ОХУ-д саатуулагдаад байсан Ч.Ганбатыг тавьж явуулахыг Монголын талаас хүссэн үү

14085

Төрийн өмчит “Монголын төмөр зам” компанийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй “Либерти партнерс” компанийн захирал Чулуунхүүгийн Ганбатыг гадаадын хууль сахиулагчид саатуулсан гэх мэдээлэл өнгөрсөн мягмар гаригт цацагдаж байсан билээ. Гэхдээ энэ мэдээллийг прокурор, АТГ-ынхан үгүйсгэсэн. Гадаад харилцааны яам хүртэл манайд албан бичиг ирэх ёстой. Тийм бичиг ирээгүй. Тиймээс ташаа мэдээлэл” хэмээн Ч.Ганбатыг саатуулсан гэх мэдээллийг эрс няцаасан.

Тэгвэл зарим нэг өдөр тутмын сонин мэдээлж буйгаар Ч.Ганбатыг ОХУ-ын Санкт-Петербург хотод саатуулсан нь үнэн гэнэ. Баттай эх сурвалжууд нь “Ч.Ганбатыг ОХУ-ын Санкт-Петербург хотод тус улсын хууль сахиулах байгууллагынхан саатуулсан нь үнэн. Түүнийг баривчилсан талаараа манай талд мэдэгдсэн юм билээ. Харин манай Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тус улсын хууль сахиулах байгууллагынханд эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэйгээ илэрхийлж захидал бичсэн. Тэр захидалдаа Ч.Ганбатыг суллаж явуулахыг хүссэн” гэх мэдээллийг өгчээ.

АНУ-ын иргэн гэх Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг өнгөрсөн наймдугаар сард Интерполоос эрэн сурвалжлахаа зогсоосон. Энэ нэр бүхий хоёр этгээдийг Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад багагүй хугацааг өнгөрүүлсэн юм. Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр хуулийнхан хэргийг удаашралтай байна хэмээн үзэж тэднийг албадан авч ирэх тухай асуудал үүсч байв. Харин УИХ-ын сонгууль давхацсан учраас ажиллагааг хойшлуулсан. Гэтэл энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад яагаад, ямар шалтгааны улмаас Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлахаа больсон нь анхаарал татаж байсан билээ.

http://www.24tsag.mn/content/157602.shtml


URL:

Сэтгэгдэл бичих