Охидыг айлган сүрдүүлсэн хэрэгтэнд ял оноолоо
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ оны V сард 7 настай О, 5 настай О нарыг гадаа тоглож байхад нь хуурч, дагуулан явж айлган сүрдүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг гарчээ.
Энэ хэргийг А гэгч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож, хэргийг тус сум дахь Сум дундын прокурорын газраас хянаад Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. А-г бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Б.Энэрэл
URL: