Леонардо Да Винчигийн бүтээл 450 сая ам.доллараар зарагджээ

1510802744_23619183_366924847094525_100660168_n-1Нэрт зураач Леонардо Да Винчигийн бүтээл, Христийн 500 жилийн настай хөрөг зураг Нью-Йоркийн зах зээл дээр 450 сая ам.долларын үнэ хүрлээ. Кристигийн дуудлага худалдааны танхимд явагдсан худалдаан дээр Сальватор Мунди нэрээрээ алдартай уг зураг нь хамгийн өндөр үнэ хүрч, дуудлага худалдаанд оролцогчдоос өндөр үнэлгээ авсан бүтээл болоод байна.

 

 

 

Леонардо Да Винчи нь 1519 онд таалал төгссөн бөгөөд өдгөө түүний 20 орчим бүтээл л үлдсэн аж. Тэдгээрээс хувь хүний гарт үлдээд байсан Сальватор Мунди бүтээлээ нэрт зураач 1505 онд зурсан хэмээн судлаачид үзэж байгаа юм.

Дуудлага худалдаан дээрх уг бүтээлийн эцсийн үнэ 400 сая ам.доллар хүрсэн бөгөөд татвар шимтгэлтэйгээ нийлээд 450.3 сая ам.доллар болох аж. 20 гаруйхан минутад үргэлжилсэн дуудлага худалдаанд нэрээ нууцсалсан эрхэм утсаар шууд оролцож, ийнхүү зургийг худалдан авсан байна.

Зураг дээр Христ нэг гараа дээш өргөн, нөгөө гартаа шилэн бөмбөлөг барьснаар дүрслэгдсэн байдаг. 1958 онд уг зураг Лондонгийн нэгэн дуудлага худалдаан дээр 60 ам.доллараар зарагдаж байжээ. Тухайн үед зургийг Леонардо Да Винчигийнх бус, түүний дагалдагчийн зурсан хөрөг хэмээн үзэж байв.

Б.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих