Дэлхийн орнуудын хачирхалтай 10 зоог
Аливаа улс орны соёлын түвшний нэг илэрхийлэл бол яах аргагүй тухайн орны үндэсний зоог байдаг билээ.
Орон бүр өөр өөрийн уламжлалт түүх, өв соёл, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, зан заншил гээд дэлхий дээр цор ганц бүхний төгс төгөлдөр оршихуй байдаг гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Аялал жуулчлал, амралт зугаалга, чөлөөт цагт зориулсан танин мэдэхүйн хийгээд аяллын хөтөч болсон www.travelandleisure.com вэбсайтад энэхүү мэдээллийн эх сурвалж тавигдсан байлаа.
Японоос эхлээд Бразил, Норвеги, Вьетнам, Монгол гээд цөөнгүй орны үндэсний нэр төрөлд багтах зоогоос дурдсаныг хүргэж байна.
1. Ширако, Япон
Загасны түрсийг хоол хүнсэндээ хэрэглэдэг олон орны нэг бол Япон билээ. Гэхдээ загасны түрсийг дэлүү, үрийн шингэн болон нөхөн үржихүйн эрхтнүүдээр нь хүрээлүүлэн амталж хийсэн энэ хоолны тухай дурдахад тийм ч таатай санагдахгүй л болов уу. Ихэвчлэн сагамхай, далайн чөтгөр зэрэг загасаар хийдэг тус хоол тослог, зунгааралдсан зөөлөн амттай байдаг бөгөөд түүхийгээр нь иддэг гэнэ.
2. Лютефиск, Норвеги
Ааг ихтэй, маш хурц үнэртэй Норвегийн үндэсний энэ хоолыг хатаасан цагаан загасаар хийдэг ажээ. Ууранд жигнэх эсвэл цахилгаан зууханд битүү болгохоос гадна буцалгах гэсэн үндсэн хоёр аргаар хийж болох энэ хоол маш зөөлөн амттай бөгөөд хүчтэй үнсэн шүлтээр амт оруулан хийдэг учраас бэлтгэх, хийх алхмуудыг сайтар дагах хэрэгтэй. Хатаасан загасаа өдөр бүр шинээр сольсон хүйтэн усанд 4-6 хоног дэвтээж байж хэрэглэдэг ажээ.
3. Кенке, Гана
Дэлхийн хамгийн хурц хоолоор нэрлэж болох Кенке хэмээх үндэсний зоогийг эрдэнэ шишийн исгэсэн гурилаар хийдэг юм байна. Эрдэнэ шишээ эхлээд усанд дэвтээгээд дараа нь гурван өдрийн турш исгэдэг гэнэ. Тэгээд үрийг нь хэсэгчлэн болгоод, бананы навчинд ороогоод жигнэж болгодог энэ хоолыг ихэвчлэн улаан лоолийн сүмс, эсвэл чинжүүгээр хачирлан хэрэглэдэг ажээ.
4. Айраг, Монгол
Монгол Улсыг айраггүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Монголд айраг байхгүй байна гэвэл америкчууд Будвайзер шар айраггүй байна гэсэнтэй агаар нэг юм. Аль аль нь зөөлөн, бага зэрэг хүчиллэг, алкоголын төрлийн унд хэдий ч айргийг гүүний сүүнээс исгэж гаргаж авдгаараа онцлог. Айргийг бүлэх явцад лактобицилли хэмээх бактери сүүг исэлдүүлж харин хөрөнгө нь нүүрсхүчлээр баяжуулсан алкоголын төрлийн энэ ундааг бэлэн болгодог ажээ. Амтыг нь сайжруулах, илүү өтгөн болгоё гэвэл өдөр бүр 1000 удаа бүлдэг. Эцсийн бүтээгдэхүүн нь шар айрагнаас арай хатуу, виноноос арай зөөлөн 18 орчим хувийн хатуулагтай байна хэмээн тус сайтад бичжээ.
5. Транг Вит Лон, Вьетнам
Бэлгийн дур хүслээ нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүрт санал болгож байгаа энэ зоог нугасны төрөөгүй дэгдээхийний үр хөврөл гэнэ. Хорвоод мэндлэх тун дөхсөн хумс, хошуу нь цухуйсан нугасны дэгдээхийг ихэвчлэн ийнхүү зоогонд хэрэглэдэг байна.
6. Капибара, Бразил
Перу, Экуадорынхан усан гахайн махаар хийсэн зоог барьдаг байхад Бразилчууд тэдний арай том төрөл болох капибарагаар хооллодог байна. Насанд хүрсэн капибара 4 фитийн урттай 140 паунд жинтэй байдаг гэнэ. Сонгино, сармис, чинжүү, цуугаар амтлан 5 цаг орчим байлгасны эцэст хучмал хэлбэрээр зоог хийдэг аж.
7. Хар пуддинг, Англи
Хар пуддинг нь бусад энгийн пуддингээсээ арай өөр, цусаар дүүргэсэн хиам гэж хэлж болно. Цусаар дүүргээд хөрж, царцсаных нь дараагаар шардаг. Жигнэсэн буурцаг, өндөг, улаан лооль зэргээр хачирлан хэрэглэх ба хүний биед хэрэгтэй уургаар баялаг хүнсэнд ордог гэнэ.
8. Бошинтанг, Солонгос
Солонгосчуудын үндэсний хоолны нэг төрөл болсон нохойн махан шөлийг хүний хүнсний хэрэгцээнд зориулан тэжээсэн норенка буюу шар нохойн махаар хийдэг ажээ. Махаа ногоон сонгино, туулайн тагнай, перилла навч хийж чанадаг. Олон улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын эсэргүүцлийг үл тоон Өмнөд Солонгост л гэхэд 6000 орчим ресторанд энэ хоолоор үйлчилдэг гэнэ.
9. Муктук, Грийнланд
Далайн мөгөөрсний мах мөн муктук хэмээн нэрлэдэг тэдний түүхий хайрсаар хийдэг энэ хоолыг маш амттай гэлцдэг. Мөстлөгийн үеэс хойш задгай тэнгисээс ан хийж амиа зогоох тэд нэг эвэрт нарвалаас эхлээд 3500 паунд жинтэй аварга халимнуудаар зоогоо хийдэг. Ойн самарын гэмээр амттай хайрс, зажламтгай цагаан өөх, резин шиг хатуу мах гээд эндхийнхний дэлхийд ховор хоолны нэр төрөл нь энэ ажээ.
10. Tacos de Sesos, Мексик
Өмнөд Мексикийнхний идэх дуртай тако хэмээх олон нэр төрлийн зоогны нэг болох үхэр, ямааны тархиар хийсэн энэ хоолыг хүмүүс хөнгөн зууш, хөнгөн хооллох хэлбэрээр маш ихээр худалдаж авдаг ажээ.
Эх сурвалж: Bataar.mn
URL: