Төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.7-д заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага олгоно.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 155 дугаар тушаалаар баталсан “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам” хүчингүй болсон.
Одоогийн байдлаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй болно.
http://mojha.gov.mn/gambling_activities.html
URL: