Ухаанаа дагасан мөнгө гэсэн сэтгэлгээ хэзээ бидэнд суух бол
Хүү маань нас биенд хүрч үгэнд ч орохоо байж дээ. Нэг их мэдлэгтэн, ухаантан болж. Бид хоёрын үзэл санаа улам бүр л зөрчилдөх болов. Жишээнэ:
Би нэгэн удаа:
- Хэрэв надад багахан мөнгөний үүсвэр өгвөл дараагийн сонгуульд ямар нам төрийн эрхэнд гарахыг би шийдэж чадна. хэмээн би ам бардам амлаад хэрэгжүүлж чадна. Харин чамд үүн шиг – Надад ийм л зүйлийг надад өгчихвөл би тийм юм бүтээж чаднаа гээд ам бардам амлачих зүйл байна уу? гэж би түүнээс асуулаа. Гэтэл өөдөөс:
- Заа тэр би хэлээгүй юу. Мөнгө хамгаас илүү хүчтэй. Би таны олныг дагуулах нэр хүнд, ур ухаанд тань огт эргэлзэхгүй байна л даа. Гэвч та мөнгөн дээр ирээд л гацаж байна шүү дээ. Иймээс би мөнгийг хүчтэй гээд байгаа юм. Мөнгө байсан цагт би бүхнийг хийж бүтээж чадна гэж хэлэх байна даа. гэв. Хэдийгээр надтай тэр бүр ойр байж чадаагүй. Гол төлөв л эх дээрээ өссөн ч гэлээ миний үр удам ийм л өчүүхэн бодолтой болчихоор чинь би ер нь хэн болж байна вэ? Голыг минь зурах шиг л болсон доо. Тэгээд би:
- Хэрэв би чамд тэр хүсээд байгаа мөнгийг чинь олоод өгвөл чи дурынхаа үйл ажиллагааг хэрэгжүүлээд энэ нийгмийг өөрчилж чадах уу? гэвэл
-Чадна. гэв.
- Яаж? гэвэл..
Баахан л мөнгөөр зодох хэмжээний юм ярив. Чихэнд наалдах юм түүн дотор нь даанч алга. Яг л өнөөгийн энэ олигархи яаж гарч ирсэн тэр л замаар явах бололтой. Тэр бохир арга замаар их эрх мэдлийг олж аваад гэнэтхэн л нэг өдөр төрөл арилжсан юм шиг гэгээн сайхан юм яриад… хэрэгжүүлээд… энэ улс орныг эмхэлж цэгцлэх юм гэнэ. Нөгөө авилгал хээл хахууль, мөнгө хөрөнгөөр олж авсан эрх мэдлийн суурь, суудал нь хэр бөх бат болоод тэр гэнэтхэн нэг өдөр төрөл арилжих гэж байгаа юм бол???
Өөр шиг нь мөнгө хөрөнгөөр зодож нэр алдар эрх мэдэлд хүрсэн тойрон хүрээлэгчид нь хэр удаан түүнийг дураар нь тонгочуулах юм бол???
Мөнгө хөрөнгөөр зодож сонгуульд ялдаг энэ тогтолцоог хэрхэн өөрчилж нийгмээ цэвэршүүлэх юм бол??? Өөрөө адилхан авилгалч хээл хахуульчин байж яаж хээл хахуулиар баяждаг, авилгалчдыг цээрлүүлж, цэвэрлэхийм бол???
Авилгалчдыг цээрлүүлэхээр өөрөө бас цээрлүүллэгддэг юм байгаа биз дээ. Өөрөө цээрлүүлэгдэхээр энэ авилгалчид чинь нүүрээ угаагаад л, нөгөө хувцасаа өмсөөд л, дүрээ хувилгаад эргээд эрх мэдэлдээ очиод авилгалынхаа арга барилыг улам нарийсгаад суучихдаг юм байгаа биз дээ. Хэзээ ч энэ нийгэм цэвэршихгүй нь тодорхой шүү дээ.
Шинэ үе маань ийм л бодолтой. Ухвар мөчид өсч өндийж байгаа ажээ. Та нар бодож байгаа байх -Хүүхэд шүү дээ гэж…
Үгүй л дээ. Хувьсгал шинэчлэлийг 20-иос 30н насныхан л хийдэг юм. 1921 оны хувьсгал Сүхбаатар хэдэн настайдаа хувьсгал хийв? Сүхбаатарын тойрон хүрээлэгчид хэдтэй байлаа. 1991 оны ардчилсан хувьсгал Зориг хэдтэй байв? МоАХ-ны гишүүд хэдтэй байлаа? Бүгд л хорин хэдтэй хүүхдүүд… Хувьсгал шинэчлэл гэдэг залуу насны үйл хэрэг юм. Гэтэл миний хүүгийн үеийнхэн л лав хувьсгал хийх ёозгүй янзтай. Дараагийн үеийг л хүлээх нь дээ. Дараагийн үе 12 жилийн дараа гарч ирнэ. Энэ дуучин хүү Б.Бат-Энэрэлийн үеийнхэн… Эдний нэг үеийнхэн бүх нийтээрээ ухаалаг төрсөн үе. Үүнийг л хүлээхээс… Ойрхон ч гэсэн бас л зай байгаа юм даа. Хувьсгал эхлүүлээд, өрнүүлээд, үр шимийг нь үзэх хүртэл миний л лав нас хүрэхгүй нь дээ. Ямар үйлийн үрээр 1960 -аас 1980 оны бид ийм бузар булай нийгэмд аж төрж. үрэгдэж үгүйрэх ёстой юм бол бүү мэд…
Бурхан үзэг гэж…
Ухаан нь эхлээд төрж байж мөнгөөр хөлөлдөг болохоос Мөнгөө эхлээд бэлдчихээд ухаанаа дараа нь олдог юм биш шүү дээ. Мөнгө дагасан сэтгэлгээ л биднийг ингэж үрэн таран хийж байгааг Бат-Энэрэлийн үеийнхэн нэг анзаарч хардаг л байгаа даа. Бас л мөнгөө дагаад явчих вий дээ.
Ухаанаа дагасан мөнгө гэсэн сэтгэлгээ хэзээ бидэнд суух бол???
Батболд.Х
https://www.facebook.com/esregtsel/posts/2046825772253707
URL: