Ж.Батзандан яагаад хариуцлага хүлээгээгүй вэ?

11-26-3-750x400

Т.БИЛЭГ

Сүхбаатарын талбайгаас Төрийн ордонд заларсан эрхэм бол Ж.Батзандан. Түүнийг Монголын түүхэнд хар өдөр хэмээн тэмдэглэгдсэн долдугаар сарын 1-ний үйл явдлыг зохион байгуулагчдын нэг гэх нь бий. Тухайн өдөр  залуусыг жагсаалд уриалан дуудаж буй бичлэг, гэрэл зураг олон байдаг. Энэ хэргийн балгаар таван хүний амь эрсэдсэн. Гэвч гол зохион байгуулагч байхаар эрхэм өнөөдөр төрийн эрх бүхий бай­гууллагад хууль батлалцаад сууж байна.

Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн  Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөний намын удирдлагуудыг цагдаагийн байгууллага шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн байдаг. Мөн энэ хэрэгт ЦЕГ-ыг удирдаж байсан дарга нар ял сонссон. ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноосон. Харин зохион байгуулсан гэх  Иргэний хөдөлгөөний  намын дарга Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарт  Эрүүгийн хуулийн 177, 179 дүгээр зүйл анги буюу “Түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөвлөгчийг зэвсэг­лэн эсэргүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг зохион бай­гуулсан, өдөөн турхирсан” хэмээн 2-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор төлөвлөсөн байдаг. Гэтэл тэр хамаг арга чаргаа хэрэглэн уснаас хуурай гарч чадсан. Хуулийн заалт хатуу мэт байсан ч анх сонгогдож байгаа шигээ буугаагүй юм.

Ж.Батзандан “Надад хийсэн хэрэг байхгүй, би намын байрны өмнө гурван минут л үг хэлсэн” хэмээн тухайн үед ярьсан байдаг. Буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй гэгчээр Ж.Батзандан ийнхүү хамтран зүтгэгчдээ орхисон. Тэр хэргээс мултрах гэж олон арга  сүвэгчилсний нэг нь Иргэний хөдөлгөөний намаа тарааж, АН-д элсэх байсан болов уу. Ингэж тэр  мөр зэрэгцэн зүт­гэж, шударга үнэний дуу хоолой хэмээн итгэж дагаж байсан нөхдөө орхиж нэг л өдөр АН-ын хамгаалалтад орсон. Ж.Батзандан 2008 оны есдүгээр сард буюу долдугаар сарын 1-ний үйл явдлаас даруй хоёр сарын дараа АН-д элссэн байдаг.

Намын ах нар ч түүнийг хамгаалж долдугаар сарын 1-ний хэргээс цэвэрхэн мулталж чадсан байх. Энэ хугацаанд тэрээр тус намаас УИХ-д хоёр удаа сонгогдсон. Энэ бол түүний улс төрд орж ирсэн зам.  Сүхбаатарын талбайд жагсч байхдаа ч хариуцлага ярьж байсан тэрээр одоо ч ард түмний өмнө хариуцлага ярьж “поп”-дох дуртай.

Гэхдээ тэр долдугаар сарын 1-ний хариуцлагаас мултарч  чадсан. Энэ нь Монголын улс төр ямар байгааг харуулж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих