Ц.Нямдорж ахмад хурандааг үгээр дайрч доромжилжээ

Ахмад хурандаа Я.Мөнхжаргал өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сайд Ц.Нямдорж “Энэ хүн бол сэтгэл мэдрэлийн өвчтэй. Үүний үгэнд орж жагсаал цуглаанд оролцохгүй байхыг иргэдэд сануулж байна” хэмээн үгээр дайрч доромжилсон гэнэ. Ингэж доромжлох болсон шалтгаан нь тун энгийн. Ахмад хурандаа Я.Мөнхжаргал иргэний    хөдөлгөөнүүдээс талбай дээр зохион байгуулсан жагсаалд оролцох үедээ “Ц.Нямдоржийн хөнжил дотроо зассан хуулиас болж олон залуус хэлмэгдэж байна. Түүний эхнэр нь монголчуудыг архинд живүүлсэн” гээд хэлчихсэн аж. Гэтэл үүнд хорссон сайд түүнийг ийн доромжилсон байна. Харин тэрбээр “Би худлаа яриагүй. Сайд Ц.Нямдоржийн эхнэр архины зөвшөөрөл өгдөг болсноос хойш бараг айл болгон архи зардаг болсон. Мөн түүний хөнжилдөө зассан Эрүүгийн хуулиас болж олон залуус хоригдож байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 181.3-таар буруутгагдсан хүн бүр шууд ял сонсч байна. Гэтэл Ц.Нямдорж намайг “Сэтгэл мэдрэлийн өвчтэй” гэсэн. Намайг ямар нэгэн өвчингүй болохыг баталгаажуулсан эмчийн гарын үсэгтэй баримт бий” хэмээв. Түүнчлэн тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана хэмээн бухимдаж байлаа. Тэрбээр өнгөрсөн онд тэтгэвэртээ суусан бөгөөд ХЗДХЯ-ны Эрх зүйн зөрчлөөс иргэдийн хамгаалах төвийн даргын албыг хашдаг байжээ. Түүнчлэн хуулийн байгууллагад 1976 оноос хойш ажилласан нэгэн юм.

Д.СҮХ


URL:

Сэтгэгдэл бичих