Энэ өдрийн зурхай /2017.11.27/

Solar_Dynamics_Observatory_Barra-low-resӨнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 9. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар морь өдөр.

                          Барилдлага:  Үхэх 
Шүтэн барилдлага
: Сэрэхүй       
Суудал: 
Мод               

Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хувийн харьцаанд хүндрэл гарах магадлалтай байна. Удаан хугацааны турш таагүй харьцаатай байсан хүнтэйгээ муудалцана. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хий. Магадгүй та тэр хүнтэй харьцах хувилбараа зөв сонгоогүй байж болно. Эсвэл энэ харьцаа үеэ өнгөрөөсөн боловч та зуршил болон хадгалсаар ч байж болох юм.


ҮХЭР (4/20-5/20)

Дарга, түншүүдтэйгээ муудалцаж болзошгүй. Авьяас чадвар, шийдвэр түргэн гаргах чадварынхаа ачаар та хэнийг ч өөрийн талд урвуулж чадахыг од эрхэс зөвлөж байна. Романтик, эсрэг хүйстний талаарх сонирхол тань тод гялалзаад өнгөрөх ба түүнд зориулах цаг, хүч хүрэхгүй. Өөрийн хэлсэн зүйлээ ажигла. Арьс үс, хумсны гэмтэл гарах бололтой.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр шавийн барилдлагыг шүтэхэд таатай өдөр. Багштайгаа харьцаагаа сайжруулахад нилээд хүч зарцуул. Та суралцагч биш, салбартаа сайн мэргэжилтэн ч гэсэн амьдралын хаа сайгүй багш нар байгаа гэдгийг ухаарч, тэвчээртэй амьдар.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эрх тушаал амжилтын төлөө чармай. Танд дээд боловсрол, олж авсан мэдлэг чинь тус болно. Дээшээ дэвшихэд бэлэн бай. Хамтран ажилладаг түнш, санаа нийлдэг хүмүүсээ ойр байлга. Дурлалт хосууд хувийн зан чанараа илэрхийлэхдээ элдэв чимэггүй, байгаагаараа байх нь дээр.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр нийтэч зантай олны анхаарлын төвд байх дуртай хүнд хэцүү байна. Танд ганцаардмал амьдралын хэв маягийг баримтлах шаардлагатай болох тул нэлээд таагүй цаг үеийг даван туулах хэрэгтэй болно. Нэг хэсэгтээ олны хөл үймээнээс хол ганцаар байх нь олон бэрхшээл асуудлуудаас зайлсхийх боломж олгоно гэдгийг од эрхэс танд зөвлөж байна.


ОХИН (8/23-9/22)

Хувь заяаны гэнэтийн эргэлт болно. Тиймээс тайван байж нөхцөл байдлыг гартаа авахыг хичээ. Энэ өөрчлөлтөөс болж түншүүд, найз нөхдүүдтэйгөө сөргөлдөж магад.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Багагүй ашиг авч ирэх том төсөл орж ирнэ. Анхаарлын төвд байхаас айх хэрэггүй. Таны нүд муудаж болзошгүй тул дасгал хийж хараагаа сайжруул. Компьютер дээр удаан суух хэрэг гарна. Өдөр тутам нүднээ аяганд нь хөдөлгөх төрөл бүрийн дасгалыг хэвшил болгох хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Идэвхтэй шургуу тэмүүлэлтэй өдөр. Өнөөдөр та найдваргүй нөхцөл байдлыг засч чадна. Одоогоор гар хүрээгүй байгаа засварын ажлаа хийхэд таатай. Танаас сэтгэл санаа, эд материалын ихээхэн хүч шаардагдах боловч та өөрийн зам дээр байгаа олон саад тотгорыг өнөөдөр даван туулж чадна.


НУМ (11/22-12/21)

Таны ажил хэргийн ур чадварыг шалгах өдөр. Захиа захидлаар харилцах үед гонсойлгох мэдээ ирсэн ч танд юу ч биш. Хуурамч наймаа хийдэг луйварчдын урхинд орохоос сэрэмжил. Учир нь та өмнө нь хохирсон байж магадгүй.


МАТАР (12/22-1/19)

Урьдын гэрээ хэлэлцээрийн талаар арга хэмжээ авахгүй бол найз нөхөд эсвэл ивээн тэтгэгчтэйгээ харьцаа тасрах магадлалтай. Сүүлийн арав хоног хамгаалалт дутагдсанаас ихээхэн хүч зарцуулна. Та өөрчлөлтөд дургүй ч амьдрал шинэ сонирхол тулгах тул гарц хайж, ирээдүйгээ өөдрөгөөр хар.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр танд бараг соронзоор татаж байгаа юм шиг аз эз, эд материал, хөрөнгө мөнгө орж ирнэ. Мөнгө нь аз жаргалтай болгохгүй. Гагцхүү чин үнэн эрх чөлөө л танд жаргал авч ирнэ гэдгийг та ойлгоно. Тиймээс сэтгэл амар цээж дүүрэн амьсгалах замыг сонго.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр таны бүх төлөвлөгөө, хүсэл мөрөөдөл бодит дүр төрхөө олно. Аз жаргал тун ойрхон ирсэн юм шиг санагдана. Өөртөө байшингийн зураг гаргах, орон гэрээ тохижуулах, гэр бүл ураг төрлийн харьцаагаа бэхжүүлэхэд таатай өдөр.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих