Норвеги ба бидний Монгол
Х.Баттулга, У.Хүрэлсүх нар ярилцлагадаа Норвегийг иш татаж байна лээ…
Норвеги Монголын ижил тал:
- Хоёулаа уул уурхайн асар их нөөцтэй орон.Нутаг дэвсгэр Монгол 1.5 сая кв.км, Норвег 385 мян.кв.км
- Хоёулаа хүн ам цөөтэй орон. Монгол 3.2 сая, Норвеги 4.7 сая хүнтэй
- Аль аль нь том гүрний хавирга, тэнгисын их гүрний эзэмшлийн усаар хашигддаг
- Норвеги ч,Монголч байгалийн өвөрмөц тогтолцоотой,аялал жуулжлал,спорт аялал зохион байгуулхад таатай сэрүүн бүсийн орон
Норвеги-Монголын ялгаа:
- Нэг хүнд оногдох ДНБ хэмжээгээр дэлхийд Норвеги 1-р байр. Норвег-70 000 ам.доллар- Монгол 2000-4000 ам доллар хүрэхгүй
- ДНБ- Норвеги 390 миллиард ам.доллар- Монгол хэлхээс ичмээр
- Хүний хөгжлийн индексээр дэлхийд Норвеги 1-р байр – Монгол тодорхойгүй, тухайн ажлын байранд гологдохгүй мэргэжилтэн ховор
- Авилгалын индекс дэлхийд Норвеги хамгийн бага 1- дүгээр байр- Монгол улс өмнөх жилийн байрнаасаа 18 функтаар ухарч 87 дугаар байр
- Инфляцийн хэмжээ Норвеги 0.5% – Монгол 2016 оноос 2017 оны хооронд л гэхэд гэхэд 5.8%
- Монгол Норвегаас нэг л зүйлээр хол тасархай илүү. Норвеги улс барилгыг материалын элсний нөөц байхгүй тул далай ёроол, импорт, хиймэл элсэнд тулгуурладаг. Монголын элсний хэмжээ,нүүдэл Хятад,Япон,АНУ-г айлгаж байдаг.
НОРВЕГИ ЯАЖ ИЙМ БОЛОВ:
1960 онд Норвегийн эргийн орчим дахь тэнгисийн усан доорх шельф бүхий газар нутгийн бүрэн эрхт байдлаа зарлаж, Англи-Дани хоёроор хүлээн зөвшөөрүүлж, гарын үсэг зурснаар эрэг орчмын баялагаа эзэмшиж эхэлсэн.
- Эдийн засгийн гол гол салбараа төрийн мэдэлд авсан. Нефть-газ,хар төмөрлөг,өнгөт метал, ховор элемент, усан онгоц, агаарын тээвэр,төмөр зам,шуудан холбоо гэх салбарын 30%-ийн 50-51% ийг төрийн мэдэлдээ авч, аажмаар холбоо,усан тээвэр, агаар,төмөр замын тээвэрдэх оролцоогоо багасгасан.
- Эхлээд хар төмөрлөгийн салбарт боловсруулах, хайлуулах үйлдвэрийн хувьсгал хийж, дэлхийн хөдөлмөрийн хуваарьт нийцүүлэн хөгжүүлж, төрийн өмч 51% оролцоотой “Ношк Гидро», «Элкем», «Фесиль» гэх алдарт компаниудтай болсон
- Химийн үйлдвэрлэлээ хөгжүүлж, нефть,химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Гэхдээ голдуу хар төмөрлөг, өнгөт металл, амархан олзворлодог шохой, кварц, нефелин,цаас-целлюз гэх мэтэд тулгуурласан. Ингээд дэлхийд нэртэй «Дино Индустриер», «Ютун» . Концерн «Никомед» бий болсон
- Дагаад машин үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид төрсөн
- Юуны өмнө дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор МАА, Сүү-Сүүн бүтээгдэхүүнээр бүрэн,улаан буудайн 40%-иар дотоодын зах зээлээ хангаад, цаг агаарын онцлогтоо тохируулан гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүдээр хойд орнуудыг хангах болж чадсан.
УУЛ УУРХАЙ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ “НУУЦ ГАР” ЮУ БАЙВ:
- 1995 оноос Норвегиуд уул уурхай, түүний дунд нефтийн орлогоос “Баялагийн Бие даасан Фонд” гэгчийг байгуулжээ. Эхний зорилго нь уул уурхайн түүхий эдийн үнийн уналтын циклээс сэргийлэх, Норвегийн санхүүгийн зах зээлийг өсгөх салбарт хөрөнгө оруулахад зориулах, эдийн засгийг солонгоруулахад ашиглахаар зорьжээ.
- Хөрөнгө оруулалтын хэмжээг жилд 4%-иас хэтрүүлж болохгүйг журамлажээ.
- Ингэж хамгаалалт хийж чадснаар 2007 гэхэд нэг хүнд оногдох капиталын нөөцөөр дэлхийд тэргүүлж, Абу Дабугийн “Баялагийн сан”-тай өрсөлдөж байна.
- 2017 онд энэ сан 800-900 миллиард ам.доллар хүрнэ.
НОРВЕГИ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХЭРХЭН ҮР ДҮНТЭЙ БОЛГОЖ АЖИЛГҮЙДЛИЙГ АРИЛГАВАА:
- Юны өмнө хөдөлмөрийн чадвартай иргэдийн ажилгүйдлийн 3.6% хувь хүргэх зорилго тавьсан. Үүний тулд төрийн болон орон нутгийн сүлжээгээ ашиглан, хөдөлмөрийн зах зээлээ өргөтгөх зөв бодлого барьжээ.
- Үүний тулд төрөөс компаниудын санхүүгийн дэмжлэг ашиглан, шинэ ажилтнуудыг тухайлсан мэргэжилд сургах хөтөлбөр гаргаж,бага боловсрол мэргэжилтэй хүмүүст зориулсан сургалтууд их хэмжээгээр зохион байгуулсан.
- Төрийн эзэмшлийн долитой компаниудад төр дэд бүтэц, баялаг дамжуулах хоолой, сүлжээ зэрэгт нь хөрөнгө оруулснаар тэр сүлжээндээ ажилгүйчүүдийн армийг сургалтанд хамруулан татжээ. Манайхаар барилгын цэргийн төрөлжүүлсэн сургалт гэж дээхнэ байсантай төстэй,ажилчин бэлтгэсэн.
Иймэрхүү олон арга хэмжээ авсны дүнд ажилгүйдэл тэр дундаа эмэгтэйчүүдийн ажилгүйдэл 89%-иар багассан байна.
Одоо Норвегичуудын бүрэн бус ажлын өдрийн тоо ихсэж, өөрийгөө хөгжүүлэх зав хамгийн их гаргаж чаддаг улс болжээ.
Тэнд эмэгтэйчүүдийн 50% эрчүүдийн 10% -нь долоо хонгогт 36 цаг хөдөлмөрлөдөг. Энэ бол 90 жилийн өмнө бидний замнаж байгаад гажиж устсан нь биш харин мөрөөдөж байсан хүмүүнлэг социализм биш гэж үү.
Норвеги далай ашиглах давуу талтайгаар биднийг атаархуулж байна. Гэвч асар том зах зээл,тэнцвэртэй төмөр замыг байгуулан ажиллах боломж бидний давуу тал.
Манай хамгийн том бэрхшээл бол баян ядуугийн туйлшрал, улс төржилт байлаа. Үүнийг тас цохих эр зориг,механизм бол монголын ТУЛГАМДСАН АСУУДАЛ.
Сонирхуулхад 60-70 оны аж үйлдвэрийн хувьсгалын үед төрийг социал демократ нам засагладаг байсан ба одоо ч тогтвортой давамгайлдаг юм байна. Одоо монголын соцдек гэж өөрийгөө нэрлэдэг нам МАН яах бол.
Инженер Ц.Сосорбарам
URL: