Хөгжлийн төвийн ‘’Нээлттэй хаалга’’-ны өдөрлөг боллоо

Баянзүрх дүүргийн иргэд сүүлийн жилүүдэд амьдрах орчноо сайржуулан гудамж талбайгаа засч тохижуулан, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцлийг өөрсдөө бий болгодог болсон билээ. Тэгвэл иргэдийг бүлэг болгон нэгтгэн зохион байгуулж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлдэг гол байгууллага бол дүүргийн Засаг даргын дэргэдэх Дүүрэг хөгжлийн төв байдаг.

Өнөөдөр тус байгууллагаас иргэдэд мэдээлэл олгож, үйл ажиллагаагаа танилцуулах зорилготой ‘’Нээлттэй хаалга’’-ны өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Дүүрэг хөгжлийн төв нь Иргэдийн бүлэг, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран үйл ажиллагаа явуулж тэдгээрийн ажлын явцад хяналт тавьж, дүгнэлт гаргадаг.

Жил бүр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ, Иргэдийн бүлгийн дунд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр болзолт уралдаан зарлаж шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүрэгт хэрэгжсэн тохижилт, ногоон байгууламжийн шилдэг төслүүдээ олон нийтэд хүргэлээ. Мөн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ‘’Иргэдийн бүлэг’’ хэрхэн байгуулах талаарх зөвлөмж мэдээллийг иргэдэд өгч, тус төвтэй хамтран ажиллахыг урьж байсан юм.

Дашрамд мэдээлэхэд, Дүүрэг хөгжлийн төв нь 2013 онд Засаг даргын санаачлагаар байгуулагдаж байсан бөгөөд анх дүүргийн хэмжээнд нийт 135 СӨХ үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин өдгөө иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангахаар 246 СӨХ үйл ажиллагаа явуулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хөгжлийн төвийн ‘’Нээлттэй хаалга’’-ны өдөрлөг боллоо
Хөгжлийн төвийн ‘’Нээлттэй хаалга’’-ны өдөрлөг боллоо


URL:

Сэтгэгдэл бичих