Африкт боолын худалдаа цэцэглэж байна

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Африкийн дүрвэгчдийг Ливи улсад боол болгон худалдаж байгаа талаар мэдээллээ. Олон улсыг цочирдуулж буй энэхүү гэмт хэргийг хориглон зогсоохыг НҮБ-ын дарга Хамтын нийгэмлэгийн орнуудад уриалсан байна. НҮБ-ын Төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр А.Гутерриш сэтгүүлчдэд хандан хийсэн мэдэгдэлдээ “Соёлт хүн төрөлхтний ертөнцөд боолын худалдаа цэцэглэх ёсгүй. Хүчээр боолчлох нь хүний эрхийг зөрчсөн хамгийн бүдүүлэг үйл ажиллагааны нэг төдийгүй, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм” гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн замаар цагаачдын асуудлыг зохицуулж, хүн наймаалах гэмт хэргийг таслан зогсоохын эрхэмлэдэг билээ. Тиймээс НҮБаас холбогдох улсын эрх баригчдыг эх орондоо нэн даруй шалгалт хийж, гэмт хэрэгтнийг хуулийн дагуу шийтгэхийг үүрэг болголоо. Ливийн Үндэстний эвслийн Засгийн газар энэ хэргийг шалгахаа албан ёсоор зарласан юм. АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлснээр, Ливи улсад орогнож буй Африкийн цагаач иргэд хүний наймаа, боолын худалдааны золиос болох нь элбэг юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих