Гашуунсухайт боомтын гаалийн байцаагч нарыг шалгажээ
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Ханбогд сум, Хайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Гашуун сухайт боомт дахь Гаалийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагч нараас явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд тогтоомжинд нийцэж байгаа эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тухайн байгууллагын удирдлага, улсын байцаагч нарт шалгалтын дүнгийн хурлаар танилцуулжээ. Мөн Гашуун сухайт боомтонд үйл ажиллагаа явуулж буй Гадаадын иргэн харъяатын өмнөд бүс дэх газар, Хилийн цэрэг, Гаалийн газар, Хилийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчлийн тухай хууль”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар батлагдсан журмууд, эрх зүйн баримт бичгүүдийг хэрхэн албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцүүлэн боловсронгүй үйлдэж хэвших нь сэдэвт 4 цагийн сургалтыг хяналтын прокурор А.Амгалан, В.Төгсбаяр нар зохион байгуулсан байна.
ЭХ СУРВАЛЖ: http://prokuror.mn
URL: