Монголд айл бүрт эг приус машин, орифлэймчин, годон гуталтай хүн бий гэх хошин яриа оргүй зүйл биш юм. Хүйтний эрч чангарсан энэ үед олон нийтийн газар зөрж өнгөрөх гурван хүний хоёр нь годон гуталтай байх нь хэвийн л үзэгдэл.
Маш дулаахан, чанартай зэрэг олон шалгуур үзүүлэлтээр өвлийн гуталнуудыг ардаа орхиж, монголчуудын трэнд гутал болсон годонгоос татгалзах долоон шалтгааныг танилцуулж байна.
- Оросууд годонг хийж зардаг ч өөрсдөө өмсдөггүй
- Арьс нь халуун чанарынх учраас чөмөг хайлах өвчтэй болгодог.
- -50°С хүрсэн үед л Якут улсын иргэд гаргаж өмсдөг. Жирийн үед өмсдөггүй
- Залуу балчир хүүхдүүд өмсөх аваас чөмөг хайлах өвчтэй болгоно.
- 50-иас дээш насны хүний биеийн илч аажмаар буурдаг тул ахмад настнууд өмсөхөд тохиромжтой.
- Цаа буга нь бүх насныхаа туршид зөвхөн нэг л удаа төллөдөг учир Якут хүмүүс охин хүүхдэд өмсгөхийг цээрлэдэг
- Нэг годон гутал хийхэд хоёр цаа бугын халуун амийг тасдах хэрэг болдог. Энэ нь цаа бугын тоо толгой цөөрөх нэг шалтгаан болжээ.