Ц.Цогзолмаа сайдаа 23-р сургуулийн захирлын томилгоог эргэж нэг хараач!!!

69cc713f89a9a8179c50053b86dff9b9Засаг солигдохтой зэрэгцэн томилгоо хийгддэг. Энэ удаад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Алтан гадас одонт, Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургуулийн захирлаар дутагдал гарган ажлаас хоёр удаа халагдаж байсан М.Цогзолмааг томилж байгаа аж. Үүнийг эсэргүүцэн тус сургуулийн багш ажилчид БСШУС-ын сайдыг томилгоогоо эргэн харахыг хүсэж шаардлага гаргасан байна. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

2017.11.15-ны өдөр Шаардлага Улаанбаатар хот

Монгол улсад нэртэй, өөрийн соёл, зиндаатай Алтан гадас одонт, Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургуулийн захирлын томилгоог эргэж харах хүсэлтийг тус сургуулийн багш, ажилчдын зүгээс шаардаж байна.

Учир нь:

· Тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан М.Цогзолмаа нь “Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа нь миний найз. Би өөрийгөө 23-р сургуульд захирлаар томилуулж чадна, бага ангийн сургалтын менежерээр Ж.Төмөрчөдөрийг аваад удахгүй очих тул миний оруулсан 1-р ангийн хүүхдүүдийг суулгаж бай” гэж гаднаас тушаадаг.

М.Цогзолмаа

· Ажиллаж байх хугацаандаа авилгал хээл хахууль авч байсан бөгөөд үүнийг нь таслан зогсоох зорилгоор тус сургуулийн захирлаар тухайн үед ажиллаж байсан Ц.Уянга ажлаас халсан. Гэвч М.Цогзолмаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, танил талаараа шүүхийн шийдвэр гаргуулан ажилдаа буцаж орсон. Тухайн үед мөнгө өгсөн эцэг эхчүүдийн баримт бидэнд байгаа.

· Бага ангийн бүлгийн тоо зургаа байсныг нэмэгдүүлэн долоо болгож анги дүүргэлтийг нэмж 60-65 сурагчтай болгосон. Ангийн тоог нэмэхдээ нэг ангийн 60 хүүхдийг өөрийн эрх мэдлийн дагуу оруулсан. Ийнхүү сургуулийг мөнгөний хэрэгсэл болгосны баталгаа болгосон хоёр жилийн дотор дөрвөн өрөө байр, машин худалдан авсан байдаг.

· М.Цогзолмаа нь харилцааны соёлгүй, багш ажилчдыг дарамталж, хувьдаа үйлчлүүлдэг байсан нэгэн. Багш ажилд авахдаа хахууль авдаг. Сүүлийн дөрвөн жил ажилд бараг ирээгүй мөртлөө цалингаа бүтэн авч байсан.

· М.Цогзолмаа ЕБ-ийн 18-р сургууль, Монгени зэрэг олон сургуулийн захирлаар томилогдож чаддаг боловч хамт олон нь хүлээж авдаггүйг юу гэж ойлгох вэ?

· 23-р сургуульд ажиллаж байхдаа буюу хоёр захирлын үед алдаа гаргаж, албан тушаал буурч, халагдаж байсан.

· Тус сургуулийн багш нар руу байнга утастаж ирэх долоо хоногт 23-р сургуулийн захирлаар очно, сөрөг санаатай байгаа хүмүүсийг шууд хална, намайг байхгүйд халаа сэлгээ яагаад хийгээд байна гэх зэргээр захирлаар томилогдсон мэт байнгын дарамт үзүүлж байгаа.

Үнэхээр сайдын тушаал хүчин төгөлдөр юм бол Монгени сургуулийн захирлаар томилогдох тушаал гарсан. Тийм байхад 23-р сургууль бус Монгени сургуулийн захирлаар очиж ажиллах хэрэгтэй.

23-р сургуульд ажилд орох гээд байгаа ашиг сонирхол юу байгааг БСШУС-ын сайд та харсан уу? “Ашиг сонирхлын” асар их зөрчилтэй гэдгийг мэдэж байгаа юу?

М.Цогзолмаа нь 23-р сургуулийн захирлаар ажиллах чадвартай эсэхийг Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс асууж магадлан шалгасан удаа бий юу?

23-р сургуулийн 200 гаруй багш, ажилчдын төлөөлөл танд хүсэлт илгээсэн та уншиж үзсэн үү? Үнэхээр М.Цогзолмааг захирлаар томилж байгаа бол 23-р сургуулийн багш ажилчид бид хэвлэлийн бага хурал хийж уг хүн ямар ёс зүйгүй бүдүүлэг авирлаж, хээл хахууль авсныг баримтаар дэлгэх болно.

БСШУСЯ ямар хүнийг захирлаар томилж байгаагаа эргэж нэг хараач!!!

Алтан гадас одонт, Нийслэлийн тэргүүний лаборатори 23-р сургуулийн багш ажилчид

Эх сурвалж: www.tac.mn


URL:

Нэр: зочиндугардорж Огноо: 7 December 2017

ер нь дунд сургуулийн захирлуудын асуудлыг Цогзолмаа сайд минь нэг эргэж харах цаг болж байгаа шүү. бараг л ашиг сонирхлын зөрчилтэй баахан хүүхнүүд томилогддог болоод удаж байнаа. 1 жил ажиллаад л унадаг машин өмсдөг хувцсаа солиод л сургууль ах дүү гэр бүлийн кампани болоод боловсрол уналтанд орсон шүү.сургууль гэдэг баахан мөнгө татдаг газар багш нар гэж бүхий л хичээлийн бэлтгэлээ эцэг эхчүүдээр бэлтгүүлж аваад л түүнийгээ хуулуулж өдрийг өнгөрөөдөг хүмүүс цалин нэмээд өг гээд байгааг ойлгохгүй юмаа.одоо авахгүй юм ер байхгүй шүү дээ анги танхимын хөшиг угаах саван вок, багшийн бичгийн цаас хүүхэд бүр 1 боодол нөгөө 60 хүүхэдтэй анги 60 боодол цаас өгнөө дөө юу хийх вэ сар бүр хурал хийнэ хурал хийх болгондоо 15-20мянган төгрөг татна энэ нь анги цэвэрлэгээ багшийн хичээлийн бэлтгэл болох лимонатарын цаас каноны хорны мөнгө гэх мэт за зөндөө юм байнадаа Цогзолмаа сайд та зоригтой өөрчлөлт хийх цаг нь болсон шүү ялангуяа сүүлийн 5 жилийн дотор томилогдсон захирлууд бүгд ашиг сонирхолын зөрчилтэй хүүхдүүд тэр ч байтугай багш нарынхаа цалингаас хүртэл үргэлж мөнгө татдаг захирал рхүртэл байгаа шүү бүгдийг л өөрчлөх цаг болсондоо ялангуяа Гантөмөрийн үед томилогдсон захирлуудыг бүгдийг өөрчлөх хэрэгтэй бүгд шуналын ……………

Сэтгэгдэл бичих