Афганчуудад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээ таслан зогсоохыг уриалав

afgan(1)НҮБ-аас Афганистанд суугаа туслах баг мэдэгдэл хийж, хамтдаа хүчин зүтгэж, эмэгтэйчүүдийг эсрэг хүчирхийллийн ажиллагааг зогсоохыг Афганистаны олон нийтэд уриалж байна хэмээжээ.

11-р сарын 25-ны өдөр нь НҮБ-ын санаачилсан “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн ажиллагааг зогсоох олон улсын өдөр”.

НҮБ-аас Афганистанд суугаа туслах баг “Афганистаны эмэгтэйчүүд хөгжил, энх тайван, аюулгүй байдлын салбарт асар их үүрэг гүйцэтгэхийн тулд, ялангуяа хүчирхийллийн ажиллагаа зэрэг эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагааг заавал таслан зогсоох хэрэгтэй” гэжээ.

Афганистаны хүний эрхийн тусгай комиссын судалгаагаанд харуулснаар, 2017 оны эхний 10 сард, Афганистаны хилд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн ажиллагаа 3378 удаа гарснаас, 1351 удаа нь бэлгийн дарамт, 186 нь хүчирхийлэл, 1093 нь үг хэлээр доромжлох, 748 нь хүүхдийн гэрлэлт, албадан гэрлэсэн, эдийн засгийн хүчирхийлэл зэрэг бусад хэлбэрийн хүчирхийлэл байсан аж.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих