Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш өчигдөр мэдэгдэл хийж, Африкийн цагаач иргэдийг Ливид боол болгон худалдаж байгаа тухай мэдээлэлд цочирдож байгаагаа илэрхийлж, энэ гэмт хэргийг хориглон зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Гутерриш мэдэгдэлдээ “Өнөөгийн дэлхий ертөнцөд боолын байгуулал байх ёсгүй. Бусдыг хүчээр боолчлах нь хүний эрхийг зөрчсөн хамгийн бүдүүлэг үйл ажиллагааны нэг төдийгүй, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм” гэжээ.
Мөн “Хүмүүнлэгийн аргаар цагаачдын асуудлыг зохицуулж, олон улсын хамтын нийгэмлэг хүн наймаалах гэмт хэрэгт хамтдаа цохилт өгөх ёстой” гэж тэмдэглэжээ.
Гутерреш холбогдох улсуудын эрх баригчид нэн даруй шалгалт хийж, гэмт хэрэгтнийг хуулийг дагуу шийтгэхийг уриалж, НҮБ энэ хэргийг мөрдөн шалгахыг үүрэг болголоо.
Америкийн хэвлэл мэдээллийн өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр, Ливийн олон газарт орогнож буй Африкийн цагаач иргэдийг боол болгож зарсан байна. Ливийн үндэстний эвслийн засгийн газар 19-нд энэ хэргийг шалгана гэдгээ зарлаад байна.
URL: