ОХУ мэдээллийн “гадаадын агент”-ын заалтаа шинэчлэв
Синьхуа агентлагийн мэдээ: Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан мэдээллийн хэрэгслийн “гадаадын агент”-ийн тогтоолд засар оруулах хуулийн төслийг ОХУ-ын хууль зүйн мэдээллийн сайтад 25-нд нийтэлсэн байна.
ОХУ-ын Төрийн дума болон Холбооны комисс энэ сарын 15, 22-нд тус тус мэдээллийн хэрэгслийн “гадаадын агент”-ийн тогтоолд засвар оруулах хуулийн төслийг хянан баталжээ.
Тус засвар оруулсан хуулийн төсөлд: Гадаадын үндэсний байгууллага, олон улсын болон гадаадын засгийн газрын бус байгууллага, хувь хүн хөрөнгө мөнгө ба эд хөрөнгө олдог гадаадын мэдээллийн хэрэгслүүдээс Орост суугаа байгууллагууд дотор “гадаадын агент”-ийн мэдээллийн хэрэгсэл байх магадлалтай байна. Гадаадын мэдээллийн хэрэгслүүдээс Орост суугаа байгууллагуудын аль нь “гадаадын агент” статустайг нотлох үүргийг Оросын хууль зүйн яам хариуцах болно. “Гадаадын агент”-аар нотлогдсон мэдээллийн хэрэгслүүд Оросын олон нийтэд хандан ямарваа мэдээлэл түгээх үедээ, өөрийн “гадаадын агент”-ын статусаа заавал дурдах шаардлагатай бөгөөд хөрөнгө мөнгөний эх үүсвэр, зарцуулсан байдал, ямар зорилтод хүрэх, мөн менежерүүдийн байдал зэргийг тогтмол хугацаанд мэдүүлж байх хэрэгтэй гэж заасан байна.
URL: