Үүргэвчтэй аялагчдыг хоол унднаас илүү бүү давраа

photoBackpacker буюу үүргэвчтэй аялагч гэж нэг хэлц байх. Алтай, Ганхүү эд нараас тэс өөр ойлголт шүү. Манай хэд бол баахан спонсортой, тансаг гарууд. Жинхэнэ backpacker-ууд бол хамгийн бага зардлаар газар орон үздэг нөхдүүд л дээ. Ингэж аялагчдын ихэнх нь залуус. Тэр тусмаа хөгжингүй орны хүмүүс. Тэдний давуу тал – баян орны иргэдэд хаана ч виз хаалтгүй.

Ганц манайд ч биш, дэлхий даяар холхин буй жуулчдын дийлэнх цөмийг тэд бүрдүүлдэг. Тэгсэн мөртлөө аялал жуулчлалын салбарт бараг мөнгө нэмэрлэдэггүй. Ямар ч зардалгүй шахам тэнэдэг болохоор тэр.

Яаж зардалгүй аялдаг вэ гэхээр очсон улсдаа гуйлга гуйна. Юмаа хулгайд алдчихлаа туслаач гэсэн пайз зүүгээд л болоо. Харин ч нэг ичнэ гэж байхгүй дээ. Хальт авьяастай нь дуулна, хөгжимдөнө. Үнэн хэрэгтээ угаасаа л мөнгөгүй ирсэн гарууд. Тэднээс энэ ичгүүргүй занг нь сурчмаар байдын. Манайхан ч ядуу доройгоо мэдэхгүй, худлаа нэрэлхүү, ихэрхүү шдээ. За за хадуурах гэжийн…

Иймэрхүү нөхөд их зовлонтой. Тэднийг ад үзээд хатуурхаад байх хэцүү. Наадуул чинь өөрсдөө мөнгө төлөхгүй боловч хариад эсэн бусын тэмдэглэл, өгүүлэл, зөвлөмж бичнэ, блог хөтөлнө. Тэрийг нь ийш тийш явах гэж байгаа, мөнгөө үрэхэд бэлэн жуулчид их уншина, даган дуурайна. Жишээ нь “Улаанбаатарын бааранд”, “Монголд аялахад анхаарах 10 зүйл”, “Чингис хааны удам”, “Монгол хүүхэн эргүүлэх 10 арга”, “Ертөнцийг эрхшээгчийн нутгаар аялсан минь”…. гэх мэтийн юм бичээд зарим нь түүгээрээ дараагийн улс руу аялах мөнгөө олно, зарим нь ч зүгээр дурандаа бичнэ.

Бичдэггүй юмаа гэхэд наад булдруунууд чинь дийлэнхдээ дээд боловсролтой, оюунлаг давхрагын нөхдүүд байдаг болохоор энд тэндгүй эсэн бусын юм бурна. Түүнд нь хүн үнэмшинэ гэж жигтэйхэн. Таагүй сэтгэгдэл төрүүлснээ 10 хүнд ярихад 3 нь наашаа хэзээ ч зүглэхгүй болох бол энүүхэнд. Тийм болохоор наадуултай чинь хамаагүй муухай харьцаж болдоггүй золигнууд байгаам.

Тэгэхээр миний санал бол эдгээр гуйлгачингуудад эвтэй зүйтэй харьцаа, аяга хоолноос өөр юм бүү хялайлга. Аятайхан аашиллаа гээд танаас юу ч холтрохгүйгээс гадна Монголчууд гэрт нь ирсэн хэн ч байсан аяганы амсар зуулгалгүй гаргадаггүй сайхан ёс заншилтай.

Угаасаа наад нөхдүүд чинь манай ёс заншлыг, бас их хааны үр хойч та биднийг амьдаар нь үзэх гэж ирсэн улс. Байгаль майгаль сүм хийд үзэх гэж ирээгүй шүү, бүү андуур.

Ходоод нь шингээж л чаддаг юм бол найрсаг зочломтгой Монгол түмний буян байна даа, сайхан дайлаад л гарга. Аяга хоол, балга унднаас болж ядуурна гэж байхгүй.

Харин хоол унднаас илүү бүү давраа. Уул ус, айл гэр хүндэтгэх хайрлах, цээрлэх ёсыг сайн ухуул, ойлгуул. Ойлгохгүй тэнэгтвэл ганц нэг алгадахгүй юу, яадын. Ингэлээ гээд буруудах юм байхгүй. Цаадуул чинь газар сайгүй тэнэсэн улс, болдоггүй юм гэж байдгийг мэднэ, буруугаа ойлгоно. Цааш нь дамжуулна. “Ээ тэгэж л болдоггүй юм байлээ, бусдаар бол дажгүй. Уурыг нь хүргэхгүй бол найрсаг хүмүүс” нтр гээд…

Хоол унднаас бусдаар мөнгө төгрөг, үнэ төлбөргүй унаа тээвэр, ор дэр, орон байр асуувал бүү хялайлга. Гуйлга гуйж байгаа гадаадад мөнгө битгий өгөөрэй. Яс юман дээр цаадах чинь чамаас баян шүү. Өөрсдийнхөө гуйлгачинг яая гэж байж юун харийн гуйлгачин тэжээх. Гайхах хэрэггүй. Хэзээ яаж Монгол хүнд юу өгч гийгүүлснээ бодоод нэг үзээрэй…

Төгсгөлд нь хэлэхэд манайхан энэ backpacker-ийг бадарчин гэж их гоё онож орчуулсан. Бадар барина гэж гуйлга гуйна л гэсэн үг. Түүнээс гадна айлын ховыг хүүхэд, аймгийн ховыг бадарчин гэж нэг үг байдаг даа. Яг оносон байгаа биз?

Ч. Дэлгэрhttps://www.facebook.com/nyamaa.icm/posts/1745270868824965


URL:

Нэр: бадарчин Огноо: 21 November 2017

УБ-аас Хархорин явж байхад 2 нөхөр гар өргөж байна. Элсэн тасархай орно гэнээ. Үнэгүй аваад явчаас ухааны юм ярьж байна. Жолооч өөрөө мэдээд өгчих гэсэн. Элсэн тасархайд 5000 төгрөг өгөөд буусан. гуйлгачин ч юм шиг сонин санагдсан.

Сэтгэгдэл бичих