“Диваажингийн баримт”-аас хамгийн түрүүнд “Петровис” гарч ирлээ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас энэ сарын эхээр Британийн захиргаанд байдаг арлуудад бүртгэлтэй оффшор компани болон тэдний эздийн мэдээллийг зарласан байна.
Өмнө нь “Панамын баримт бичигт” манай улсын тэргүүн баячууд, төрийн өндөр албан тушаалтан зэрэг 49 хүний нэр зарлагдаж байсан бол энэ удаад 65 бол хүрээгээ тэлжээ. Тухайлбал, Диваажингийн баримт”-ад “Петровис” компанийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл тэргүүтэй 16 хүний нэрс задарчээ.
Дашрамд дурдахад, “ICIJ” мэдээллийн санд 520000 гаруй мэдээлэл хадгалагддаг бөгөөд “Далайн судалгааны баримт”, “Панамын цаас”, “Оффшор оролт”, “Bahamas”, “Leaks”, “Apple”-ийн өгөгдлүүд, “Диваажингийн баримт бичгүүд”-эд оролцсон зарим улс төрчдийн мэдээлэл байдаг аж. Энэхүү мэдээлэл нь ойролцоогоор 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрт байгаа хүмүүс, компаниудтай холбож өгдөг байна.
Д.ЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: