АТГ-аас Автотээврийн үндэсний төвийн хоёр албан тушаалтныг баривчилжээ

3d64e2d82d2cb40c8904b2902282f862Автотээврийн үндэсний төвийн хяналтын хэлтсийн дарга К.Айдос, Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нарыг АТГ-аас өчигдөр баривчилсан тухай мэдээлэл хэвлэлээр түгэж эхэллээ. Харин тэднийг ямар хэрэгт холбогдуулан баривчилсан нь одоогоор тодорхойгүй байгаа бололтой.

Хяналтын хэлтсийн дарга К.Айдос

Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр

Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр өнгөрөгч есдүгээр сард соошлоор шуугиулаад байсан нэгэн үйл явдалтай нэр холбогдсоноороо бидэнд танил гэж болно. Есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд Өвөрмонголд буюу Хөх хотод Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо болж өндөрлөсөн билээ.

Энэхүү арга хэмжээнд Монголын талаас төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоны дотор Монголын морин спорт уяачдын холбооны 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг багтсан юм. Тэд “Эрдэм транс” ХХК-ийн автобусаар буцаж явахдаа нэгэн асуудалд орооцолдсон нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг талцуулаад амжсан.

Тэд буцах замдаа буюу есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо автобусанд нь дайгдсан оюутан охиныг өдөж хоргоон, архи уулгахаар шахсан гэх шалтгаанаар Сайншандын цагдаагийн хэлтэст дөрвөн цаг гаруй байцаагдсан тухай мэдээлэгдэж байсан. Харин энэхүү фактыг алдартай уяач Л.Цандэлэг өөрийн твиттер сүлжээнд үгүйсгэн бичиж байсан юм.

Тэрхүү “өрөвдөлтэй” охины аав нь Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр бөгөөд охиноосоо мэдээлэл авсан даруйдаа Сайншанд руу гарч давхин, тэнд өөрийн эрх мэдэл, сүр хүчийг үзүүлсэн тухай бичигдэж байсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих