“ЗАЛУУ МӨРДӨГЧИД“ МУСК 11 сарын 15-нд нээлтээ хийнэ

4d025fd395cfdabd4796300424c0923b2017 оныг байлдан дагуулсан, үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл бол  ”Про стар” филмийн ”Сайн аав” уран сайхны кино гэж дуу нэгтэй хүн бүр хэлнэ. Тэгвэл ”Сайн аав” киноны уран бүтээлчид буюу ”Про стар” филмийн уран бүтээлчид 11-р сарын 15-нд цоо шинэ уран бүтээлээр үзэгч та бүхэнтэйгээ учран золгох аж. Уг бүтээл нь “Залуу мөрдөгчид” адал явдалт кино нэртэйгээр алдрай бяцхан хүүхдүүдэд маань үзэх юмгүй боллоо гэж кино шүүмжлэгч, алтан үеийхний жинхэнэ хүлээлт болж байгаа юм. Хүүхдүүдэд сургамжтай, үлгэр дуурайлал үзүүлэхүйц киног бүтээж байна гэж уран бүтээлчид нь ам гарч байсан удаатай. Уг киноны продюсераар “Про стар” филмийн захирал                С. Чулуунтогтох ажилласан бол найруулагчаар нь “Сайн аав” киноны зохиолч,найруулагч С. Бүжин гэх бүсгүй ажиллаж, МУГЖ Н.Нэргүйбаатар, МУСТА Ж. Буянтөгс нар болон Сайн аав киноны Д. Амаржаргал, гол дүрийн Д. Энхжин, Б. Хачиун, Э.Индра мөн Жүжигчин Д. Энхбат нараас гадна олон чадварлаг шинэ залуу жүжигчид тоглосон байна.

“Залуу мөрдөгчид” МУСК-ыг хийх болсон гол зорилго, шалтгааныг ноён С. Чулуунтогтохоос тодруулбал:
Монголд өнөөдөр хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц агуулга бүхий контент бүрэн утгаараа хараахан хийгдэж чадахгүй байна. Учир нь хүүхдийн кино төдийлөн ашиггүй байдаг учир ихэнх кино компани, продюсерууд эрсдэлтэй гэж үзэж, уг төрлийн киног ховор хийдэг юм. Харин хэн хүүхдийн кино, хүүхдийн уран бүтээл рүү орж байна вэ гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд нь санаа зовсон, тэдэнд ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлэх, боловсролыг нь дээшлүүлэх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс л үүнийг бүтээж байна. Манай баг хамт олон тэдний л нэг адил.

“Залуу мөрдөгчид” МУСК маань олон хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагавартай байдаг, харилцааны соёлын талаарх, мөн цаашид хэрхэн хувь хүн болон хүмүүжих зэрэг олон өнцгөөс нь хүүхдэд зөв хүмүүжил өгөх тал дээр анхаарч хийсэн. Цөөн үгээр хэлбэл кино урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжилд, сэтгэхүйд яаж нөлөөлж болдгийг харуулах зорилготой. Бид киногоо БСШУСЯ-ны Сайд удирдах албан тушаалтай хүмүүс үзэж, энэ тал дээр цаашид анхааран ажиллаасай гэж хүсэж байгаа. Тиймээс бид киноныхоо нээлтийн урилгаа илгээнэ гэж бодож байна. Мөн тэрээр бидний хийсэн бүтээлийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж үзээрэй. Хүүхдүүдэд тань юу дутагдаж байгааг та энэ киноноос мэдрэх болно.”  гэсэн юм.

Ингээд ”Залуу Мөрдөгчид” Албан Ёсны Трэйлэр хүргэж байна

 


URL:

Сэтгэгдэл бичих