О.Баасанхүү намаасаа жийгдлээ

olloo_mn_1441843898_olloo_mn_1440052402_baasanhvv-Намын нэрээр УИХ-ын гишүүн болчихоод ганцаараа попорч болдоггүйн баталгаа-

Улс төрд тэр тусмаа парламентад анхнаасаа л бие даан нэр дэвшээгүй л бол хол явахгүй, хүссэнээрээ попорч болдоггүй гэдгийг өдгөө УИХ-ын гишүүн О.Баасанхүү харуулж байна. Мань гишүүн эхний удаа УИХ-ын сонгуульд МАХН-аас жагсаалтаар гишүүн болж, тангараг өргөсөн. Тиймдээ ч хөөрхийг “оймсонд хавчуулагдсан” гэж мөн ч их гоочилсон доо. Харин дараагийн удаа буюу 2016 онд Орхон аймгийн 47 дугаар тойрогт МАХН-ыг төлөөлөн өрсөлдөж ялалт байгуулсан. Түүний хувьд энэ удаа МАХН-ын төлөөлөл хэмээн итгэсэн сонгогчдийнхоо итгэлийг алдаж, христэт итгэгчидтэйгээ л үлдэв бололтой. Учир нь мань хүн 2016 онд МАХН нэр дэвшигчиддээ тойргуудаа хувааж байх үед журмын нөхрөө “мөргөн” байж дээрх 47 дугаар тойрогт өөрийгөө “зоолгож” байсан түүхтэй.

Харин энэ удаа О.Баасанхүү гишүүнийг итгэл хүлээлгэсэн сонгогчдоос нь түрүүлээд МАХН-ынхан нь хөөж байгаа аж. Өчигдөр тус намын Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Тамгын газрын дарга М.Уламбаяр нар мэдээлэл хийсэн. Тэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, улстөрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн гэдгийг МАХН-ынхан онцолж байлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд ямар нэгэн улс төрийн нам хүчний гар хөл болж бага хурал нэрээр намыг хагалан бутаргах үйлдлийг удаа дараа үзүүлсэн.

Энэ нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байгаа гэдгийг тодотгож байсан юм. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Л.Мөнхсайхан “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан, “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдог зэрэг үндэслэлүүд нь намын гишүүн байх ёс зүйг зөрчиж байна. Тэрбээр ийм л ёс зүйтэй хүн” хэмээсэн агуулгатай мэдээллийг олонд түгээлээ.

Хэвлэлийн хурлынхаа үеэр Намын Их хурлыг зарлан хуралдуулах эрх нь зөвхөн намын дарга, намын Бага чуулганд байдаг. Мөн хэн нэгний зохион байгуулалттай, МАХН-ыг хагалган бутаргах гэсэн оролдлогод намын гишүүд автахгүй байхыг сануулж байгаа хэмээгээд хувийн эрх ашгаа МАХН, ард түмэн, сонгогчид, улс орныхоо эрх ашгаас дээгүүр тавьсан О.Баасанхүүд МАХН-ын нэрийн өмнөөс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхгүй гэдгийг зарласан.

Ийнхүү парламентад МАХН-ыг төлөөлж суугаа гишүүн нь намын харьяалалгүй болох нь тодорхой болохын сацуу О.Баасанхүү гишүүн ч ганцаараа хүч хүрэхгүй байна хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гар утсаараа шууд дамжуулалт хийн, өөрт таалагдахгүй аливаа асуудлын талаар олон нийтэд хүргэж байгаа нь энэ хэмээн попордог үе нь өнгөрөх нь ээ.

Аливаа намыг төлөөлж парламентад “тухлах” эрхийг авна гэдэг ганцаараа попорч болдоггүйн жишээ болсон О.Баасанхүү гишүүний хувьд саяхан хүртэл УИХ-ын чуулганы танхимд хоёр дахь удаагаа сонгогдсон хүн хэрнээ одоо болтол дэгийн талаарх ойлголтгүй яваадаа ичээч хэмээн “ангийнхандаа” шоолуулаад авсан. Үнэхээр бусдыгаа бодвол илүү туршлагажсан байж болох талтай түүний хувьд УИХ-ын дэгийн тухай асуудлаас илүү өөрийгөө “од” болгох асуудал л илүү чухал байсаар сүүлийн 5 жилийг барж байх шиг байна.

Нэг үе О.Баасанхүү гишүүн мөн л МАХН-аас гарна, орно хэмээгдэж, намын дарга болох эсэх асуудал ч хөндөгдөж л байсан. Гэхдээ л асуудал огт хөндөгдөхгүй байсаар өнөөг хүрсэн. Харин энэ удаа МАХН-ынхан нэлээд дорвитой арга хэмжээ авахаар шийдвэрлээд байгаа бөгөөд эрхэм гишүүний хувьд өмнөх шигээ “од” болж аль нэг намд элсэх болов уу. Эсвэл сул гишүүний хувиар явах болов уу. Тэрбээр өчигдөр УИХ дахь Монгол-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын парламентын бүлгийн даргын хувиар албан ёсны айлчлал хийхээр явсан. Тиймээс ирээд намаас хөөгдсөн эсэх талаар тайлбар эсвэл шууд дамжуулалт хийх биз ээ.

Өглөөний сонин

URL:

Нэр: Зочин Огноо: 22 January 2018

БААС ӨӨРӨӨСӨӨЛ БОЛСОН ИЙМ ХҮН ТӨР ЗАСАГ НАМД ГАЙЛ БОЛНО АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БИШ 30 ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ЭРДЭНЭТИЙН 49ДЭЭР ЛУЙВАРЧИДИЙН ТАЛД КОНОП ДАРСАН ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЁСТОЙ БАТТУЛГА ХҮРЭЛСҮХЭЭ АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА ШУДАРГА ТӨР ХЭРЭГТЭЙ

Нэр: Зочин Огноо: 22 January 2018

ХОХИН МАХН-ЫН ЗӨВ ИЙМ МАЛ Д ИТГЭЭД СУУХГҮЙ МАНАНГИЙН ГАР ХӨЛ ГЭДЭГЭЭ ӨӨРӨӨ ХЭЛСЭН ТОДОРХОЙ АРД ТҮМНИЙ ЗЭВҮҮ ДУРГҮЙГ ЗЭРЭГ ХҮРГЭЖ БАЙНА БААС ТӨРӨӨС ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЁСТОЙГ ХАТУУ АНХААРУУЛЖ БАЙДАГ ОЛОН ТҮМЭН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙНА ГАДУУР !

Нэр: Зочин Огноо: 22 January 2018

Зөв зөв шударга шийдвэр байнөө

Сэтгэгдэл бичих