Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

2srao3cgfab7539kiin1p9o4c9Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11-р сарын 15-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.


2017 оны 11 дүгээр сарын 15-ны 20 цагаас 11 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад хэсгээр 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.


2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 


URL:

Сэтгэгдэл бичих