С.Амарсайхан: Төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай
НИТХ-аас холбогдох хуулийн дагуу 12 сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн төсвийг батлах ёстой. Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Батболд НИТХ-д оруулан хэлэлцүүлдэг журамтай.
Өнөөдөр НИТХ-ын II ээлжит бус хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн төсвийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус хурлыг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ: “… нийслэлийн төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр анхаарах шаардлагатай байна. Олон асуудлыг шүүрэн авч олон талд хүч хөрөнгийг тарамдуулж аргацаах байдлаар явж ирснийг аажмаар халж, хөрөнгө оруулалт, төсвийн зарлагын үр үгөөжийг дээшлүүлэн боловсронгуй болгож, жил бүр хөгжлийн цогц асуудлыг шийдвэрлэхэд нийслэл дүүргийн төсвийг чиглүүлвэл нийгмийн эдийн засгийн өгөөж нь өндөр байх болно” гэсэн юм.
URL: