УИХ-ын гишүүн Д.Мурат бусдыг садар самуун явдалд уруу татсан гэв үү
2016 онд иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын гишүүд дундаас хүчингийн хэрэгт нэр холбогдсон гэх тухай мэдээлэл өнгөрсөн зун хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сенсаацийн нэг байсан бол энэ удаад Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн болсон Д.Мураттай холбоотой нэгэн таагүй мэдээлэл бидэнд ирлээ.
Тус мэдээлэлд дурьдснаар 2017 оны 8 сард УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймагт ажиллахдаа УИХ-ын гишүүний албан тушаалаараа “сүр далайлган” нэгэн эмэгтэйг элдвээр “оролдон”, түүнийг садар самуун явдалд уруу татахыг завдан, бэлгийн харилцаанд орохыг санал болгож, удаа дараа мессэж бичиж, хэл амаар доромжлон, нүцгэн шалдан зургаа илгээж, үүнийг нь олон нийтэд мэдээлнэ гэсний төлөө тухайн эмэгтэйг зодсон байна.
Хохирогч бүсгүйн хувьд өөрт нь хандаж доромжилсон Д.Мурат гишүүний дээрх зохисгүй үйлдлийг шалгуулахаар хууль шүүхийн байгууллагад хандсан одоо болтол шалгаж, шийдэж өгөхгүй асуудлыг цалгардуулсаар байгаа гэнэ.
Эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барьж эмэгтэйчүүдийн эрхэнд халдан, тэднийг зүгээр л зугаагаа болгох хэрэгсэл мэт хандан “толгойгоо захирч чадахаа байсан”, УИХ-ын гишүүн хүнд баймгүй ёсзүйгүй үйлдэл гаргасан Д.Мурат мэтийн УИХ-ын гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох вэ?
УИХ дах АН-ын бүлэг болон УИХ-ын гишүүний Ёсзүйн хороо, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж та бүхэн энэ хэргийг шалгаж өгнө үү.
Танилгүй, эрх мэдэлгүй энгийн иргэдийг морь нохой мэт доромжилж болно гэж бодож байгаа Д.Мурат гишүүний тухайн бүсгүйтэй харилцсан мессэж, явуулсан зургийг бид энэ хэрэг хэрхэн шийдэгдэх эсэхээс хамааран дараа дараачийн удаад олон нийтэд хүргэх болно.
Ц.Мөнх
Ugluu.mn
URL: