Хөлбөмбөгийн ДАШТ-ээс дөрвөн удаагийн дэлхийн аварга Итали мултарлаа

italiИрэх жил ОХУ-д болох ДАШТ-2018-д дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн хөлбөмбөгийн шигшээ баг оролцохгүй нь  Италийн шигшээ баг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа ДАШТ-ийг өнжихөөр болов.

ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатанд тэд эхлээд Шведэд талбайд нь 1:0 харьцаатай хожигдсон бол өчигдөр өөрийн талбай буюу Миланы Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон хоёр дахь тоглолт дээр оноо авалгүй тэнцэж хожигдлоо.

Италийн шигшээ баг 1958 оноос хойш ДАШТ-д тасралтгүй шалгаран оролцож ирсэн юм. 2006 онд дөрөв дэхь удаагаа Дэлхийн аварга болсноосоо хойш болсон хоёр ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй, тааруухан амжилт үзүүлсэн.

Ийнхүү Шведүүд ДАШТ-ийг зорих эрхээ авлаа. Тэгвэл Грекийн Пирей хотод болсон 2018 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөө талбайн эзэн болон Хорватын багийн тоглолт 0-0 харьцаатайгаар дууссан байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Загреб хотод болсон эхний тоглолтод 4-1 оноогоор хожсон учир ДАШТ-д оролцох эрхийг Хорватын хөл бөмбөгийн шигшээ баг авлаа.

Базель хотод болсон Швейцарийн шигшээ баг болон Умард Ирландын багийн нэмэлт тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна. Тиймээс эхний тоглолтын оноогоор /1:0/ Швейцарийн баг ДАШТ-д оролцох болов.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих