БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ 3.4 ХУВЬ БОЛЖ БУУРЧЭЭ

p1c00534h51pl31o8u1g0k13sd1skh3

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү жилийн өмнөхөөс 0.8 пунктээр буурч 3.4 хувь болсон хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхижуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулж буйн үр дүнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус салбарын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41.3 хувиар өслөө.

ББСБ-уудын зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн улирлуудад буурсаар байна. Үүнд дээрх бодлогын арга хэмжээ нөлөөлсөн гэж үзэж болохоор байна. Өртөг зардал багатай эх үүсвэр нэмэгдсэн болон бусад холбогдох хүчин зүйлийн нөлөөгөөр нийт зээлийн хэмжээ өмнөх оны дүнтэй харьцуулбал 32.3 хувиар өсч 592.4 тэрбум төгрөгт хүрчээ.

Эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалан нэг хэсэг зээлийн нийлүүлэлт багасаж, мөнгө хөрөнгө тодорхой хэмжээгээр хуримтлагдсан. Нөхцөл байдал сайжирч, эдийн засаг сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт нэмэгдэх хандлага бий болсон нь хүүг бууруулахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Б.Заяа

URL:

Сэтгэгдэл бичих