Швейцарь улсын иргэн Паскаль Герч хилийн ангиудад цанын хэрэгсэл материал бэлэглэлээ

1711090004

Швейцарь улсын иргэн Паскаль Герч нь хүний их эмч мэргэжилтэй боловч цанын спортоор хичээллэж Швейцарь улсын таван удаагийн аварга, ахмад цаначин юм. Паскаль Герч нь 2015 онд Хэнтий аймгийн Дадал суманд аялаж байхдаа Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчдыг цанын бэлтгэл хийж байхтай нь таарч хилчидтэй анх холбогдсон гэдэг. Ингээд тэрбээр ХХБ-д цанын спортыг хөгжүүлэхэд зориулж цанын зам гаргагч, цасны мотоцикль, 120 ширхэг цанын иж бүрдэл хэрэгсэл материалыг гардуулж өглөө. Тус хэрэгслүүдийг Хилийн 0257, 0286, 0287 дугаар ангид өөрийн биеэр гардуулж өгөхөөр Хилийн 0286 дугаар ангийг зорилоо.

Мөн Монгол Швейцарийн цанын клубын хамтын ажиллагааны хүрээнд өсвөр үеийн 15 цаначин, хоёр дасгалжуулагчийг Швейцарь улсад сургалт бэлтгэлд хамруулж байгаагийн дотор хилчдийн хүүхдүүд багтаж байгаа аж.

URL:

Сэтгэгдэл бичих