Талийгаач эмэгтэй амиа хорлохоосоо өмнө ГЭРЭЭСЛЭЛ бичиж үлдээжээ

478Өчигдөр 14:00 цагт Баянгол дүүргийн нутаг 25-дугаар эмийн сангийн орчимд хуучны барилгаас эмэгтэй хүн үсэрч амиа хорлосон хэрэг гарсан билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өсвөр насны хүүхэд гэх мэдээлэл цацагдсан. Амиа алдсан эмэгтэйг Гантөгс гэдэг бөгөөд 43 настай. Тус дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдардаг байсан тэрбээр нас барахаасаа өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэнэ. Хэрэг гарах үед талийгаач 011 дүгээр байрны орц руу амьсгаадсан байдалтай орж, хонгилын цонхыг хагалан үсэрсэн болохыг хүмүүс ярьж байгаа юм.

Талийгаач тархиндаа их хэмжээний гэмтэл  авсан учир цагдаагийн байгууллага, түргэний эмч нар ирэхэд аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Холбогдох албаны хүмүүс ирж үзлэг хийхэд амиа алдсан эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс задлан шинжилгээ хийсний дараа зарим зүйл тодорхой болох аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны судалгаагаар дэлхийд амиа хорлолтоороо тэргүүлдэг улс орнуудын гуравдугаарт манай улс жагсчээ. Амиа хорлосон хүмүүсийн ихэнх нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардага гэнэ. Сүүлийн үеийн судалгаагаар 30-45 насныхан амиа хорлох нь ихэссэн бөгөөд амьдралынхаа  идэвхгүй байдлыг өөрийнхөө зовлон гэж ойлгодог болохыг нь эрдэмтэд тогтоожээ.


URL:

Сэтгэгдэл бичих