“Эдийн засгийн алуурчид”-ын ажиллагаа Монголд эхэлчихэв үү
Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” номыг би уншиж байгаа. Манай орны тухай, монголчуудын талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй ч тогтож харах тусам Монголын өнөөгийн эрх мэдэлтнүүдийн хэрээс хэтэрсэн луйвар, увайгүй үйлдэл тэндээс нүдэнд харагдах шиг болдог юм. Жон Перкинс хөгжиж байгаа, байгалийн асар их баялагтай орнуудад эдийн засгийн алуурчин (ЭЗА)-аар АНУ-ын нэрийн өмнөөс ажиллаж байжээ. Монголд ч гэсэн Шапиро гэгч ЭЗА орж ирлээ гэж М.Энхсайхан жил гаруйн өмнө зарлаж байв. Манай ДЦС-уудад га даадынхан маш их хэм жээний зээл, тус ламж шахдаг. Үүнтэй адил их гүрний хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн байгууллагууд хөгжил буурай ч ирээ дүйд асар их ашиг олж болох орнуудын стратегийн салбарт үлэмж хэмжээний зээл өгдөг байна. Мөнгөгүй, эдийн засгийн турш лагагүй орнууд өндөр хүүтэй зээл “өөрөө гүйгээд” ороод ирэхээр гуяа алгадаад л авчихдаг аж. Дараа нь өнөөхөө төлөх гэж зүдэрч өгнө дөө. Түү гээр нь далимдуулж стратегийн салбарыг атгана.
Ерөнхийдөө инженерийн байгууламжид хяналтаа тогтоохыг тэд илүүтэй сонирхдог. Тухайн орны төрийн эрх мэдэлтнүүдийг авлигадахаа бас мартахгүй. Асар их баялгийг эдийн засгийн алуурчид, тэд ний ард байгаа захиалагчид, цөөн хэдэн эрх мэдэлтнүүд хувааж цусал даг учир хүн амынх нь 90 гаруй хувь туйлын ядуу амьдрахад хүрнэ. Үгээгүй ядуусыг мөнгөөр аргалж, эрх мэдлээрээ дарамтлах гэж оролдоно. Бүр дургүйгээ хүрвэл гартаа нэгэнт оруулсан бүхнээрээ хяхаж хавчина. Нефтийн бизнес хийдэг манай хэдэн нөхөр үгсэж байгаад бензиний үнэ нэмдэг шиг, монголчууд, төр нь тэднийг яаж ч чаддаггүй шиг тийм аргаар дарамталдаг юм гэсэн. Ард түмэнд тэвчээрийн хязгаар гэж бий. Эцэст нь ЭЗА, олигархуудад нухлуулсан Панам, эквадорчууд (ЭЗА-чид энэ хоёр улсад маш идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ) хувьсгал хийж байж нэг юм амьсгаа авсан юм гэнэ билээ.
Өөрсдийг нь удирдан ялалтад хүргэсэн улстөрчдийг босогчид сүүлд Ерөнхийлөгчөөр сонгосон ч удал гүй тэдний амь насыг хороочихсон юм. “Эдийн засгийн алуурчны наминч лал” номыг уншихад ийм л ойлголт төрдөг. Энэ номонд дүрсэлсэн үйл явдлууд Монголд өрнөх гээд байгаа юм шиг санагдах болов. Гэхдээ “алуурчид” нь бидний дотроос байгаа нь гутамшигтай бус уу. “Одоо эд нарт мөнгө тоолж суух нь сонин биш болсон. Төрийн эрх мэдэл рүү тэ мүүлэх л хүсэл зорилготой болсон шүү дээ” гэж бидний олигархи гэж нэр лэдэг хүмүүсийн тухай саяхан манай нэг улстөрч надад ярьсан юм. О.Магнайгийн хэлдэг шиг хувьсгал болохгүй ч “нэг юм” болно гэж Монголын хууль, эрх зүйн шинэч- лэлийн төлөө тэмцэж эхэлсэн залуухан хуульч бас хэлэв. Энд өгүүлсэн бүхэн миний бичих сэдэвтэй хамаагүй ч үүнийг сануулах нь зөв гэж бодож байна. Учир нь ирээдүйд асар их ашиг өгөх стратегийн объектууд цөөн хэдэн хүний мэдэлд шилжсээр байгааг сэрэмжлүүлэхгүй орхиж болохгүй. Түүний нэг жишээ нь Шивээ Овоогийн уурхайн нүүрсний ордуудыг дээрэмдсэн тухай. Одоо энэ тухай өгүүлье.
ШИВЭЭ ОВОО ХЭНИЙХ ВЭ
Монголын үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй Багануурын уурхайнхан өөрсдийн мэдлийн нүүрсний ордуудаа хувийн компанийх болсныг нэг л өдөр мэджээ. Тэгвэл Шивээ Овоогийн уурхайд бүр ч дор юм болж байна. Монгол Улсын Засгийн газрын 235 дугаар тогтоол гэж байдгийг олж үзлээ. Уг тогтоол “Улс, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдал, хүн амын хэвийн амьдралын нөхцөлийг хангахад гүйцэтгэх үүргийг харгалзан нэр бүхий 18 аж ахуйн нэгжийн эзэмшиж буй нүүрсний орд ашиглах зөвшөөрлийг шинэчлэн олгосугай” гэсэн амин сүнс бүхий агуулгатай юм байна. Багануур, Шивээ Овоогийн уурхай энэ жагсаалтад хүндтэй байр эзэлнэ. Үндэсний аюулгүй байдлын үүднээс эдгээр төрийн өмчит нэр бүхий компанийн эзэмшлийн ордуудыг өөр хувь хүн, аж ахуйн нэгжид өгөхийг уг тогтоолоор тас хориглосон хэрэг. Гэтэл одоо “Шивээ Овоо” ямар байдалтай болсон гээч. Үүнд олны анхаарлыг хандуулах ёстой. Дээр дурдсан Засгийн газрын тогтоолоор “Шивээ Овоо” ХК-д 2.7 тэрбум тоннын нөөцтэй 29500 га талбайг 1997 онд Засгийн газрын тогтоолоор эзэмшүүлжээ.
2005 оноос уурхайн үйл ажиллагаа өргөжиж, нэмж талбай авахаар АМГ-т хандтал зүүдэнд ч оромгүй явдалтай учрав. Улсын хөрөнгөөр хайгуул хийж нөө- цийг нь тогтоосон 29500 га талбайг нь Н.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндолгор гэгч этгээдүүд эзэмшдэг нь мэдэгдэв. Энэ тухай уурхайн удирдлага олон жилийн турш мэдээгүй явсан байгаа юм. Хууль шүүх энэ тэр гээд бөөн маргаан дэгдэж эхэлмэгч өнөө хоёр нөхөр “Шинэ Шивээ” ХХК-д нийт талбайн 75.6 хувь болох 22300 га-гийн тусгай зөв шөөрлийг худалдсан гэнэ. Тус талбайн 4199 га-г “Эрдэнэс МГЛ” эзэмшдэг гэхээр төрийн өмчийн “Ши вээ Овоо” ХК-д ердөө л 0.3 га талбай үлдэж байна. Эндэх өчүүхэн нөөцийг ашиглаад дуусчээ. Уурхайн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд “Шивээ Овоо” ХК-ийнхан өдгөө “Эрдэнэс МГЛ” компанийн эзэмшлийн ордын нэг хэсгээс сар бүр 15 сая төгрөг төлж, түрээсээр нүүрс олборлож байгаа юм байна. Инээдтэй байгаа биз. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь саяхан ЭБЭХ-ний сайдад асуулга тавьсан ч олигтой зүйл хариулж чадаагүй юм.
Уурхайн удирдлагууд ч хууль бус ажиллагааны талаар олон жил тэмцсэн ч үнэнийг олоогүй байна. АМГ-ын дарга, салбарын сайд, Ерөнхий сайд гээд шүүхийн эцсийн шат хүртэл явжээ. УДШ-ийн Хяналтын шүүх хүртэл наана чинь ямар ч зөрчил алга хэмээн доромжилсноос дутуугүй хариулт өгсөн байх юм. М.Энхболдыг Ерөнхий сайд бай хад ихээхэн найдлага тавьж байсан ч цаадах нь үнэнийг олъё гэж хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Харин С.Баяр Засгийн газрын тэргүүн байхдаа Шивээ Овоогийн уурхайд очиж шударга үнэнийг олохоо амалж. Гэвч яаж ч чадсангүй. Энэ бүхнээс үзвэл Шивээ Овоогийн тусгай зөвш өөрлийг хулгайлсан хэргийн ард маш том хүч байх гээд байна. Хэргийн эзнээр нь нөлөө бүхий улс төрч У.Хүрэлсүх, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар хэмээн нэг хэсэг хэвлэлээр хүртэл бичиж байсан. “Шинэ Шивээ”-гийн захирал Хүрэлцоожийг У.Хүрэлсүхийн төрсөн дүү гэдэг ч овог нь тохирохгүй байгаа юм. Гэхдээ энд маш том хүч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Ерөнхий сайд, Улсын Ерөнхий шүүгч, салбарын сайдад “Шинэ Шивээ” ХХКийн нууц эзэд нөлөөлж чадсан шиг байгаа юм.
Олон жил маргаан дагуулсан энэ тусгай зөвшөөрлийн талаар “Шивээ овоо” төрийн өмчит компанийн удирдлагууд ямар бодолтой явдгийг нь тандлаа. Тэд ингэж ярьж байна. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Стратегийн ордыг түшиглэн төрийн бодлогоор “Шивээ Овоо” компанийг бай гуулсан. Гадаадаас их хэмжээний зээл тусламж авч уурхайн техник тех нологийг шинэчилсэн. Авсан зээ лээ Засгийн газарт төлөх гэрээтэй. Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой төрийн өмч давамгайлсан ХК. “Шинэ Шивээ” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлүүд бүгд хууль бус. Зөвшөөрөл авахдаа бүрдүүлсэн бичиг баримтууд нь хуурамч байсан. Энэ асуудлаар ТӨХ, МХЕГ, ЭБЭХ-ний сайд, ЗГХЭГ, Ерөнхий сайд нар, АМГ, Захиргааны хэргийн шүүх, УДШ-ийн Захиргааны болон Хяналтын шатны шүүх зэрэг холбогдох бүх байгууллага, албан тушаалтнуудад нийтдээ 31 удаа гомдол санал гар гасан боловч илэрхий нэг талыг хамгаалсан байр суурь баримталж ирсэн” гэв.
IV ДЦС-ын нүүрсний хэрэгцээний 70 хувийг хангадаг, одоогийн хүчин чадлаа 2.6 дахин нэмэгдүүлэх цаг үеийн шаардлага тулгараад байдаг. Гэтэл “Шивээ Овоо” ХК-ийнхан одоо олборлох шанага ч нүүрсгүй болох гээд байдаг. Хэнийг нь мэдэхгүй ч ЭЗА Монголд бодитойгоор байгаа гэдгийг энэ хэрэг харуулж байна. “Шивээ Овоо”-гийн тусгай зөвш өөрлийг анх авсан хүмүүс хууль бус явдал нь илрэхийг мэдмэгч дамжуулаад зараад явчихсан тухай эх сурвалж ярилаа. “Шинэ Шивээ” ХХКийн захирлаар одоо Эрдэнэбат гэдэг залуу ажиллаж байгаа. Тусгай зөвш өөрлийг маш өндөр ханшаар худалдаж авсан тэрбээр боож үхэх нь холгүй яваа сурагтай. Яг өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр хууль бусаар олгогдсон дээрх тусгай зөвшөөрлийн үнэ 1.7 тэрбум ам.долларт хүрч болохыг УИХ-ын гишүүн Я.Батсуурь үгүйсгэсэнгүй. Тэрбээр одоо ҮАБЗ-д гом дол гаргахаар зэхэж байгаа аж.
URL: