Нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх СТАНЦ ашиглалтад орлоо

14023

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станцыг Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, /Бидний нэрлэж заншснаар III цахилгаан станцын эсрэг талд Гоё тарагны үйлдвэрийн хажууд/ ”UB metan” ХХК байгуулж, ашиглалтад оруулжээ.

Тус станц нь имтортоор оруулж ирэх шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-г 60 куб метрийн 3 саванд буулгаж хадгалах бөгөөд насосны станц болон шингэн хий ууршуулах төхөөрөмж ашиглан хийн төлөвт шилжүүлж CNG болгон автобусыг цэнэглэх юм.

Ирэх сарын 10-наас автобус цэнэглэж туршилт хийх бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

Байгалийн хий нь шаталтын дулаан өндөртэй, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашиглаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих