Мөргөлдөөнд хүч хэрэглэхгүй байхаар тохиролцжээ

217584-13112017-1510541098-1820468121-putinАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  нар Сирид дэх зэвсэгт мөргөлдөөнд  хүч хэрэглэхгүй гэж тохиролцсон талаар Кремлиэс хийсэн мэдэгдэлдээ дурджээ.  Кремлийн цахим  хуудаст  тэд “Сири дэх мөргөлдөөнд хүч хэрэглэхгүй.

Мөн Исламын “ Засгийн газрыг унагаах шийдвэрийг баталсан” гэж мэдээлсэн байна. Мосвкагаас мэдээлснээр Вьетнамын Дананг хотод болж байгаа Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы үеэр хийсэн уулзалтаар хоёр ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийжээ.  Тэд Сирийн Засгийн газарт, түүний тусгаар тогтнол,эв нэгдэл, бүс нутгийн нэгдмэл байдлыг хадгалах тухай амлалт өгснөө нотолсон байна.

Мөн дэлхийн бусад  орныг НҮБ-ын удирдсан Женевт болж байгаа хэлэлцүүлэгт оролцохыг уриалсан тухай Кремлиэс мэдэгдэв.  Үүнээс гадна тэд  Сирийн ард түмэнд учраад байгаа гамшгийг багасгах шаардлагатай асуудлын тухай хэлэлцжээ. Түүнчлэн НҮБ-ын гишүүн орнуудыг тус улсад ойрын хугацаанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид хувь нэмрээ оруулахыг уриалсан гэж Кремлиэс мэдээлсэн байна.

Х.Оюунболд

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих