Лаануудыг ашиглан өөртөө мөнгө төгрөг сайн сайхныг дуудах нууц
Мөнгөний хүрд хүйс хавьд оршино. Орлогыг нэмэгдүүлж, бизнесийн хөгжил, явцыг идэвхжүүлж, мөнгөн хуримтлал бий болох, санхүүгийн саад бэрхшээлийг даван туулахад тусална. Мөнгө, баялаг ба бусад материаллаг үнэт зүйлсийг татна. Төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн тулд 3 сар хүртэл хэрэглэж болно.
a) Орлогоо нэмэгдүүлж эд баялагаа тогтоохын тулд:
Тусгайлан нэг мөнгийг авч дээр нь мөнгөний лаагаа асаагаад 5 мин их хэмжээний мөнгө орж ирж байгаагаар бодоод хүйсээрээ 3 тойруулна. Ийм маягаар нийт 15 мин бодон бясалгаж 9 удаа хүйсээрээ эргүүлнэ.
Өглөө, оройд дуудаж болно. Тусгайлан авсан мөнгөө үрж болохгүй.
b) Мөнгөө цэвэрлэх:
Орсон орлогоо байнга цэвэрлэж авч байх нь мөнгө тогтох үндэс болдог. Тиймээс өдөрт орсон орлогоо нийлүүлээд цэвэрхэн салфетканд ороож тавиад дээр нь мөнгөний лаагаа 5 минут асаана. Энэ нь мөнгөнд шингэсэн шунал дэвийг цэвэрлэж мөнгөний цэвэр сайн энергийг бий болгоно.
c) Мөнгөө хүнээс авах:
Хүнд мөнгө зээлүүлээд алдсан юм уу, хүнээс авах мөнгөө дуудахын тулд урдаа толь тавиад мөнгөний лаагаа асааж хажууд нь аягатай ус тавина. Тэгээд тэр хүнээ мөнгийг чинь авчирч өгч буйгаар 15 мин бясалгаад усаа ууна.
Аура лаа
Энэ лаа нь гэрлэн биеийг цэвэрлэн энергийн алдагдлыг нөхөж гэрлэн биеийг бүтэн болгоно. Хөл, гар, цавь, суга бүгдийг тойруулан 7 хүрдээ нэг бүрчлэн 3 удаа эргүүлнэ.
Мэлмийн хүрдний лаа
Энэ хүрд нь нүд хөмсөгний хооронд байрлана. Зөн билэг, зөв мэдрэмжийг хөгжүүлж амьдралыг эерэг талаас нь харж зөв шийдвэр гаргах, мөн оюунлаг, алсын хараатай, амьдралаа зөв залахад тусална.
Ажлын лаа
Энэ хүрд нь хоолойд байрлах ба лаагаа барин бүтээх гэж буй ажлаа бүтэж байгаагаар төсөөлөн бясалгана. Ажлын хүрд нээгдсэнээр албан тушаал ахих, нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Бясалгах явцдаа лаагаа 5 мин болоод хоолойгоороо 3 эргүүлнэ. Ийм маягаар 3 удаагийн давталттайгаар хийнэ. (Нийтдээ 15 мин бодож 9 удаа эргүүлнэ.)
Зүрхэн хүрдний лаа
Энэ хүрд нь хоёр хөхний хооронд байрлана. Зүрх сэтгэл амгалан тайван болж сэтгэлийн эрх чөлөөг мэдэрнэ. Сэтгэл татах, дур булаам чанарыг өдөөж, эсрэг хүйстнийхээ сонирхлыг татахад нөлөөлж бусдын хайр хүндлэлийг хүлээнэ. Одоогийн амьдралд саад болж буй өмнөх бүтээгүй хайр дурлалаас үлдсэн сөрөг мэдээллийг устгана.
Амьдралын ноён нурууг тэгшлэх лаа
Амьдралд хань ижлээ олох, гэр бүл болоход тусалж гэр бүлийн доторх харьцааг сайжруулахад сайнаар нөлөөлж амьдралын ноён нурууг тэгшитгэнэ.
Орон гэрийн лаа
Хүний, ялангуяа өнгөрсөн хүний хувцас, эдлэл (толь, ор, ээмэг г.м.) нь сөрөг энергийг өөртөө шингээсэн байдаг. Иймээс орон гэрийг байнга энергийн цэвэрлэгээнд оруулж байх хэрэгтэй.
Энэ лаа нь орон гэрт үүссэн сөрөг муу энерги, гэрийн зовлон зүдгүүр, гай барцадыг хөөн зайлуулж гэрийн дотор халуун дулаан, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлнэ. Лааг хэрэглэхдээ цонхгүй өрөө (00, банн, харанхуй өрөө, коридор)-нөөс эхэлнэ. Өрөө тус бүрт 30 мин асааж дууссаны дараа цонх, хаалгыг нээж муу юмыг зайлуулна. 5 хоног буюу лаагаа дуустал хэрэглэнэ.
Архины эсрэг лаа
Архинд бузартах түүний дэв дон, архидан согтууруулах ундаа хэрэглэсэн газарт үүсч бий болсон хортой үлдэц, сөрөг энергийг шатааж устгах үйлчилгээтэй.
Гэр орныхоо цонхыг хааж лаагаа 30-40 мин асаана. Мөн өөрийгөө тойруулан хэрэглэнэ. Их эвдрэлтэй байранд 4-5 ширхэгийг зэрэг асаана.
Үйлийн үрийг устгагч лаа
Зовлон зүдгүүр, муу ёр, хорон санаа, хар цагаан хэл амнаас хамгаална. Лааг өрөөндөө болон хараал туссан хүний зурагны өмнө асааж тавина. Лаа нь таны өөрийн болон удмын хараал, үйлийн үрийг арилгахад тусалж шившлэг, атаа жөтөөг мохоож, танд саад болж буй хараалын гаралтай өвчин, азгүйтэл, асуудлуудыг бүрэн арилгана. Идэвхтэй үе нь хавирган сартай өдөр бөгөөд саргүй шөнө хэрэглэвэл илүү үйлчилгээтэй. Заслаа сайн, үр дүнтэй болгохын тулд 7 лааг зэрэг асааж хэрэглэнэ.
Хүүхдийн лаа
Хүүхдийн гэрлэн бүрхүүл буюу аураг хамгаалж, хар цагаан хэл ам, сөрөг мэдээллийг устгаж, хүүхдийг сэргэлэн цовоо болгоно.
URL: