У.Хүрэлсүх генсек байхдаа Д.Тэрбишдагва нарыг МАН-аас хөөсөн, одоо дарга болоод Ж.Мөнхбат нарыг хөөх үү
МАН-ын их хурал ойртох тусам намын даргад горилогчдын өрсөлдөөн ширүүсч, биесээ харлуулах арга нь нарийслаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бяр амтагдсан түрэмгийлэл, зарчмын алдаанаас болж үүссэн МАН-ын бүлгийн хуваагдал улам бүр газар авч МАН дотроо “хүйтэн дайн”-ы байдалд бүрэн шилжжээ. Өчигдөрхөн МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор илэрхийллээ. Энэ бол Ерөнхий сайд нь УИХ дахь намын бүлэгтэйгээ хэл амаа ололцохгүй, Засгийн газар нь бүлгийнхээ бүтэн дэмжлэггүй байгаагийн хамгийн том илрэл. Хэрвээ МАН-ын Их хурлаар У.Хүрэлсүх намын даргаар сонгогдвол хэд хэдэн УИХ-ын гишүүд намаасаа гарна гэсэн яриа Төрийн ордноор тэнүүлчилж эхэллээ. Гаргадаг бэлэн жор МАН-д, гаргаж явсан урьдын туршлага У.Хүрэлсүхэд бий юм. Түүнтэй тэрсэлдсэний учир намын дарга болсных нь дараа хөөгдөх болзлоо хангасан УИХ-ын гишүүдийг Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, О.Содбилэг нар тэргүүлж байна гэх яриа хүртэл тархаж байна.
Саяхан болсон намын бүлгийнхээ хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “У.Хүрэлсүх намын эрх мэдэл авахаараа намаа хоёр хуваан хагалж, гишүүдээ намаасаа хөөдөг. Би үнэнийг л хэлье. 2012 оны сонгуулийн өмнө намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа өөртэй нь тэрсэлдсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарыг намаасаа шахаж Сүхийн талбайд зургийг нь шатааж шүүрдүүлэн, МАН-аас зайл хэмээн поошиг нүдсэн жагсаалыг үүрэг өгөн зохион байгуулж байсан. Тэр жагсаалыг өнөөдрийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Н.Номтойбаяр, генсек Д.Амарбаясгалан нар зохион байгуулж, би удирдаж, У.Хүрэлсүх мөнгийг нь гарган захиалга, үүрэг өгч байсан юм. Бид буруу юм хийсэнээ дараа нь ойлгосон. Аргаа барсан тэдгээр гишүүд МАХН-д Н.Энхбаяр дээр очиж, зарим нь бие дааж нэр дэвшсэнээр 2012 онд МАН навс ялагдан гудамжинд гарч байлаа. Үүнийг худлаа гэвэл одоо У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай ойр байгаагаар нь Л.Оюун-Эрдэнээс, Д.Амарбаясгалангаас асуугаарай. Сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ гэж дөвчигнөчихөөд намын нөхдөө гудманд гарган лааз өшиглүүлж, заримыг нь “АТГ-ын жижүүр” болгож хаячихаад өөрөө Австрали руу зугтчихсан биз дээ. Одоо энэ түүх дахиад давтагдаж байна. Ерөнхий сайд болохын тулд АН-тай нийлэн засгаа унагаж, бүлгээ намтайгаа хагалаад хаячихлаа. Удахгүй үнэнийг нь хэлсэн мань мэтийг намаас хөөнө гэх биз. МАН ямар У.Хүрэлсүхийн хувийн компани юм уу. Бид хөлсний цэрэг нь юм уу. Хариуцлага, дүрэм, журам ярина гэвэл намаа хагалж, төрөө самарсан хүмүүстэйгээ эхэлж хариуцлага тооцчихоод дараа нь мань мэтийгээ хөөгөөрэй ” хэмээн чангарсан сурагтай.
Сангийн сайдын томилгооны хоригийг УИХ-аар хэлэлцэж байхад Ч.Хүрэлбаатар сайдад хандан үг хэлж байсан Ж.Мөнхбат гишүүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх загнаж, “Чи битгий хуцаад байгаарай. Чам шиг муу хулгайчаар заалгахгүй шүү. Чи муу новшийн хулгайч юу юм бэ” хэмээн чуулганы танхимын хоймрын сэнтийгээс чанга дуугарснаас үүдсэн хэрүүл УИХ-ын даргыг хөөрхөн сандаргаад авсан. Одоо ч уг хэрүүл үргэлжилсээр л байна. Уг нь бол “Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг Сангийн сайд нь боллоо шүү” хэмээн Ж.Мөнхбат үнэнийг хэлсэн. Гашуун ч гэлээ үнэнийг хэлснийх нь төлөө “хуц уль”, “хулгайч нохой” хэмээн зандарч эхэлсэн Ерөнхий сайд маань төрийн хүний буурь суугаагүй, тэвчээр хүлээц, намба байхгүй дэндүү жул харагдсан нь худлаа биш юм. “Чи монголын хаан, заан юм уу. Чи муу хэлдэг Н.Энхбаяраасаа ч илүү том болжээ. Үүлэн чөлөөний нар шиг суудалд суучихаад, эрх мэдэлдээ их сагажээ чи. Чи удахгүй тэрнээс ч чанга унанаа” хэмээсэн Ж.Мөнхбат гишүүний үгний үнэн эсэхийг цаг хугацаа харуулна.
Өдрөөс өдөрт нэр хүнд нь огцом унаж, нийгмийн том итгэл хүлээлтэд дарааллан бүдэрч буй шинэ Засгийн газрын тэргүүнийг жул харагдуулсан бас нэгэн үйл явдал бол Тагнуулын дарга Б.Хурцыг Элчин сайдад нэр дэвшүүлэн зүтгүүлж, УИХ дээр бөөн хэл ам болсон явдал байлаа. Түүний энэ үйлдлийг нийгэм ойлгоогүй бөгөөд У.Хүрэлсүх өөрийн зохион байгуулсан гэх тагнаж чагнасан хэргээ нууж цайруулахын тулд хэлж амалж байсныхаа эсрэг алхам хийлээ хэмээн буруутгах хүмүүс олон байна. Намын бүлэг дотор нь ч ингэж шүүмжилж байгаа гишүүд цөөнгүй байна. МАН-ын түүхэнд анх удаагаа Ерөнхий сайдаар томилогддог чуулганд нь намын бүлгийн гишүүдийнх нь тал хувь нь орж ирээгүй, намын бүлгийнхээ 50 хувийн дэмжлэгийг хүлээгээгүй Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх. Мөн тэрбээр Засгийн газраа бүрдүүлээд долоо ч хонолгүй Ерөнхийлөгчийн хоригийн улстөрөөр танхимынхаа Сангийн сайдыг огцруулангаа алдаж, тавиад туучих шахсан анхны Засгийн газрын тэргүүн. Дээрээс нь Ерөнхий сайд маань өөрөө УИХ-ын гишүүн биш учраас бүлгийн гишүүдээ царайчилж, аргадахаас өөр зам түүнд байхгүй бололтой. Намын Их хурлаараа намын дарга болсон ч гэлээ УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуулийн хамгаалалтыг У.Хүрэлсүх хичнээн зандраад, яаж занаад ч яаж ч чадахгүй нь ойлгомжтой.
Тиймээс түүнд өмнөх шигээ Сүхийн талбайд захиалгын жагсаал зохион байгуулж, үгэнд нь орохгүй зөрчилдөж байгаа УИХ-ын гишүүдээ намаасаа хөөх зам үлдсэн үү. Хэрэв тэгвээс 2012 оны түүх давтагдаж МАН 2020 онд навсайтал ялагдана гэдэг нь дэндүү тодорхой. Тэдэн дундаас “Өөрөө намдаа ганц суудал авч ирж чадаагүй ялагдахаас айж сонгуульд нэр дэвшихгүй зугтчихаад, зүтгэж ялалтын суудал авч ирсэн нөхдийнхөө ачаар, намын буянаар Ерөнхий сайд болчихоод нөхдөө ад үзэн худлаа сагсалзахаа болиорой. МАН бол мянга мянган хүмүүсийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийн нэгдэл болохоос тушаал гүйцэтгэдэг цэргүүдийн цугларалт биш шүү” хэмээн шазруухан хэлж буй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнийг хэрхэх вэ гэдэг сонирхол татна.
Нэгэн цагт дотно нөхөрлөж бас МАН-ыг удирдаж явсан цөстэй хоёр генсекийн цаашдын улстөр хэрхэн өрнөх бол. Сурсан зангаараа У.Хүрэлсүх түүнийг намаас хөөх үү эсвэл Ж.Мөнхбат шазруун загнасаар намаасаа гарах уу гэдэг нь сонирхолтой. МАН-д У.Хүрэлсүх Ж.Мөнхбат хоёр муудалцах нь өмнөх МАХН-д Н.Энхбаяр Ц.Нямдорж хоёр муудалцахтай адил нийгэмд сонирхолтой бөгөөд МАН-д хохиролтой. Энэ хоёр хүнд бие биеийнхээ эсрэг дэлгэх, ярихдаа хүрвэл бараг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хувийн архивт ч байхгүй олон “нууц” бий дээ. Тэдгээр нь задрах тусам энэ хоёр хүний албан тушаалыг дагаж МАН-ын нэр хүнд унах учир тэдний зодооныг, басхүү У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын намын даргын өрсөлдөөнийг АН алсаас дасгалжуулж байгаа сурагтай.
Үнэнийг хэлээд бай, үзэлцээд бай Ж.Мөнхбатаа.
Г.Уяхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Munhbat metiin humuusiig huuh l heregtei
Munhbat bol odo idej hanasan uuruu zailah heregtei
Мөнхбатийг хөөвөл залуу үеийх нь байхгү болно шүүдээ хүмүүсээ
учир мэдэхгүй малнууд хэн ньхэн гэдгийг ухаараач намаа талцуулж хувааж одоо доод үеээ замаасаа зайлуулж элдэв хар нэр зүүж хэн ч биш болгох л энэ хүрэлсүхийн хийж чаддаг зүйл байх
Хэрвээ Хүрэлсүх намын дарга болвол Баттулгатай нийлж өөрийгөө дэмжээгүй намын гишүүдийг нам дарах зорилготой. Одоо дэмжээд байгаа гишүүд яагаад үүнийг ойлгохгүй байгаа юм болдоо. Эсвэл мэдсээр байж дарамт шахалтанд ороод ингээд байдийм болвууу????
Мөнхбат гишүүнийг намаас хөөчих юм бол намын нэг үе арилна. Намын залуу үеийн маш том төлөөлөл шүүдээ. МАХН шиг хэдэн тийшээ салаад ирхлээр 20 оны сонгууль үзэх шаанс байхгүй болно. Тиймээс Хүрэлсүх гишүүнийг намын даргаар сонгож нам ч биш юу ч биш болгомооргүй байна.
Үнэн тэй нүүр тулжчадахгүй чадаад тэр хурцыг хориоооч улс орноо боддог ерөнхий сайд юм бол
Хүрэлсүх урвагч намаа худалдаж хагаралдуулж гарж ирчихээд гүэ мөн том байнаа!!! Топор муужгай хоч авсан цагаас хойш ард иргэд чамайг үнэлэхээ больсон одоохондоо энэ зөөлөн суудал дээрээ тарваж л байдаа. Мөнхбат үнэн л хэлсэн гэтэл үнэнт өстэй гэдэг шиг их байналээдээ муу УРВАГЧ
amidral goy goy
hairtai shvv
Hunglishtei hurelsuhiig bodwol bolowsrol medleg, ys surthuuntai mundag hun shuu>
“У.Хүрэлсүх намын эрх мэдэл авахаараа намаа хоёр хуваан хагалж, гишүүдээ намаасаа хөөдөг.
Hvrelsvh garjhwal namiig 2r huwaah l bhdaa
Хариуцлага, дүрэм, журам ярина гэвэл намаа хагалж, төрөө самарсан хүмүүстэйгээ эхэлж хариуцлага тооцчихоод намын даргаа сонгомоор юмда хvрэлсvхийн нэрийг татвал таарна
Hvrelsvh namiin darga bidgii l boloosoi bolwol boslogo garganaa yaadin
Чи битгий хуцаад байгаарай Хvрэлсvх
Hvrelsvhiin orond haynhyrvaag demjsen deer shvv 33 mne ta hed l sain shdee
Засгийн газраа АН нийлж унагаж хаячихаад одоо бас юу хэрэгтэй гэж ингэж намаараа тоглох гээд байгааа хүнээ байцан мал вэ? Хүн чанар гэж байдаг юм бол ерөнхий сайдынхаа ажлыг хийсэн шиг хийгээд байж байвал болмоор юм. Угаааа гол санаа нь бол намаа хувууж АН, Баттулгын гол хүсэлийг биелүүлхэд л оршинодооо.
Hvrelsvh engj bhaar bvgdengiin hoojood tng ym shig baijiigaj xxa
wow be is in europe
f96d is kohlpharma 4
look there is malaysia
eb98 is next real
only here is at
phone in order for viagra plus
viagra e nitroderivati
barato viagra suave
at is blog
418f nueva is