Б.Хурц: Л.Болдоо, таны хойд Солонгост шахсан зэвсгийн наймаанаас болж хоёр хүн цаазлуулсан шүү

12992

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан бөгөөд гишүүн Ж.Батзандан “Элчин сайдад нэр дэвшигчтэй холбоотой томилгооны сонсголыг нэр бүхий 21 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан. Тэрбээр  БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдад Б.Хурцыг томилохыг дэмжих санал хураалт явуулснаар  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 74.3 хувийн саналаар Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжив.

12992

Харин гишүүдийн санал, асуулгаас УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үгийг онцлов.

Тэрбээр “Монгол Улс хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй.  ОХУ-ын иргэд, Монголын иргэд хамтраад хойд Солонгосоос  300 мянган ам.долларын гэрээ  зэвсэг авахаар дамжиж ирсэн асуудал байна. Үүнийг манай тал зохицуулсан. Гэтэл өнөөдөр буруу ойлголт өгч байна. Тухайн үед залилангийн хэрэг яригдаад явж байхад нээлттэй явуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Тиймээс тухайн үед ажил хариуцаж байсан хүний хувьд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Оросын байгууллагаас мөнгө аваад Орост нь буцааж өгсөн. Үүнийг л ойлгох хэрэгтэй” гэв.

Харин Л.Болд гишүүний хариултад ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Л.Болдоо, таны зэвсгийн наймаанаас болж хоёр хүн цаазлуулсан шүү. Би цааш нь ярих уу?” хэмээн хэллээ.

BOLOD.MN


URL:

Нэр: lottery in usa Огноо: 19 July 2018

Piaga non sana.

Нэр: norm software Огноо: 20 July 2018

Les murs ont des oreilles.

Сэтгэгдэл бичих