм байна. Бүх зүйл тухайн хүний сэтгэлтэй холбоотой. Мөн зөв хүн байх ёстой. Эмэгтэй хүн хүн гэдэг өртөнцийн үрийг таригч учраас зөв хүн байх ёстой.
Г.НАРАНТУУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: