Улаанбаатар хотын хөрсний усыг ашиглахаар болжээ
Өчигдөр хөрсний усыг ашиглах талаар Нийслэлийн Хангарьд ордонд хуралдав.
Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээ ихсэж хүн амын тоо өссөнтэй холбоотой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан төсөл ажил боловсруулан шинжилгээ хийсэн ажээ.
Шинжилгээ хийх явцад хот орчмын хөрсөн дэх ус ихээхэн бохирдолтойг тогтоожээ. Эдгээр нь хаягдал зайлуулах систем нь эвдэрснээс буюу ашиглах боломжгүй болсонтой шууд холбоотой гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр хуурайшилт ихсэж, цаг уурын байдал өөрчлөгдсөнөөр хөрсний усны хэрэглээ багассан байна. Хотын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 3d модел буюу гурван хэмжээст газрын зураглалыг шинээр хийсэн байна.
Энэ тухай “Монхидро констракшн” ХХК-ийн захирал Ц Батдоржоос тодрууллаа.
-Энэ төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Усны нөөц багассантай холбогдуулж хүн амын тоо өсөхийн хэрээр цэвэр ус багасч байгаа. Дэлхийд өнөөдөр цэвэр усаа хамгаалах, арвижуулах, түүнийгээ зөв зохистой хэрэглэх талаар их анхаарч байгаа. Энэ асуудал манай орны хувьд ч гэсэн хэрэгжиж байна. Газрын хөрсөн дэх ус бохирдож унданд хэрэглэдэг нь багасч байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын санаачлагаар энэ төслийг дэлхийн нийтийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа.
Цэвэр усаа бид бүхэн үр ашиггүй зарцуулж байна. Хамгийн их хэрэгцээтэй цэвэр усаа ингэж зарцуулах нь газрын хөрсний усаа бүрэн ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Энэхүү судалгааг манай компани Германы “Gauff engineering” байгуулагатай хамтран сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр судалгаагаа хийлээ. 3d хэмжээстээр өндөр уул, нуруудыг сайн хардаг. Үүнийг хиймэл дагуул ашиглаж хийсэн, Монголд анх удаа гэж болно. Ингэснээр хотын хаана, ямар нөөцтэй, ямар чанартай хөрсний ус байгааг үнэн зөв тодорхойлон түүнийг хаана, юунд, яаж ашиглахыг урьдчилан тооцоолж гаргалаа. Газрын доорхи усаа ашиглая гэвэл эхлээд зөв судлах хэрэгтэй.
Шинжлэх ухааны үндсэн дээр зөв тодорхойлох ёстой. Одоогоор Улаанбаатарт 1600 гаруй худаг байна. Эдгээр худгуудад ямар ч хяналт байхгүй. Харин одооноос энэ бүхэн шинээр хийгдэж байна. Энэ бол дөнгөж эхлэж байгаа ажил. Манайх Герман улсын стандартын дагуу бүх ажлаа хийж байгаа.
-Цэвэр усны нөөц хэр их байгаа вэ?
-Нөөц байгаа. Гэтэл бид энэ байгаа нөөцөөсөө хэтрүүлэн хэрэглэдэг. Өвлийн улиралд бид бүхэн Туул голын усаа шавхан хэрэглэж байна. Туул гол маань 15 метр хүртэл доошилж нүдэнд харагдахгүй боловч ихээхэн том хар нүх үүссэн байгаа.
-Хөрсний усыг юунд хэрэглэдэг вэ?
-Цэцэрлэг услах болон машин угаалгын газар ашиглаж болно. Цэвэр уснаас өөр бусад бүх зүйлд хөрсний усыг хэрэглэдэг.
Э.Оюунцэцэг
URL: