Согтууруулах ундаа хэрэглэсэн 82 жолоочийг саатуулжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгджээ.Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, мөргөлдөх хэлбэрээр 15, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ. Харин нийслэлд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн байна.Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т нь нас барсан хэргийг шалгаж байна.Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дандаа өглөө өдөр зам хашиж, урд өдрийн уусан үнэр дээр ялаараад энэ муу цагдаа нар. өөрсдөө адилхан хүн бас адилхан л явж л байгаа! ууж идсэн дор нь л бариад шийтгэж чадахгүй, унтаж хэвтчээд маргааш нь 1 их олон согтуу барьсан болж жүжиг тавих ямар хэрэг байнаа?